Posts

Showing posts from March, 2018

3 сарын 18

Монголын “ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ӨДӨР”-ийн мэнд хүргэе! 1921 оны 3-р сарын 18-нд жанжин Д.Сүхбаатарын удирдсан Ардын цэрэг Хиагт хотыг чөлөөлсөн өдөр. МАН Зөвлөлт Засгийн газартай хэлэлцээр хийх үед “Хятадын эзэрхийллээс ангижрах тэмцлийг монголчууд өөрсдийн хүчээр хийх, харин Зөвлөлт улс зэр зэвсэг, санхүүгийн дэмжлэг үзүүлэх”-ээр тохиролцжээ. 3-р сарын 6-нд МАН-ын Төв хороо, Цэргийн штабын хамтарсан хурлаас Хиагт хотыг чөлөөлөх шийдвэр гаргасны дараа 3-р сарын 14-нд жанжин Д.Сүхбаатар “байлдааны төлөвлөгөө бэлэн, байлдааны бэлтгэлийг бүрэн хангасан” тухай  Нийслэл Хүрээн дэх Ардын түр Засгийн газарт илтгэжээ. Хиагт хотыг байлдаангүйгээр өгөхийг Хятадын цэргийн командлалд тулган шаардсан боловч хариу өгөөгүй гэдэг. Ийнхүү 17-ны орой жанжин Д.Сүхбаатар, дэд жанжин Л.Сумъяа нарын удирдсан цэргийн ангиуд Алтанбулагаас хөдөлж 18-ны өглөө Хиагт хот руу довтолжээ. Хиагт хотыг баруун, баруун хойд, чанх хойд талаас нь бүсэлж дайрснаар хятад цэргүүд сандарч бөөн бөөнөөрөө хотоос зугтан гарсан ч Хята

Монголиод

Монголчуудын гарал үүслийн тухайд үнэнийг өгүүлэх нь Антропологийн шинжлэх ухаан дэлхийн хүн амыг Монголжуу (азижуу),европжуу, африкжуу (негржуу), Австральжуу төрхийн хүмүүст хуваан авч үздэг. Эдэн дотроос бидний сонирхлыг Монголжуу болоод европжуу төрхтөнүүд татаж байгаа учраас энэ асуудлыг сугалан авч үзье. Эхлээд Монголжуу төрхтний талаар ярилцъя. Монголжуу төрхтөнүүд нүүрнийхээ хэлбрээр өргөн царайт, нарийн царайт гэж хоёр хуваагддаг. Өргөн царайт төрхөд голчлон сибирийн төрх хамаарагддаг. Нарийн царайт төрхөд Алс дорнодын, өмнөд азийн (хойд ба өмнөд хятадын төрх гэх нь бий. Гэхдээ энэ нэр томъео сибирийн гэсэнтэй адил хятадын хүн амд л холбогдох нэр томъёо гэж хэлж болно) төрх хамаарагдана. Эднийг нийтэд нь палео-азийн төрх гэж авч үздэг. Европжуу төрх нь баруун европын, зүүн европын, европжуу-брахикраны гэх мэтээр хуваагддаг. Европчууд. арабууд, иранчууд, энэтхэгчүүд хоорондоо ондоо байгаа нь эхнийх нь баруун юмуу, зүүн европын төрхтөнд, нөгөөдүүл нь европжуу- брахикраны төрхтө