Posts

Showing posts from January, 2018

Чингис хааны үлгэрлэл

Жак Уэтерфорд: Чингис хаан Ойрхи Дорнодын улсуудад Америкийн зүгээс гаргаж буй алдаа шиг тийм бодлогын алдааг хийж байгаагүй IKON.MN   2016 ОНЫ 12 САРЫН 6 ЧИНГИС ХААН БА БУРХАНЫ ЭРЭЛ: Дэлхийн шилдэг байлдан дагуулагч шашны эрх чөлөөг бидэнд хэрхэн олгосон вэ шинэ номын зохиогч Жак Уэтерфорд 2016 оны 10-р сарын 10-нд Түүхийн Мэдээ Сүлжээнд (HNN-History News Network) өгсөн ярилцлага. Зохиогчийн зөвшөөрөлтэйгөөр орчуулсан Ц.Батмөнх  2016.12.03 - Асуулт 1: Монголчууд өдгөө Америкийн хувьд дайны гурван том талбар болоод буй Сири, Афганистан, Ирак улстай тэмцэлдэн ялж байсан. Чингис хаан өнөөдөр бидэнд юуг сургахсан бол? -  Жак Уэтерфорд:  Америкийн удирдагчдын хувьд Чингис хаанаас суралцах зүйл маш их. Гэвч ерөнхийдөө ёс суртахууны хувьд бид өөрсдийгөө Чингис хаанаас хавьгүй илүү гэж үздэг учраас судлан суралцах тухай хүсэл сонирхол төрөхгүй хэвээр байгаа. Үнэндээ Чингис хаан Америкчууд биднийг Ойрхи Дорнод болон Төв Азийн улсуудад бодлогын олон алдаа гаргахаас сэрэмжлүүлж