Posts

Showing posts from July, 2019

Одон орны Монгол зураг

ХҮН БОЛГОНЫ МЭДЭЖ БАЙХ ЗОХИСТОЙ ТҮҮХ ПҮРЭВДОРЖ ЮРА-гийн энэ нийтлэлийг БАЛЖИННЯМ БАТНАЙДАЛ энэ группт оруулсан байна. Энэ хоёртоо маш их баярласан талархсанаа илэрхийлээд, өөрийн мэдэж байгаа зүйлсээ нэмэрлэе! Энэ бол ОДОТ ТЭНГЭРИЙН ХАМГИЙН ЭРТНИЙ БҮТЭН ЗУРАГ гэдэг. Монгол улсын НИЙТИЙН НОМЫН САН ( хуучнаар Сталингийн нэрэмжит нийтийн номын сан )-гийн архив болох АЛТАН ФОНД-д хадгалагдаж байгаа « ОДОТ ТЭНГЭРИЙН МОНГОЛ ЗУРАГ » бол маш ховор нандин бүтээл юм. Энэ зургийг эрдэмтэн Б.Батжаргал, Б.Гончигдорж, Д.Зуухай, Л.Тэрбиш нар судлаад XIII-XIV зууны үед зохиожээ хэмээн үзэж байсан бол одоогоор ХУБИЛАЙ ЦЭЦЭН ХААН 1279-ээс 1283 оны хооронд Перс, Араб, Энэтхэг, Солонгос, Төвд гэх мэт газруудаас эрдэмтэдийг дайчлан авчирж, Хятад эрдэмтэн Guo Shoujing-гаар удирдуулсан бага гаргаж, Одон орны шинэ цогцолборт хүрээлэн байгуулахдаа бүтээлгэсэн байсныг тогтоосон. Тийм ч учраас Одон орны анхны цогцолборт хүрээлэнг Монголчууд байгуулсан гэж түүхэнд тэмдэглэх ч байдаг. Уг зурагт тэнгэрийн м