Posts

Showing posts from June, 2019

Амьдрал сайхан амьдрах сайхан

Сонголтгүй СОНГОЛТ <3 Сар жил галав эринээр тоолшгүй цаг хугацаанд Сүүдэрт орчлонд саатаж морилоод өнгөрөх хүмүүний л заяа Сайн муу түмэн учрал сүлэлдэх гэгээн замбуулинд Сар нартай ижилсэж өнгөжин цэцэглэх бидний л амьдрал Сэтгэл эгшиглэж хайр ундрах бидний хорвоо гоёхон Сонголтгүй ч СОНГОЛТтой бидний ертөнц сайхан Яргуйн хавар зуны хур шиг алаглан асгарах л орчлон Ялдам сэтгэл намрын жимс өвлийн цас мэт хээтэх л амьдрал Явах ирэх мөч хуваарьтай ч алтран гялалзах л агшин Янагхан хайр хүсэл мөрөөдлийн жигүүртэй амтат л тавилан Сэтгэл эгшиглэж хайр ундрах бидний хорвоо гоёхон Сонголтгүй ч СОНГОЛТтой бидний ертөнц сайхан

Яагаад уух ёстой гэж?!!

1. Баярлаж цэнэгжин "хүч авах" гэж 2. Ирээдүйг харж, өнгөрсний учгыг олж тайлан "үнэнг мэдэх" гэж 3. Өвчин зовиураа дарж, өөрийн болон гэр бүлийн АСУУДАЛ саадыг "мэдэж мэдэрч" гарц олох гэж

Үүлэн ГҮНЖ

Image
Үүлэн ГҮНЖийн домог Эрт урьд цагт гэнэ, ертөнц үүсэхийн алдад гэнэ Элбэг баян хангай аавтай, эрхлэн мяралзах хатан тунгалаг ээжтэй Энгүй үзэсгэлэнтэй, эрх дураараа зантай Элдэв мууг бододгүй их өрөвч сэтгэлтэй нэгэн хөөрхөн охин байжээ Тэгтэл түүнд галын ханхүү дурлаж, газар сайгүй дагаж Түүнтэй хэрэв гэрлэхгүй бол түмэн сайханг шатааж сүйтгэнэ Тэгээд зогсохгүй бүхнийг үнс болгоно гэж сүрдүүлж гэнэ шүү Тулгаж шавдуулан аав ээжээс нь оргуулах гэж гэнэ дээ Учрыг нь мэдсэн охины аав инээвхийлэн мишээж хүд хүд хөхрөн Улаан гал залууд учирланхан, хүү минь чи хоцорч хурмаст тэнгэр сүй тавьсан Ургын явдалд ёс хатуу, за бол андгай буй хэн ч үл зөрчин гээд Уран явдалт энхрий охиноо толгой дээрээ өргөн нууж ҮҮЛ болгосон домогтой гэнээ Тэр цагаас хойш мяралзах ээждээ үнсүүлж, уул аавдаа эрхлэн манан болж буугаад Тэртээд мишээх наран ханхүүгээ хармагц өөдөө дээш бүжин хөөрч нисээд Тэгмэгцээ элдэв дүрсэд хувиран үүгээр түүгээр эрхлэнхэн гүйж тоглоод Тэсэхгүй заримдаа зан

Геноцит гэж

Усны үрэлгэн зарцуулалт сүйтгэл нь геноцид л доо. Геноцид буюу хүйс тэмрэх аймаглан устгахыг зөвхөн хүн дээр буюу хэсэг бүлэг нутаг дэвсгэрт үйлдэгдэх байлдааны ажиллагаа гэж ихэнх хүмүүс андуу боддог. Гэтэл химийн болон хүнсний оршихуйн нөхцөлөөр АМЬДРАХ АРГАГҮЙ БОЛГОЖ аажим устгах устгах бодлого ч геноцит юм. Утаа хөрсний орчны бохирдол ус хоолны хомсдол төдийгүй орон зайн хязгаарлалт сэтгэл зүйн дарамт амиа хорлох нөхцөлүүд ч геноцитод тооцогддог.