Posts

Showing posts from 2020

Монголын түүх, хаадууд

Хүннү улс (МЭӨ209-46 он) Түмэн шаньюй (МЭӨ240-209 он) Модун шаньюй (МЭӨ209-174 он) Лаошан шаньюй (МЭӨ 174-161 он) Жюнчэн шаньюй (МЭӨ161-126 он) Ичиси шаньюй Увэй шаньюй Үшүлюй шаньюй Гуйлиху шаньй Чэдихоу шаньюй Хүлүгү шаньюй Хуанди шаньюй Хюили Жуанки шаньюй Уян Гуйди шаньюй Хуханье шаньюй Жижи шаньюй Фүжүлэй шаньюй Соушиэруди шаньюй Гуяа шаньюй Үжүлюй шаньюй (МЭӨ 8- МЭ 13) Үлэй Руоди шаньюй Юй шаньюй Удадихоу шаньюй (46-46) Умард Хүннү (46-93 он) Пүнү шаньюй (46-?) Юйлиу шаньюй (?-87) Би шаньюй (88-91) Ючужянь шаньюй (91-93) Сяньби Таньшихуай хаан Күйтү Кэбинэн Нирун Южиулюй Мугульюй Чэлухуй хан Тунугуй хан Бати/Бат хан Бисуюань хан Пихоуба хан Веньхети хан Мангэти хан Хэдуохан хан Жарун, 402-410 Хөхлүд хаан, 410-414 Татар хаан, 414-429 Ути хаан, 429-444 Тогочин хаан, 444-450 Ижин хаан, 450-485 Түлүн хаан, 485-492 Нагай хаан, 492-506 Богд хаан, 506-508 Чуну хаан, 508-520 Амгай хаан, 520-552 Брахман хаан, 521-524 Тибэд хаан, 552-553 Дэнжу хаан, 553 Амаржин хаан, 553-554 Дэншузи хаан,

Гариг өдрийн нэрс

7 ГАРГИЙН НЭР ДЭЛХИЙ ДАЯАР ИЖИЛ УТГАТАЙ  (I хэсэг)   7 гаргийн нэрийг олон хэлээр нэрлэхэд үндсэндээ 3 янз байх шиг. 1-рт: Гараг эрхсийн нэрээр нэрлэх буюу тухайн гараг эрхсийг төлөөлдөг бурхан тэнгэрээр нэрлэх; 2-рт: Тоогоор нэрлэх. 1 дэх өдөр гэх мэт. 3-рт: Дээрх хоёрыг хольж нэрлэх, эсвэл хослуулан нэрлэх. Монголчууд ингэж нэрлэдэг.  Тийнхүү нэрлэхдээ “өдөр”, “гараг” гэдэг үгийг залгах нь бий. ДАВАА ГАРАГ. Түвэдээр “сар” гэсэн үг. Орчуулбал “саран гараг” гэсэн үг. Англиар Monday, германаар Montag гэнэ. Өөрөөр хэлбэл, Moon, Mond буюу “сар” гэсэн үгээс гаралтай. Day, Tag нь “өдөр” гэсэн утгатайг та бүхэн мэднэ.  Оросоор понедельник, словакаар пондэлок гэх бөгөөд орос хэлний “неделя” гэдэг үг одоо “7 хоног” гэсэн утгатай боловч угтаа бол ням гаргийг хэлдэг үг байжээ. Өөрөөр хэлбэл,  “неделание“ буюу “ажилгүй, амралтын өдөр” гэсэн утгатай. Одоо ч словак зэрэг славян хэлэнд ням гаргийг “неделя” гэдэг хэвээр. Тиймээс “понедельник” гэдэг нь “неделя” буюу ням гаргийн дараах өдөр гэсэн утгат