Posts

Showing posts from October, 2022

УУЛС ХАЙРХАНУУД

Image
Уулсаа уулчдаа аргадан тайтгаруулмаар санагдаад, тэртээ алсаас ч шивнэх шиг болоод анирланхан тэрлэв. Бахдам УУЛС Буурал тэргүүн нь цайран мишээж мөстөнхөн гялалзсан Бахдам орой нь будантан манарч хийсэнхэн жавхалзсан Бараантах шил нь үүлэндээ умбаж хөхрөнхөн мяралзсан Бэл энгэр нь цэцэглэн гоёж хээлэнхэн эмжсэн Миний нутгийн сүрлэг уулс      --- хөх тэнгэрийн соёрхол зарлигтай Монгол зон мөнхөд дэгжих      --- эртний туульсын ашид ерөөлтэй Бараалах онь нь ихэмсэг мэлтийж суналзанхан сүмбэрлэсэн Бэрх цавчил нь янгир наадуулж сүүдэрлэнхэн тонгочсон Бартаат хормой нь амьтад эрхлүүлж баясууланхан тоглуулсан Булаг рашаан нь бүхнийг ундаалж жаргаанхан цэнгүүлсэн Миний нутгийн сүрлэг уулс      --- хөх тэнгэрийн соёрхол зарлигтай Монгол зон мөнхөд дэгжих      --- эртний туульсын ашид ерөөлтэй Бодол хүсэл нь дотроо зангирч очтонхон цахилсан Билэгт ёс нь сургааль өгүүлж хүнгэнэнхэн дүнхийсэн Баясалт үзэмж нь сайныг зөгнөж дээдлэгдэнхэн залагдсан Баялаг түүх нь домог хүүрнэж баатарлагхан чимээлс

СОЁЛЫН хөгжил өөрчлөлт

Image
Шөнөөр түмэн бодол бэлчээхүй дор, "төрийн төлөө огтоно" болж боож үхдэг л юм бна кк Соёл хүмүүжил (уламжлал)-н цаг үеэс "соёл технологийн" эринд шилжиж бна. Тэгвэл энэ СОЁЛ гэгч юу вэ?  Мэдээж соёлын олон ойлголт тодорхойлт байдагч ХҮНИЙ тэр тусмаа НИЙГМИЙН СОЁЛыг онцлон ярьж бгаамоо. /19-20 зуунд соёлын ялгаралаасаа болж Манж мөхөж Хятад эзлэгдэж, Монгол автономитоо устгуулж Америк нээлттэй хаалганы бодлогоор хүчирхэгжин үйлдвэржсэн Английн соёлтой тулж байсан тэр цаг өдгөө нэлээдгүй хувирчээ. Тухайн цагт академик мэдлэг буюу суралцдаг боловсрол англи европт цэцэглэж ерөнхий боловсролыг хүн бүхэн үнэгүй хүртдэг болоод нарийн мэргэжил мэргэшил үнэ цэнэтэй болж аж үйлдвэрийн хувьсгал ид цэцэглэж байв./ Тиймээс *ХЭН нийтэд хэрэгцээтэй чадвар эзэмшиж үнэлэгдэнэ!? төдий хэмжээгээр ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГААР БАЙДЛАА хадгалж, олж байжээ!  Энэ өнцгөөс харж бодвол "нийгэм хүний соёлын шалгуур үзүүлэлт" нь *зорилт зорилгоо тодорхойлж* давуулаг хийгээд сул байдлын хэмжүүр бо

ҮР ҮЙЛийн ОНОЛ НОМ хууль

Image
1. Орчлон хорвоод бүх юм *хосолмол бөгөөд урвуу хамааралтай* байдаг! Авах тусам багасаж <> Өгөх тусам ихсдэг ! ~ Наслах мэдэх хийх бүрийд ухаарч туршлагажиж дадлагаждаг ~ Хаяж мартаж үгүйсгэх бүрт хоосорч тэнэгтэж гээгддэг ~ Юу тарина,түүнийгээ л хураадаг! ~ Алим модноосоо хол унадаггүй! Энэ нь ҮЙЛийн ЗАМ ХЭЛБЭР ажиллагаа механизм билээ 😁 2. Эхлэл бүхэн төгсөн өндөрлөж , алив бүгд дуусч барагддаг ! *Инерги нэгээс нөгөөд шилжиж хэлбэрээ л өөрчлөхөөс биш эхлэл төгсгөлгүй * гэдэг шиг мөнхийн төгс юм гэж үгүй тул "хэмжигдэж, орших чадах болох түвшиндээ" БҮХ ЗҮЙЛС хязгаарлагдаж, хүлэгдэж, тохирч байдаг. ~Эхлэл төгсгөлийн завсарт жаргаж , өрнөл хөгжил дунд цэнгэж , эхэлж төгсөх агшинд зовдог жамтай! ~Бурхан үүдээ хаавч цонхоо нээдэг! гэхчлэн өгөгдөл, чадамж, боломж оосоо хамаарч "жаргал нэгэнд нь зовлон болж байхад нэгд нь зовлон болох зүйл нөгөөд нь жаргал байдаг!" ~ Үрдээ ханьдаа биедээ шаналах нэгэн байхад үүнийг нь мөрөөдөх нэгэн б