Posts

Showing posts from September, 2019

Говийн 6н нууц

Говьд нууцлагдсан домог Эртээ урьдын цагт энэ ертөнц бүрэлдсэний дараа юм гэнэ Эр бяр жигдэрсэн эрэлхэг ах дүүс, эрдэм оюунт ихэр эгч дүүс нар Эзэн болж бүхнийг жаргаан эв найртайгаар сайхан бүхэнг цогцлоож Эргэх мөчийг тоололгүй энх тунх элбэг баян амьдардаг байжээ Энтээ ууланд нь өнгийн цэцэгс алаглаж, тэртээ ууланд нь түмэн жимс дэлгэрч Эгнэшгүй цэнгэг, яндашгүй хувилгаан шидтэй рашаан булгууд нь уулсынхаа салаа бүрээр урсаж Эрхэм гоё аялгуу эгшигээр жигүүртэн шувууд нь дуулан жиргэж, ургамал мод нь ч даган бүжээд Эе найрын хорвоо ертөнцдөө Гандирсын хотоо сүндэрлүүлэн цэцэглэнхэн хөгжиж байв гэнээ Тэргүүлшгүй цагаас дуусашгүй мөч хүртэл ийм сайхан амьдрал байх гэж гээл хавь ойрдоо шагшигдан Тулалдах дайсан, туулах зовлонгүй хотлоороо цэнгэлтэй амар амгалан сууцгааж Тэнгэр эцэг газар эхийнхээ хайранд өлгийдүүлэн 77н хэлийн эрдэмт нэвтэрч, бүхэнд боловсрон Тунчиг энхжингийн оронг үүтгэн, дээрээ ноёнгүй дэргэдээ үгүйрэлгүй аз жаргалд умбан байдаг байв Алаггүй ардчилсан, я

Үүлэн Гүнжийн Домог

Үүлэн ГҮНЖийн домог Эрт урьд цагт гэнэ, ертөнц үүсэхийн алдад гэнэ Элбэг баян хангай аавтай, эрхлэн мяралзах хатан тунгалаг ээжтэй Энгүй үзэсгэлэнтэй, эрх дураараа зантай Элдэв мууг бододгүй их өрөвч сэтгэлтэй нэгэн хөөрхөн охин байжээ Тэгтэл түүнд галын ханхүү дурлаж, газар сайгүй дагаж Түүнтэй хэрэв гэрлэхгүй бол түмэн сайханг шатааж сүйтгэнэ Тэгээд зогсохгүй бүхнийг үнс болгоно гэж сүрдүүлж гэнэ шүү Тулгаж шавдуулан аав ээжээс нь оргуулах гэж гэнэ дээ Учрыг нь мэдсэн охины аав инээвхийлэн мишээж хүд хүд хөхрөн Улаан гал залууд учирланхан, хүү минь чи хоцорч хурмаст тэнгэр сүй тавьсан Ургын явдалд ёс хатуу, за бол андгай буй хэн ч үл зөрчин гээд Уран явдалт энхрий охиноо толгой дээрээ өргөн нууж ҮҮЛ болгосон домогтой гэнээ Тэр цагаас хойш мяралзах ээждээ үнсүүлж, уул аавдаа эрхлэн манан болж буугаад Тэртээд мишээх наран ханхүүгээ хармагц өөдөө дээш бүжин хөөрч нисээд Тэгмэгцээ элдэв дүрсэд хувиран үүгээр түүгээр эрхлэнхэн гүйж тоглоод Тэсэхгүй заримдаа зангирч борооши