Posts

Showing posts from December, 2017

Сарын түүхэн нэршил

“Мичдийн улирлын тоолол” 04 Байгал нуурын Ойхон арал дээрээс олдсон аргын VIII зууны үеийн эртний түрэг бичээст бүхүй “аркар-аай бичин киш” /“аргал сар  өвлийн зааг”/ хэмээсэн үгс нь грегорын тооллын аравдугаар сарын наймны орчмоос өвөл эхэлдэг гэдгийг тэмдэглэсэн утга төгөлдөр дохио юм санжээ. Чухам эл арлын оршин  суугчдаас эхлээд нийт эсгий туургатны дунд “аргал сар” буюу “хуц сар” “мичдийн улирлын тооллын зааг болдгийг” (Bazin 1974, 717)  тэмдэглэсэн утга төгөлдөр дохио юм санжээ. Чухамхүү түрэг-монгол ардын уламжлалыг төгс дүүрэн хадгалж байгаа ажээ” (дээрх номд, 724). Бидний бодлоор бол энэхүү “мичдийн улирлын тоолол” нь ангуучин гөрөөчин өвөг монголчуудын аж амьдрал, аж ахуйн хэвшилтэй зохицсон, тэдний өөрсдийн оюуны бүтээл мөн болохыг эл тооллын саруудын нэрс гэрчлэн хэлээд өгнө. Францын эрдэмтэн Луй Базин “Эртний болон дундад үеийн түрэгчүүдийн цаг  цаглабар” номдоо XIII зууны үед монголчуудын хэрэглэж байсан Мичдийн улирлын тооллыг грегорын тоололтой дараахи байдлаар оноос

Супер нэгдлийн ОНОЛ

БОДИТ БАЙДАЛ гэж: 1. "Орон зай, цаг хугацааны" хувьд "тогтоодох, нотлогдох" боломжтой 2. "Шинж байдал, үзэгдэл, хувиралын" хувьд "шалтгаан, үр нөлөө" төлөв дагавартай 3. " Устах хийгээд орших, үүсэх болон замхрах" харилцан уялдаа холбоотой ӨНГӨ, ДҮРС, ДУУНЫ "нэгдэл, хослол, ялгарлал"-г хэлнэ гэж боддог. тэгвэл БОДИТ БУС гэж: дээрхи БОДИТ байдлыг "тодорхойлох хийгээд үл тодорхойлогч" хүчин зүйл болон эс нөлөөлөгч дам шижимт далд "нөлөөл, оршихуйн" хүртэгдэж юмуу эс хүртэгдэх "уялдаагүй холбогдошгүй олонлог мэдлэгийг" хэлэх юм гэж санадаг. Ингэхээр СУПЕР НЭГДЛИЙН ОНОЛ" гэдэг маань энэхүү БОДИТ болон БОДИТ БУС үйлчлэлийн харилцан хамаарлыг тооцож бодож гаргасан "математик илэрхийлэл" юм л даа. Жаахан тодотгон товчилбол физик биетийн ТАТАЛЦЛАЛЫН ба БӨӨМСИЙН бие даасан тогтвортой хуулиудын уулзах цэг, нэгдсэн зарчмыг олж шийдлийг нээх гарц, шинжлэх ухааны дараагын шатны ОНОЛЫН ТО