Posts

Showing posts from November, 2018

Даваасүрэн УИХ Сайд

Шударга ёс, гоё үгээр "хар" нүүрээ халхалсан хүнийг аваад ир гэвэл ямар ч эргэлзээгүй Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнг чирээд очно. Баргийн асуудалд голч байр сууринаас ханддаг Ц.Нямдорж сайд гэхэд өнгөрсөн оны хавар “Дөрөв, тавхан миллиард төгрөгөн дээр юм ойлгохгүй бол хайран л байна. Одоо наад алба чинь ямар өнгөтэй болох нь тодорхой. Даваасүрэнгийн сонгуулийн ажилд явж байсан хэдэн хүнийг л тавина. За Даваасүрэн чи тэр арван хувийнхаа асуудлыг л УИХ-д сайн ярьж байна. Өөр чамд ярих юм байхгүй. Орох оронгүй, оочих аягагүй хэрмэл бадарчин шиг амьтан чи олон юм битгий яриад бай. Тийм учраас ийм хууль бус зарлагыг цаашид хэтрүүлж болохгүй” гэсэн удаатай. Мань эрийн төсвийн судалгааны алба байгуулах санаа нь Ц.Нямдоржийг хатуу үг унагахад хүргэсэн юм. Ц.Даваасүрэнг Сангийн яаманд ажиллаж байхдаа ярьж бүтээж өгсөн ажил бүрээсээ арван хувийг нь авдаг байсан гэх дам ярианууд чих дэлсдэг. Хөшигний ард юу өрнөж байгааг мэдэх цөөн улстөрчдийн тоонд багтдаг Ц.Нямдорж “арван хувийн Дав