Posts

Showing posts from October, 2019

СОЁЛ ТЕХНОЛОГИ

Хар шөнөөр ёоёод чихдүүлж түмэн бодол бэлчээхүй дор, "төрийн төлөө огтоно" болж боож үхдэг л юм бна кк Соёл хүмүүжил (уламжлал)-н цаг үеэс "соёл технологийн" эринд шилжиж бна. Тэгвэл энэ СОЁЛ гэгч юу вэ? Мэдээж соёлын олон ойлголт тодорхойлт байдагч ХҮНИЙ тэр тусмаа НИЙГМИЙН СОЁЛыг онцлон ярьж бгаамоо. /19-20 зуунд соёлын ялгаралаасаа болж Манж мөхөж Хятад эзлэгдэж, Монгол автономитоо устгуулж Америк нээлттэй хаалганы бодлогоор хүчирхэгжин үйлдвэржсэн Английн соёлтой тулж байсан тэр цаг өдгөө нэлээдгүй хувирчээ. Тухайн цагт академик мэдлэг буюу суралцдаг боловсрол англи европт цэцэглэж ерөнхий боловсролыг хүн бүхэн үнэгүй хүртдэг болоод нарийн мэргэжил мэргэшил үнэ цэнэтэй болж аж үйлдвэрийн хувьсгал ид цэцэглэж байв./ Тиймээс *ХЭН нийтэд хэрэгцээтэй чадвар эзэмшиж үнэлэгдэнэ!? төдий хэмжээгээр ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГААР БАЙДЛАА хадгалж, олж байжээ! Энэ өнцгөөс харж бодвол "нийгэм хүний соёлын шалгуур үзүүлэлт" нь *зорилт зорилгоо тодорхойлж* давуулаг хийгээд

АМЬДРАЛ

Амьдрал,.. Амьдрал бүхний төгсгөл бол бид юунд яарнам?! Амьдрал  шинэ бүгдийн эхлэл бол бид юунд адганам!? Амьдрал  холион бантангын цуглуулга бол хэнд юунд гомдолном! Амьдрал  өгөх авахын тавилан бол бид юугаа гээж юуг арилжнам? Алаг үрсийн инээд нулимс амьдралыг өнгөжүүлэн зурдаг Амраг хосын баясал гоморхол амьдралыг чимэглэн хээлдэг Азай буурлуудын урам түшигт амьдрал уянгалан эгшиглэдэг Аз эзийн энэхэн хорвоо доо, бид бүгд амтлагхан гэгээн зүүд буюу.., Алтан дэлхийд мэндэлсэн энэхэн чөлөө минь соньхон АМЬДРАЛ Алдаж онох бүртээ сайжирч дэгждэг ухаарал минь гоёхон АМЬДРАЛ Ард урдаа ерөөл билигтэй өлзийт замнал минь гэгээн АМЬДРАЛ Аялгуулан эгшиглэгч өнгөт орчлон минь бүтэн АМЬДРАЛ "Гэгээнтнээс Гэрийн ЭЗЭН" гэж сургаж номлодогчлон Монголчууд бид энэ сайхан амьдрал хүмүүн заяагаа дээдэлж, энэхүү өнгөлөг заяа тавилангаа анхаарч явууштайг сануулсан сүрхий ёс дэгтэй улс түмэн л дээ ерн. 2019-10-15   05:15  Ганболд Д.Д