Posts

Showing posts from August, 2019

МХХДБҮХ

Хог хаягдлын МЕНЕЖМЕНТ, стратеги УДИРДЛАГА МХХДБҮХ нь нийгмийн тулмагдсан асуудал болох хог хаягдлыг дахин боловсруулах, ашиглах, экспортлох чиглэлд Монгол улсынхаа төр ААН иргэдтэй хамтран ажиллаж гарц шийдэл болохоор зорьсон олны нэгдэл билээ. Энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэх технологи арга замуудыг судалж, импортлон нутагшуулаад улмаар ҮНДСЭН ХУУЛИНД заасанчлан ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ нөхцөлийг эх орондоо бий болгохыг зорьж байгаа юм. Тиймээс гадна дотны олон хүмүүс байгууллага дэмжиж, хамтран хийхээр олон төсөл хөтөлбөр боловсруулаад буй билээ. Юун түрүүнд эхлээд хүн энэ талын мэдлэг мэдээллийг хүн бүхэнг хүргэж таниулан улмаар хог хаягдлаа зохих журмаар нь ангилж ялган "орчны бохирдлыг үүсгэхгүй байх СОЁЛ ХЭВШИЛ ХЭРЭГЛЭЭНД нийтээрээ суралцахад голчлон анхаарч байна. Түүнчлэн зөвхөн сургалт судалгаа хийгээд зогсохгүй, бодитой ажил хэрэг болгон даруй хэрэгжүүлэхээр ЭКО ПАРК цогц үйлдвэржүүлэлтийг эхлүүлээд байгаа юм. Олон ч хүмүүс ААН-үүд дахин боловсруулах салбар луу