Posts

Showing posts from November, 2022

БҮГД НАЙРАМДАХ ЗАСАГ

Эх сурвалж:  түүхч Ц. Цэрэндорж  ЯАГААД ЗААВАЛ “БҮГД НАЙРАМДАХ” ГЭЖ?: ҮГИЙН ГАРЛЫГ МӨШГӨХҮЙ (Хураангуй хувилбар) Би багадаа “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэдэг үгийг яагаад ингэж нэрлэдэг юм бол, “Бүгд Найрамдах” гэдэг нь яг ямар утгатай юм бол гэж гайхаж байсан удаатай. Ихэнх хүнд тийм бодол төрж байсан байх. Тэгээд лав л тэр үед учрыг нь олж чадаагүй юм даг. Хожим ханз үсэг жаахан оролдох болсны дараа ямар учиртай үг болохыг нь мэдэж билээ. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь. Англиар republic гэдэг нь “нийтийн юм, нийтийн эд зүйл, нийтийн ажил хэрэг, үйлс” хэмээх утгатай латин хэлний res publica хэмээх үгээс гаралтай билээ. Republic нь угтаа улсын нэр биш, засаглалын нэр юм. Харин republic хэмээх латин үгийг монголчууд яагаад “Бүгд Найрамдах” гэж орчуулах болов? Энэ үгийг анх дорно дахинд орчуулж хэрэглэсэн улс бол Япон билээ. Японы газарзүйч  Мицүкүри Шого (箕作省吾) 1845 онд зохиосон Японы хамгийн анхны дэлхий дахины газрын зураг болох “Шинээр үйлдсэн дэлхийн бүх зураг (新製輿地全図)”-ийнхаа тай

Чингис хаан, чанчун Бумбын захиа

Image
Чингис хааны Чанчунь бумбад илгээсэн захидал түмэнд түгээ!  Мөнх тэнгэр Хятад улсын туйлширсан тансаглал, биеэ тоосон ихэмсэглэлийг цээрлэн орхин одлоо. Харин би, хойд зүгийн зэрлэг онгон нутагт амьдрагч, бусдаас онцгой хүсэл тачаалтай бус юм. Би тансаглалыг үзэн яддаг бөгөөд даруу зохистой хэрэглээг даган мөрддөг. Надад нэг л хувцас, нэг л хоол бий. Би жирийн малчидтайгаа адил хүнс хэрэглэн, тэдэнтэй адил навсархай хувцас өмсдөг. Би ард түмнээ өөрийн хүүхдүүд гэж үздэг бөгөөд авьяас билэг дүүрэн нэгнийг эн зэрэгцэх ах дүүгээ шигээ санадаг. Бидний үндсэн зарчим нэг бөгөөд бие биенээ ташуурдах зүрх зориг үргэлж эвлэлдэн нэгтгэдэг. Цэргийн сургуулилтанд би үргэлж урд нь дагуулж жинхэнэ тулаанд хэзээ ч хойно суудаггүй. Долоон жилийн дотор би агуу их амжилтыг бүтээж, бүтэн дэлхийг нэг гүрэн дор нэгтгэж чадлаа. Би онцгой өвөрмөц чанартай нэгэн биш юм. Гэхдээ Kин улсын төр тогтворгүй учраас Мөнх тэнгэр намайг хаан ширээнд (Кин улсын) залархад тусалж байна. Өмнөд нутгийн Сүн улс, хойд зүгийн

Хувьсгалчдын ТҮҮХ нууц бичиг

ХУВЬСГАЛЧДЫН ХАРИЛЦАЖ БАЙСАН НУУЦ ТҮЛХҮҮР БИЧИГ Нууц түлхүүрт орсон нэр томъёоны нэлээд хэсэг нь хүний нэр юм. Нууц түлхүүрт шифрлэгдсэн 78 хүнийг харьцуулж үзвэл: 22 нь МАН-ын гишүүд, үүнд: С.Данзан, Д.Бодоо, Д.Догсом, Д.Сүхбаатар, Д.Чагдаржав, Д.Лосол, Х.Чойбалсан нар болон тэдний хамтран зүтгэгчид, 11 нь В.И.Ленин, ОК/б/Нам, тухайн үеийн Зөвлөлтийн төрийн зүтгэлтэн, 13 нь үндэсний тусгаар тогтнолын үзэл санаа бүхий монгол түшмэдүүд, 16 нь монгол ноёд лам нар, хятадын цэргийн эрхтнүүд байв. Мөн үйл ажиллагаа, учир холбогдол нь одоогоор тодорхойгүй 16 хүн байна Нууц түлхүүр бичигт МАН-ыг буриадын хоршоо, түүнд багтаж байсан бүх хүмүүсийг адуу, Нийслэл Хүрээнд үлдсэн МАН-ын гишүүдийг шар булигар, Оросоос тусламж гуйхаар явсан хүмүүсийг хар булигар гэж бүхэлд нь нэрлээд Богд-Будухов-Буянов, Эх дагина-Эхдулам, Жалханз-түвэд хоргой-Жамбажав, Да лам-Медев-Пеленов, Дилав-юм оёх машин-Демитр, Дархан ван-Даранов, Чин ван лам-Чагдаржав, Базаррагчаа гүн-Базаров, Норов гүн-Бурдуков, Нямжав гүн-Н

Innovation ШИНЭЛЭГ АРГА ЗАМ ҮР ДҮН

Инновацийн  эсрэг тал нь шинэчлэл юм. Инноваци гэдэг нь эдийн засаг, нийгмийн салбарт нэмүү өртөг шингэсэн шинэлэг зүйлийг үйлдвэрлэх буюу нэвтрүүлэх , өөртөө шингээх, ашиглах,  бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах зээлийг шинэчлэх, өргөжүүлэх, үйлдвэрлэлийн шинэ аргыг боловсруулах, удирдлагын шинэ тогтолцоог бий болгох нэгдмэл ойлголт билээ.   Энэ бол БОДИТ нөлөөлөл авч ирэх үйл явц, үр дүн юм. Инновацид анхны бүтээл, бүтээлч хэрэглээ багтдаг бөгөөд инновацийг шинэ санаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаа өрнөлийг бий болгох , хүлээн зөвшөөрөгдөх , хэрэгжүүлэх үйл явц гэж тодорхойлдог. Инноваци нь зах зээл эсвэл нийгэмд чухал нөлөө үзүүлэх шинэ бүтээлийг бодитоор хэрэгжүүлэхэд илүү тохиромжтой (өөрөөр хэлбэл шинэ ба сайжруулсан чадвар) бөгөөд бүх инноваци шинэ бүтээл шаарддаггүй. ~~~ Инноваци нь АСУУДАЛ болон БОЛОМЖ ыг тодорхойлж, шинэлэг санаа аргачлалыг тогтоож дэвшилтэд БҮТЭЭГДХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ г нэвтрүүлэх *үйл явц, өрнөл тэлэлт, үр дүн" юм. Инноваци нь   шинэ