Posts

Showing posts from October, 2017

Linkegln

https://www.linkedin.com/in/ganbold-d-d-5831b826

Цагаан идээ

Монгол цагаан идээг шинжлэх ухаан, уламжлалт аргаар боловсруулж цагаан идээний цугуулга ирис чихэр, мармелад, чанамал, хатаамал, хүнсний ундаа тансаг сайхан бүхнийг хийж болно. Айраг, тараг, ааруул, ээзгий, тос өрөмний байгалийн анхилуун сайхан үнэр, өнгөлөг эслэг амт чанар, тос даасан шинэлэг байдал нь алдагдахад хүрч байгааг хэн хүнгүй мэдэрч байгаа. Зөвхөн дулааны улиралд үйлдвэрлэдэг хүнс идээ гэх ойлголт байдаг бололтой. Харин өвлийн цагаан идээ, амт чанар тослог хэт эсгэлүүн биш хэрэглээний хувьд ч илүү ач холбогдолтой байдаг. Монголчууд бид цагаан идээгээ дэлхийн зах зээлд өрсөлдөх чанарын шинэлэг бүтээгдэхүүн хийхэд юу нь болохгүй билээ. Иймд цагаан идээг үйлдвэрлэж өрх гэрийн нөхцөлд хэрхэн боловсруулах талаар Д.Цэвэглхасүрэн гуай дээрх зөвлөгөө өгч байна. Цагаан идээ хийх аргууд Өрөм Хувинд саасан түүхий сүүг нарийн шүүлтүүрээр шүүж тогоонд юүлээд зөөлөн галаар халааж, дөвийж эхлэнгүүт нь сэвсийж хөөсөртөл олон удаа самарч, зөөлөн галын цог дээр өрмийг шаргалтаж цоорхор

Би БИД хэн,.. юу вэ?

Би ХЭН бэ?.., бид хэр ТОМ вэ? Би сайхан цэцэглэх дэлхий шигээ амьд гариг уу? Бүрэнхий шөнийн тэнгэрт гялалзах одод шиг үлэмж нэг нь үү? Бөөн сүүл цацруулан шатаж яваа сүүлт ОД уу? Бяцхан дүрсхийгээ л өнгөрөх агаарт шатах толир уу? Бүх л ертөнц таталцал түлхэлцлийн хүчинд оршдог гэх юм Биетийн, массын хэмжээ нь чухал! түүнээс цөм үүсдэг л гэх юм Бидний нарнаас том гариг оршихгүй л гэж тооцох юм Буцлах цөм нь аяндаа нар болгон хувиргаж хийн бөмбөлөгт шилждэг л гэлцэх юм Хавь орчноо татаж сорон жингээ тэгвэл нэмээд л байвал нар болчихдог шинжтэй? Хажууханд минь байгаа аварга бархасвадь маань тэгүүл нар болох цаг ирэх ч юм шиг? Хийн цэнэгт үүл хуйлран эргэлдэж массаа нэмсээр нар болдог ч гэж бас эрдэмт олон хэлцэх? Харин нар илчээ алдсаар хар нүх болж нуугддаг гэж хүмүүний ухаан ч түүнчлэн өгүүлэх? Хар нүх ч бас том жижиг оршиж, үүсдэг сөнөдөг нэгддэг салдаг л гэх? Хаяавч хил нь нүд тархи шиг бүхнийг зураглан хадгалж бэхжүүлдэг л гэх? Харин голдоо орсон гэрлийг ч гаргалгүй хоолоо шингээх х

21, 25, 55-р зууны,.. хожмын ШҮЛЭГ БОДРОЛ

21-р 25, 55-р зууны гээл таашгүй алсын ШҮЛЭГ бодрол.., Шүлэг гэж юусан билээ?!! сэтгэлийн гэгээн дөл үү? дүрэлзэх гал уу! Шүүдэр буусан өглөөний сэргэг мэдрэмж үү!?? сэмрэх бодлын хайлал уу! учиглах ухаан уу? Шөнийн сарны уйтай дуулал уу?!! совин чимээлэх дуу юу? санаашрах сатаарал уу! Шархалсан баярласан зүрхний өчил үү!?? эргэлзэх энэлэл үү? санаж сэхээрэх үүд үү! Аль нь ч байсан бидэнд нэг л түүх, нэг л ирээдүй, ганц л "өнөөдөр" буй Алаг зүрх, гэрэлт амьдралыг гийлгэх чиг олон ч гэлээ, ирээдүй "дотор" л буй Алдах онохын хүлээснээс ангид хайр гэж буй ч гэсэн, гэтлэх гарц "сэтгэлд" л бий Амьдрал төгсгөлгүйг мэдрэх оюунлаг чадавхи, мөрөөдөл буй ч, уламжилж эхлүүлэх сэхээрэл "итгэлд" л бий Гоё шүү дээ, АМЬДРАЛ сайхан АМЬДРАХ сайхан ГОЛ шиг урсаал УС шиг жирэлзээл өнгөрөх ч, ӨНГӨ ДУУ гайхамшиг Ганцаардал бужигнаа зах эхгүй ч, мэндэлж төрөхийн заяа нь агуу Ган шиг ХАТУУ ус мэт ЗӨӨЛӨН үргэлжлэх БИД өөрсдөө ч нууцхан ид шидээ Ганболд Д.Д 

Сансарын хосууд

Сансрын хайртууд болох Сугар болон Ангараг сансар огторгуйд хааяадаа уулзалддаг ба энэ ховорхон уулзалт 2017 оны 10 сарын 5 нд тохиох гэж байна. Тэдний дараагын уулзалт 2019 он хүртэл тохиохгүй юм. Сугар бол тэнгэрлиг Эм эрчмийг, Ангараг тэнгэрлиг Эр эрчмийг төлөөлдөг бөгөөд энэ хоёр гариг уулзах үед хэн бүхэн ашиг тусыг нь хүртэж болох тусгай эрчим гаргадаг. Өнгөрсөн удаад тэдний уулзалт 2015 оны 11 сард тохиосноос хойш, сансрын 2 хайртууд өөр өөр аян замаар явж байсан бол одоо тэд дахин нэгдэх гэж байна. Сугар болон Ангараг сансрын хосууд тул, та бүхэн магад 2015 оны 11 сард таны хайрын амьдралд ямар чиг хандлагууд болон хэв шинжүүд таарах байсан эсэхийг эргэн харахыг хүсэж магад. Ингэж харахдаа, энэ хугацаанд эргэн ирж байгаа эргэлт, таны хайр дурлал, харилцаа холбоог төгсгөсөн байна уу, аль эсвэл хайр дурлалыг авч үзэх таны үзэл бодол өсөн нэмэгдсэн байна уу гэдгийг олж мэдэх байх. Сугар болон Ангараг сансрын хайртууд тул, тэдний уулзах тохиол зүгээр нэг романтик Хайраас ч илү