Posts

Showing posts from February, 2018

Х.Чойбалсан

Үгүйсгэх аргагүй НҮГЭЛТЭН БА ГАВЪЯАТАН Энэ өдөр Хорлоогийн Чойбалсан мэндэлсний 123 жил тохиож байна. 1895 оны 2-р сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Чойбалсан хотод малчин эмэгтэй Хорлоогийнд мэндэлжээ. Эцэг Жамц нь Манжуур дахь Дагуур Монголоос цагаачилж ирээд элдвээр гадуурхагдаж эх Хорлоотой гэр бүл болж чадалгүй, хүүгээ төрөөгүй байхад нь орхин явжээ. Дараа нь эргэн ирж хүүдээ Дугар гэдэг нэр өгөөд хамт амьдарч байсан ч удалгүй буцжээ. Дугар хоёр ч айл дамжин үрчлэгдсэн ч төрсөн гэртээ буцаж иржээ. Боловсрол: 7 настайдаа түвд ном үзэж, 13 настайдаа Санбэйсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн Чойбалсан нэртэй болсон боловч 1910 онд сахилаа орхин найз Гэндэн-Яринпэлийн хамтаар Их Хүрээнд ирж амьдарчээ. 17 настайдаа ГЯ-наас байгуулсан орос, монгол хэл бичгийн сургуульд сурч, 1914-1917 онд Оросын Эрхүү хотод суралцаад буцаж ирснийхээ дараа “Цахилгаан мэдээний түр сургууль” дүүргэжээ. Хувьсгалч: Оросын хувьсгалыг үзэж харсан туршлага, Бодоотой дотно нөхөрлөж

Кодочлол

Image
Badral's personal blog TOGGLE NAVIGATION What is encoding? Published by  badaa  on 2018/01/22 Цахим тооцоолуурт бид тоглоом тоглох, зураг зурахаас бусад бараг бүх ажлыг бичиж хийдэг. Программ бичих, баримт боловсруулах, хоорондоо э-мэйлээр, чатаар харилцах гээд бүгд орно. Тэгвэл тэмдэгт кодчилол гэдэг нь ердөө л ямар үсгийг хэд гэсэн кодоор тэмдэглэж хадгалахыг заадаг стандарт юм. Яагаад заавал стандарт гэж? Бат А үсгийг 12, В үсгийг 65, Цэцэг А-г 65, В-г 12 гэсэн кодоор код оноож хадгалаад байвал хоорондоо яаж ойлголцох вэ? ААВ гэж бичихэд Батын тооцоолуурт 12 12 65, Цэцэгийнхэд 65 65 12 гэж хадгалагдана. Тэгэхээр Батын ААВ гэсэн үгийг Цэцэг ВВА, Цэцгийн ААВ гэсэн үг Батад ВВА болж харагдана гэсэн үг. Тиймээс хоёулаа үсэг бүрээ ижил кодоор тэмдэглэж байж л хоорондоо зөв ойлголцоно гэсэн үг. Бид нэг тэмдэгт буюу үсгийг 1 байт гэж үзэж тооцоолуурт тэмдэглэдэг тухай дунд сургуульдаа үздэг боловч боловч өдгөө ихэнхдээ 2 ба түүнээс дээш байтаар хадгалж байна. Яагаад? Анх к

Монгол хаадын товчоон

Хүннү улс (МЭӨ209-46 он) Түмэн шаньюй (МЭӨ240-209 он) Модун шаньюй (МЭӨ209-174 он) Лаошан шаньюй (МЭӨ 174-161 он) Жюнчэн шаньюй (МЭӨ161-126 он) Ичиси шаньюй Увэй шаньюй Үшүлюй шаньюй Гуйлиху шаньй Чэдихоу шаньюй Хүлүгү шаньюй Хуанди шаньюй Хюили Жуанки шаньюй Уян Гуйди шаньюй Хуханье шаньюй Жижи шаньюй Фүжүлэй шаньюй Соушиэруди шаньюй Гуяа шаньюй Үжүлюй шаньюй (МЭӨ 8- МЭ 13) Үлэй Руоди шаньюй Юй шаньюй Удадихоу шаньюй (46-46) Умард Хүннү (46-93 он) Пүнү шаньюй (46-?) Юйлиу шаньюй (?-87) Би шаньюй (88-91) Ючужянь шаньюй (91-93) Сяньби Таньшихуай хаан Күйтү Кэбинэн Нирун Южиулюй Мугульюй Чэлухуй хан Тунугуй хан Бати/Бат хан Бисуюань хан Пихоуба хан Веньхети хан Мангэти хан Хэдуохан хан Жарун, 402-410 Хөхлүд хаан, 410-414 Татар хаан, 414-429 Ути хаан, 429-444 Тогочин хаан, 444-450 Ижин хаан, 450-485 Түлүн хаан, 485-492 Нагай хаан, 492-506 Богд хаан, 506-508 Чуну хаан, 508-520 Амгай хаан, 520-552 Брахман хаан, 521-524 Тибэд хаан, 552-55