Posts

Showing posts from February, 2021

ХАЙРын ТОВчоон

Image
Хайр АМТ бас ҮНЭР юм Хайр Алдаа мөн Амжилт юм Өөрөө ирж өөрөө буцдаг ХҮЧ бол ХАЙР юм Өгч бас авч чаддаг хосгүй ХУРД бол ХАЙР юм Чиний миний буцлах цэг нь ХАЙР билээ Чиний миний хөлдөх цэг ч ХАЙР билээ Хайранд эхлэл үгүй шиг төгсгөл үгүй Хайранд оргил үгүй шиг ёроол үгүй Хайр нь хааяа андуурсан сугалаа ч болдог Хайр нь заримдаа алдсан ухаарал ч болдог Хайрын сайхан нь бүхнийг өнгөжүүлэх ч хатуурхаж булгиваас юуг ч үнс болгодог түүнээсээ ахин галт шувуу шиг АМЬДРАЛ Ч ҮҮСГЭХ *шид идтэй* л дээ кк :D

ҮГ амьтай СЭТГЭЛ зөнтэй НУТАГ

Image
Үлээх салхи нь өвгөдийн үнсэлт шиг, сэнгэнэн илбээд байдаг Үзүүрт нь үүлс хээтэх, уулс нь аргадан хүнгэнэж дуулаад байдаг Үлгэрийн сайханг өвөртөө өөртөө, шингээж шаштирлан туульсалдаг Үнэнхүү диваажин, Миний нутаг Монгол орон минь эрдэнэсийн өлгий л дөө Хуурын эгшиг, цуурын аялгуундаа орчлонг бүүвэйлэгч МӨНХ ТЭНГЭРИЙН нутаг аа Хорвоогын сайхан уярлын хэлээр, хайраар халгигч СЭТГЭЛ ЗӨНГИЙН ӨЛГИЙ нутаг аа Намираа бороо нь солонгорон цацарч, халуу дүүгтэл төөнөөд байдаг Нас насны шүлэг дуугаар хурлан, намайг чамтай хөглөн хөөргөөд байдаг Нарны шижир туяа шиг алаггүй ээж, дулаахан энхрийлэх өвгөдийн сургаальтай Нартын диваажин Миний нутаг Монгол орон минь асралын ариун голомт л доо Хуурын эгшиг, цуурын аялгуундаа орчлонг бүүвэйлэгч МӨНХ ТЭНГЭРИЙН нутаг аа Хорвоогын сайхан уярлын хэлээр, хайраар халгигч СЭТГЭЛ ЗӨНГИЙН ӨЛГИЙ нутаг аа Саруул тал сүрлэг уулсынх нь алагхан, цэцэгсийн шивнээ нь аргадан соронздоод байдаг Сар жилийн тэртээгээс долгилон мяралзах, ном эрдэм нь өнгөжи