Posts

Showing posts from February, 2024

Нэг ТӨГРӨГ МОНГОЛ УХААН

Ерэнтэй Бямба - н хуудаснаас  *  Арслангаар төгрөг мануулсан Завханы уран Минжүүр 1960 онд манай улсад Зүүн Германы дээд хэмжээний зочид төлөөлөгчид албан ёсоор айлчилсан байна. Засгийн газар, Гадаад хэргийн яам зочдод өгөх бэлэг бэлтгэ хэмээн Урчуудын эвлэлийн хороонд үүрэгдлээ. Урчуудын эвлэлийн хороо нь Урчуудын артельд даалгавардлаа. Урчуудын артель нь 1952 онд байгуулагдсан бөгөөд сийлбэрчин Хархорины Дорж, Гүнд (хожмоо хоёул урлагийн гавьяат зүтгэлтэн болсон), мөн Жамьяншарав, Дарьгангын дархан Балдан-Осор, нэхмэлчин Цэрмаа (урлагийн гавьяат зүтгэлтэн) нарын, эх орны өнцөг булан бүрээс цугласан гоц авьяастай урчууд ажиллаж байсан үе. Дээрээс герман зочдод өгөх уг бэлэг юу байх талаар тодорхой чиг өгөөгүй учраас эдгээр урчуудаас хэн нь ч бэлэг дурсгалыг хийхээр зориглосонгүй, бүгд зүрхшээж байсан гэдэг. Харин Завханаас ирж артельд ороод ганцхан жил болсон уран Ц.Минжүүр “Европынхон бүрх малгай, таягаар гангардаг бус уу. Зочдод сийлбэртэй таяг хийж бэлэглэвэл яасан юм бэ” хэмээн са

Анхны Гадаадад СУРАЛЦАГЧИД

Image
Зургийн тайлбар: Тэдний хувцсыг Хүрээнд байсан пүүсээс худалдаж авсан байдаг аж. Гучин таван хүүхдийн тав нь эмэгтэй сурагч байсан бөгөөд үсээ загварлаг тайрсан ганган охид байсан гэж герман иргэд дурсан ярьжээ.  Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэнэ өвөрлөж харина” гэж монголчууд ишлэх дуртай. Шувуу шувуудын дундаас чухам яагаад хээрийн галууг онцлон ийн өгүүлсний тухайд мэдээж олон сонирхолтой тайлбар гарах биз ээ. Ямартай ч хээрийн галуу нь хамгийн өндөр нисдэг шувуудын нэг ажээ.  Дэлхийн ноён оргил, Гималайн нурууг даван нисдэг энэ хүчирхэг жигүүртнээс ч өндөрт "нисэх" ийм л хариуцлага, тийм л мөрөөдлийг өвөрлөн, 1926 онд 41 залуу өрнийг зорьсон нь юутай бахтай, юутай гэгээн зам байсныг их зохиолч Д.Нацагдорж “Алс газар сурахаар явагч” шүлэгтээ өгүүлсэн байдаг билээ. Уг шүлэгт, “...Үүнийг сонирхон түүнийг хачирхан, зуун уул, мянган голыг өнгөрөн, алжаалыг зөвхөн сэтгэлдээ бясалган, баяслыг ха

Номын ЦАГААН БУЯН дэлгэрэг ээ! 🇲🇳😍🇲🇳

Монголчууд БИДний НОМ ЭРДЭМ инун өвөг дээдсийн мээн сургааль захиас буйг мэдэж дагаж ирсэн дээ зовхи нь өөдөө билээ! Тэрчлэн ҮР хүүхэд, ХОЙЧИС доо эрдэм мэдлэг, чадал оюуны ОНЬС ТҮЛХҮҮР нь ҮЛГЭР ДОМОГ, НОМ ШАШТИР болохыг таниулж хүндлэн, эрхэмлээд ийнхүү яваагаа өвлүүлж, цогшин гэрэлтэх төдийгүй энэхүү ӨВ СОЁЛоо алдах мартах ёсгүй бөгөөд үүнд эрхэм Naminchimed Baasan андын мээн цөөнгүйг хэлж хийж туурвин сануулж тэрлэсэн нь багагүй ч ийнхүү захиж заах ину бахдалтай хийгээд баярлууштай даа! ЗОХИОЛЧ, НИЙТЛЭЛЧ Б.НАМИНЧИМЭД: УНШИХ НОМЫН ЖАГСААЛТ АХЛАХ, ДУНД, БАГА АНГИ АХЛАХ АНГИ (X-XII анги) 1. Е.Ерофеев: Москва - Петушка 2. Р.Бах: Хуурмаг үзэгдлүүд 3. Х.Борхес: Зүүдний ном 4. И.Зингер: Шоша 5. Бальзак: Гобсек 6. Э.Хемингуэй: Өвгөн, Тэнгис хоёр 7. Д.Намдаг: Хөгшин чоно ульсан нь 8. Монтгомери: Эвонлигийн Анна 9. Махабхарата 10. Маркес: Зуун жилийн ганцаардал 11. В.Ирвинг: Нойрмог хөндийн домог 12. Бальзак: Эцэг Горио 13. Гэсэр 14. Жак Уэтерфорд: Өнөөгийн ертөнцийг үндэсл

БИЕ СЭТГЭЛийн Эрүүл МЭНД

Бидний *БИЕ СЭТГЭЛ, мэдрэл даавар, ахуй орчин* ил далд ой ухамсар нь ЗОХИСТОЙ ТЭНЦВЭРийг шаардах бөгөөд энэ харьцаа алдагдвал хямралт байдал үүсч ӨВЧИН ӨВДӨЛТ ШАНАЛАЛд автдаг билээ! Хотжилт төвлөрөлөөс үүдэж НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД муудаж доройтохын зэрэгцээ эмх замбараагүй хэрэглээ, буруу хоол хүнс ч эрүүл мэндийг сүйтгэх ба байгаль ОРЧНЫ БОХИРДОЛ ч олон өвчин өвдөлтийн суурь шалтгаан болоод буй тул өөрсдийгөө, бие сэтгэлийнхээ ЭРҮҮЛ МЭНДийг урамсартайгаар ЗӨВ ХАМГААЛЖ СЭРГИЙЛЭХ нь зайлшгүй билээ! 🇲🇳💧🇲🇳🌊🇲🇳 #АЗ ЖАРГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?# Аз жаргалын шинжлэх ухааны үндэс нь юунд оршиж байна? Барууны орнууд болон Америкчууд асар олон жилийн судалгаагаар аз жаргалын физиологийн үндэсийг нотолгоонд суурилан шинжлэх ухаанаар баталсаар байна.  Мэдрэл судлал, тархи судлал неросаенс шинжлэх ухаан маш хурдтай хөгжиж байна.  🥰Аз жаргал бол мэдрэмж төдий, ямар нэг хийсвэр ойлголт биш молекулын түвшинд нейротрансметр буюу үндсэн 4 даавраар нөхцөлддөг ажээ. #Энхрийлэн хайрлах, урам зориг авах, дасгал