Байгууллагын ӨНГӨ ТӨРХ

Байгууллагын СОЁЛ
Ихэнх идэвхитэй ЦАГ АМЬДРАЛаа хамтдаа өнгөрүүлж, сайн мууг цугтаа туулж яваа ҮЗЭЛ БОДОЛ ЗОРИЛГО нэг хүмүүсийн нэгдмэл СОЁЛ ЗАРЧИМ ЖУРАМ жудаг номыг байгуулгын соёл гэнэ.
 
Ажилдаа дундаж ч урлаг спортоор хошуучлах нэгэн байхад ухаан сэхээ инээд хөөр бэлэгчлэгч ч бий, харьцахад бэрх үг цөөн ааш хэцүү ч хамгаалж өмгөөлж сэрэмжлүүлэгч ч буй, сүү шиг нар шиг бүгдийг холбон зангидагч манлайлагч лидер ч байдаг байгууллага гэж "өөрийн ӨНГӨ ТӨРХтэй өрх бүл" дээ!
 
Тэрхүү өөр өөр зорилт амьдрал үйлстэй ч *ашиг болоод боломж бүрдүүлэгч БҮТЭЭГЧ, чадал чадвараараа нөхөлцөж хамтрагч* баг олны СОЁЛ ЭРХЭМЛЭЛ тод болоод ил байх нь урагшлах ХӨШҮҮРЭГ гол чиг уг билээ! 🇲🇳😍🇲🇳

Байгууллагын УУР АМЬСГАЛ, дэг ёс, эв нэгдэлнь тулгын 3-н чулуу юм!


Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Ертөнцийн хэмжээ

21, 25, 55-р зууны,.. хожмын ШҮЛЭГ БОДРОЛ