Posts

Showing posts from September, 2017

Шүлэг блог

http://bayarshuleg.blogspot.com/2012/06/blog-post_1325.html?m=1

Цэдэнбал 101 жил

БАЛ ДАРГА МААНЬ ИЙМ Л ХҮН БАЙЖ ДЭЭ. . Энэ өдөр буюу 1916 оны 9 сарын 17- нь Монголын ард түмний нэгэн үеийн түүхийг тодорхойлж асан, ард түмнийхээ чин үнэнч, бат итгэлтэй хүү Ю.ЦЭДЭНБАЛ Увс аймгийн Давст сумын Цагаан бураа хэмээх газар мэндэлсэн өдөр юм. . НЭГЭН ДУРСАМЖ: Жолооч нь байсан Т.Лувсанринчин: Тээр жил Баянголын зуслангаас өглөө ирж явтал олон цоо шинэ комбайн баруун тийшээ цуваагаар явж таарлаа. Комбайнууд ч зогсов. Тэгтэл нэг комбайн зогсолгүй ойртоод ирлээ. Би ч зогсов. Бие хамгаалагч Лодонгаваа ч зогс гээд хаалгаа онгойлгоод хашгирч байлаа. Комбайн зогсолгүй явсаар даргын сууж явсан манай машины зүүн талын хаалга, хажууг зураад өнгөрөв. Бид цааш замдаа орж, автынхан нөгөө комбайны араас хөдөлцгөөв. Дарга ордны үүдэнд буухдаа намайг нэг комиссартай очоод тэр комбайны жолоочийг "Зүгээр явуул гэж автынханд хэл.. тэгээд харж байгаад явуулчихаад ир. Алс холоос шинэ техник аваад яарч явсан хүн биз. Бас техникээ бүрэн эзэмшиж амжаагүй яваа залуу хүн байгаа биз. Ажлаа с

Адил тэнцүү тэгш ЭРХ ҮҮРЭГ

Ардчилалын унэт зуйл нь  хууль дээдлэх,  еереер хэлбэл хуулийн дор амьдрах, хун бур хуулийн емне ТЭГШ ЭРХТЭЙ байх. Хун бур адил тэгш биш. Уусэл гарвал ессен терсен орчин хумуужил ухаан чадвар авьяас хуч тэнхээ  бух зуйлээрээ еер хэзээ ч адил тэгш биш. Социализмын зарчим бол хун бурийг ижил тэгш буюу социалист хун бий болгох гэсэн алдаа юм. Ардчилал бол алаг эрээн адил тэгш биш олигархи ч байж болно онцгой авьяастан ч байж болно угээгуй гуйлгачин ч байж  болох, тэдний бутээх боломж хуртэх халамж   эдлэх ямба эрх нь еер. Гагцхуу хуулийн емне АДИЛ ТЭГШ.   Бид хэдийгээр Эрх зуйтэй терийг байгуулна гэсэн боловч Монголын ардчилалын " эцгууд" Тэнгэрийн дор амьдарч еерийн дураар хошгирч нийгмээ  нураасан. Эгч минь чухам тодорхой яс яг хэллээ дээ, үүнийг л үндсэн хуулинд тусгаж хүн бүрт мэдүүлчихвэл!?! түүнийгээ нийтээрээ сахидаг болчихвоос ХҮМҮҮНЛЭГ АРДЧИЛСАН ЭРХ ЧӨЛӨӨТ НИЙГЭМ өөрөө аяндаа цогцлоно доо. Бодлоо нэмж тодруулбан дэлгэвээс "хуулиар бүгд АДИЛ ЭРХ ҮҮРЭГтэй, өмчий

Найз нөхөр, анд хань

Үүр цүүрээр санан дэнслээд үгүйлэн хайж тэмтрүүл найз чинь тэр л дээ Үлгэрийн сайхнаар цугтаа жарганхан чамайг зүүдлэн сэрвээс нөхөр чинь мөн л дөө Үг харцаараа ташуурдан үргээвч итгэн хүлээдэг бол анд чинь юм л даа Үйлийн зам гэгээн учрал нь нийлэхийг үзмэгц цэнгэн баясдаг бол хань чинь энэ л дээ

Хими

http://chemistry_legend.blog.gogo.mn/index.html

Замын цагдаа, угтах хөгжил

Ерн шүүмжлэх өөлөх шүүрдэх гэж шүүмжлэх, сануулах сайжруулах гэж шүүн хэлцэх хоёрт ч том ялгаа их зай бий шүү. Юутай ч мэдэж байж бусдыг буруутга үгүйсгэ гэдэгтэй санал нэг бноо. Миний санаагаар болдог бол "замын цагдааг" төрийн тусгай цагдаа болгоод бүх хуулийн хэрэгжилт хяналт шинжилгээний онцгой эрхтэй ажилтан болгочихмоор бдаг. Мэдээж шалгуур мэдлэг өндөртэй хангамж сайтай монгол улсын нүүр царай болох шилдэгүүд болгож ЗАМ ДЭЭР БАЙДАГ ШИГ БАЙ Л ДАА гэж бүгд хэлдэг болтол нийгмийн зарчимыг мөрдүүлж тунхаг болгочих юмсан гэж мөрөөддөг. Ерн аливаа улсын хөгжлийг хараад бхад үзүүлэлт үр дүн нь ЗАМ ГУДАМЖНААСАА ХАРАГДДАГ. Энэ урт хугацааны төлөвшилт хувьсал хөгжлийн асуудал болдог ба тэгүүл бид түүнийг араас нь хөөж биш угтаж товчдоо "ЗАМ ЗАМЫН ЦАГДААГААСАА" эхэлж шинэчилж сайжруулж иновацжуулах буюу мэдлэгжүүлэн /иргэний нийтийн оролцоо мэдлэгийг хэлэв/  төгөлдөржүүлж, технологожуулах талаар л хэлээд бгаа юм л даа ерн ;-) Тухайлбал аль аж ахуй нэгж нийтийн эзэмшил

Хайрын ИНЭЭМСЭГЛЭЛ

Хайрын ИНЭЭМСЭГЛЭЛ Хан тэнгэрийн аялгуу дуу шиг яруу Хатан ижийн зөөлөн үнсэлт шиг уярам Хар ус нуурт цуглах шувууд шиг гэгээн Халгих сэтгэлийн төөнөх илч шиг халуун Цаст сүмбэр уулсын орой шиг намуун Цайлган аавын минь сургааль шиг бахдам Цэцэгс найгах уужим хөндий шиг өнгөлөг Цаг цагийн аясыг дуулах сэтгэл шиг уянгалаг Миний бидний монголын ----- дөрвөн улирал тансаг аа Мишээн гэрэлтэх хайрын ----- эгшигт инээмсэглэл тунгалаг аа ----- -----  дөрвөн улирал тансаг аа ----- -----  эгшигт инээмсэглэл тунгалаг аа Ганболд Д.Д 2017-08-28  18:05 Хөгжмийн зохиолч О.Эрдэнээгийн шууд бичлэг /лайв/ -с аязыг монтажлан цахим нүүртээ хуулбарлав.

Монгол ухаан

Монгол ухаан гэдэг маань угтаа ихийг багад багтааж, багыг ихэсгэж томруулж чаддаг ГҮЙЛГЭЭ УХААН юм л доо. Жишээн зүйр үгнүүд маань төгсгөлгүй атлаа төгс шинжийг агуулдаг. Биеэ мэдвэл ХҮН Бэлчээрээ таньвал МАЛ Анзаарч бодвол ХҮН, МАЛ мөн гээд бгаамуу? болно гээд бгаамуу?, болцон гээд бгаамуу? нэлээд нюанстай буюу хэлэгч хийгээд сонсогч этгээдийн нөхцөлөөс уг утга нь тодордог нь гайхамшиг доо. Гээд цааш тоочоод бвал өчнөөн юм агуулж түмэн өнцөгөөс харж болдогтоо монгол ухаан маань бидэндээ энгийн хялбар мөртлөө бусдад ярвигтай л доо кк.

Өмчийн харилцаа хөгжлийн тулгуур

Ерн өмчийн харилцаа, баялагын хувиарлалт, эрх үүргийн харилцаа хил заагыг тодорхой болгоогүй цагт үргэлж зөрчил дунд бужигнасаар л байх болно. Тиймээс ядахдаа өмчлөлийг ХУВИЙН, НИЙТИЙН, УЛСЫН гэж ангилан тодотгож түүнийгээ зохих хууль журмаар хамгаалах ЗАРЧИМтай болгууштай. 1. Хувийн өмчид хувь хүний, гэр бүлийн, удмын гэхчлэн 2. Нийтийн өмчид хоршоолол нэгдэл, компани аж ахуйн нэгж, дундын эзэмшлийн гэх мэт 3. Улсын өмчид уул уурхай, байгалын баялаг газар ус гэхчлэн түүхэн нөөц баялагыг гээл "үүрэг хариуцлагаас нь хамааруулж оноож" төвшитгөмөөр санагддаг. Мэдээж түүнээ дагаад эрх үүргийн зааг ялгаа ч тодорхой болох ёстой. Үндсэн хуулиндаа тусгачилсан өмчийн ялгаа хамаарахгүй ижил эрх үүрэг эдлэх ч юун түрүүнд ХУВИЙН ӨМЧид халдах, хүний заяагдмал эрх чөлөөг устгах хязгаарлахыг энэ тэргүүнд хориглож хамгаалан түүнээ *эдийн засаг, нийгмийн бүтэцтэйгээ зөв уялдуулж холбовоос* олон асуудал шийдэгдэнэ гэж найднам. Өмчөө дагаад аяндаа хуулийн харилцаанууд зөв гольдрилдоо орж