Posts

Showing posts from November, 2017

Ертөнцийн хэмжээ

Image
Хамгийн гол нь ертөнцийн том жижгийг юугаар хэмжих вэ? Энгийн хэдэн жишээ татаж хамтдаа төсөөлье. Улаанбаатараас Дархан хүртэл 200 орчим километр. 80 км/цагийн хурдаар машинтай явахад 2 цаг гаруй явна. Нэг их хол биш хэдий ч явган явбал (цагт 5км/цаг) 40 цаг зогсолтгүй алхаж байж хүрнэ. Гэтэл онгоцоор бол ердөө 15-хан минут, учир нь онгоцны дундаж хурд цагт 800 км. Юу хэлэх гээд байна гэхээр аливаа орон зайг зөвхөн км-ээр тооцож хол ойрыг хэмжихээс илүү ХУРД гээч зүйлийг хамтад нь тооцож байж илүү оновчтой болох байх. Ямартай ч хүн амьдралынхаа туршид мөлхөж, алхаж, гүйсээр байгаад дэлхийг 3 удаа тойрох хэмжээний орон зайг өөрсдийн биеэр туулдаг гэдгийг эрдэмтэд тооцоолон гаргасан байдаг. (Магадгүй 2 удаа тойрохыг нь хүүхэд насандаа гүйцээдэг байх). Дэлхийг экваторын бүслүүрээр нь 1 удаа тойроход 40000 км шүү дээ.  Ертөнцийн том жижгийн тухай бичих гэж байж оршил нь "өчүүхэн жижиг" орон зайн тухай бичиж байгаад хүлцэл өчье. Учир нь бид маш хол аялах учраас бие халаалт зайл

Чингис хааны төрсөн хугацаа

ТӨРСӨН, МЭНДЭЛСЭН өдөр үгүй ИХ ХААН. ХААНЫ төрсөн он сарыг "түвдийн лит" эд мэдүүлсэн ТАШААРАЛ. Чингис хааныхаа үйл амьдралыг үнэлж дүгнэх нь уг хүний төрснөөс эхлээд тэнгэрт хальсан түүхийн бүх үнэнийг тухайн үеийнх нь ТҮҮХИЙН ГҮН УХААН, шүтлэг бишрэл үйл хэрэгтэй хамтатган тодруулах ёстой юм. Чингис хаан 1155, 1162, 1167 онд төрсөн гэсэн зөрүүтэй тоо түүх, толь, сурах бичгүүдэд байна. Арабын түүхчид( Рашид ад дин зэрэг) " ГАХАЙ ЖИЛТЭЙ ЭХЭЭС ТӨРСӨН"(Өүлэн эх гахай жилтэй)  гэсэн мэдээг " Гахай жил эхээс төрсөн" гэж ойлгон сурвалждаа тэмдэглэснийг баримталж дэлхийн гол нэвтэрхий толь бичгүүдэд ТЭМҮЧИН 1155, 1167 онд төржээ гэсэн нь их хааны үйл хэрэг төдийгүй хувийн нь түүх ч эндүүтэй байгааг илтгэнэ. 1162 онд төрсөн гэж ой тэмдэглэж байгаа нь МАНЖийн ноёрхолын үед төрийн хэргийг хөтлөх болсон НАНХИАДын хуанли болон хожуу үеийн (18 р зууны) ТҮВДийн шашны Төгсбуяны ЛИТийг баримтлан сурвалж бичгүүдийн он тооллыг эндүү тайлсан хэрэг. Түүхч,гүн ухаанч Н.НАГА

Хуйвалдаан1

х уг нь ингэж эхэлсэн юм билээ. Их ч эрт эхэлсэн байна. С.Баяр анхнаасаа “Оюу толгойн” гэрээг батлах зорилгоор л намын дарга улмаар Ерөнхий сайд болсон байв. Болсон ч гэж болгосон байв. “Мавр хийдгээ хийлээ,мавр явж болно”. Тиймээс эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа Сү.Батболдод өгөөд бултав. Гэхдээ МАН дахь Н.Багабандийн бүлэглэл хамгийн хүчирхэг санхүүгийн бүлэглэл болсон. Өнөөгийн “Оюу толгой” компанийн ТУЗ-ын дарга Галсангийн Батсүх гэж Ховдын Үенчийн нөхөр бий. Тэр “цаад талаасаа томилогдсон манай хүн” л дээ. Тэрбээр Одессийн багшийн сургуулийн англи хэлний ангид сурч байхдаа тус хот дахь Монгол оюутны зөвлөлийн нарийн бичгийн дарга байжээ. Дарга нь Одессийн Хүнсний технологийн сургуулийн ахмад оюутан Н.Багабанди. Шилжилтийн хүнд бэрх жилүүдэд Г.Батсүх дипломатын ажлаа хаяад Халимаг Басантай хамт барилгын бизнес хийхээр АНУ-ын Нью-Жерсид суурьшжээ. Яваандаа мань хүн Басангаа хулхидаж компанийг нь өөрийн болгож аваад байжээ. Басан уурлаад компаниа хаяад явж. Бизнес нь ч уруудаж эхэл