Posts

Showing posts from March, 2020

Гариг өдрийн нэрс

7 ГАРГИЙН НЭР ДЭЛХИЙ ДАЯАР ИЖИЛ УТГАТАЙ  (I хэсэг)   7 гаргийн нэрийг олон хэлээр нэрлэхэд үндсэндээ 3 янз байх шиг. 1-рт: Гараг эрхсийн нэрээр нэрлэх буюу тухайн гараг эрхсийг төлөөлдөг бурхан тэнгэрээр нэрлэх; 2-рт: Тоогоор нэрлэх. 1 дэх өдөр гэх мэт. 3-рт: Дээрх хоёрыг хольж нэрлэх, эсвэл хослуулан нэрлэх. Монголчууд ингэж нэрлэдэг.  Тийнхүү нэрлэхдээ “өдөр”, “гараг” гэдэг үгийг залгах нь бий. ДАВАА ГАРАГ. Түвэдээр “сар” гэсэн үг. Орчуулбал “саран гараг” гэсэн үг. Англиар Monday, германаар Montag гэнэ. Өөрөөр хэлбэл, Moon, Mond буюу “сар” гэсэн үгээс гаралтай. Day, Tag нь “өдөр” гэсэн утгатайг та бүхэн мэднэ.  Оросоор понедельник, словакаар пондэлок гэх бөгөөд орос хэлний “неделя” гэдэг үг одоо “7 хоног” гэсэн утгатай боловч угтаа бол ням гаргийг хэлдэг үг байжээ. Өөрөөр хэлбэл,  “неделание“ буюу “ажилгүй, амралтын өдөр” гэсэн утгатай. Одоо ч словак зэрэг славян хэлэнд ням гаргийг “неделя” гэдэг хэвээр. Тиймээс “понедельник” гэдэг нь “неделя” буюу ням гаргийн дараах өдөр гэсэн утгат