Ногоон ЭДИЙН ЗАСАГ

 1) Дотоодын нийт бүтээгдхүүн {GDF}-ний өсөлтөөр хөгжлийг хэмждэг ч "экологийн сүйрэл, нийгмийн эрүүл мэнд, биологийн олон төрөл зүйлийн хомсдол алдагдал,  хүлэмжийн хийн ялгарал, уур амьсгалын өөрчлөлт" зэрэг олон зүйлийг тооцохгүй орхидог!


2) Иймээс ЭСРЭГ ӨСӨЛТ буюу үргүй зардал сөрөг нөлөөллүүдийг тооцож, шавхагдах нөөцийн ашиглалтыг багасган ХАЯГДАЛ ДАХИВАР НӨӨЦ үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар байгальд ээлгүй БҮТЭЭГДХҮҮН үйлдвэрлэлийг багасгаж, ЭКОЛОГИЙН ТЭНЦВЭР ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАНГАХ нь зөв чиг хандлага ба гэгээн ирээдүйн зорилт зорилго юм.


3) Ингэж НИЙГЭМД АЧ ТУСТАЙ, эдийн засгийн зөв урсгал бүтцийг бий болгон, эко системээ сэргээж сайжруулан, кластер төвүүдийг дэмжиж хөгжүүлэх явдал нь НОГООН ЭДИЙН ЗАСАГ ногоон бодлого төлөвлөлт бөгөөд үүнтэй холбоотой ажлын байр мэргэжилтнүүдийг бэлтгэх нь улс орнуудын амин хэрэгцээ болоол байна.


4) Нийгмийн хүний АМЬДРАЛЫН ЧАНАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ энэхүү бодлого стратеги нь ДИЖИТАЛ инновацлаг ХӨГЖЛИЙГ шаардаж, ухаалаг хэрэглээ болон ухамсарт үйлдлийг СОЁЛ ХЭВШИЛ болгох, харилцан хамаарлаа гүйцэд ойлгох шинэ эрин үеийг төрүүлж байна.


5) Цагираг боовны эдийн засаг гэж жишээлэх *ХЭМ ХЭМЖЭЭТЭЙ хил хязгаартай НОГООН эдийн засгийн ШИЛЖИЛТ зэрэглэлтэй* БҮСЧЛЭЛ тойрог бүхий "эсрэг өсөлтийн зарчим" нь хүн төрөлхтний алс хараа нэгдмэл ҮНЭТ ЗҮЙЛ болчоод буйг дээр дооргүй онцгой анхаарах ёстой билээ! 🇲🇳😍🇲🇳💐🌺

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Ертөнцийн хэмжээ

21, 25, 55-р зууны,.. хожмын ШҮЛЭГ БОДРОЛ