Замын цагдаа, угтах хөгжил

Ерн шүүмжлэх өөлөх шүүрдэх гэж шүүмжлэх, сануулах сайжруулах гэж шүүн хэлцэх хоёрт ч том ялгаа их зай бий шүү. Юутай ч мэдэж байж бусдыг буруутга үгүйсгэ гэдэгтэй санал нэг бноо.

Миний санаагаар болдог бол "замын цагдааг" төрийн тусгай цагдаа болгоод бүх хуулийн хэрэгжилт хяналт шинжилгээний онцгой эрхтэй ажилтан болгочихмоор бдаг. Мэдээж шалгуур мэдлэг өндөртэй хангамж сайтай монгол улсын нүүр царай болох шилдэгүүд болгож ЗАМ ДЭЭР БАЙДАГ ШИГ БАЙ Л ДАА гэж бүгд хэлдэг болтол нийгмийн зарчимыг мөрдүүлж тунхаг болгочих юмсан гэж мөрөөддөг. Ерн аливаа улсын хөгжлийг хараад бхад үзүүлэлт үр дүн нь ЗАМ ГУДАМЖНААСАА ХАРАГДДАГ. Энэ урт хугацааны төлөвшилт хувьсал хөгжлийн асуудал болдог ба тэгүүл бид түүнийг араас нь хөөж биш угтаж товчдоо "ЗАМ ЗАМЫН ЦАГДААГААСАА" эхэлж шинэчилж сайжруулж иновацжуулах буюу мэдлэгжүүлэн /иргэний нийтийн оролцоо мэдлэгийг хэлэв/  төгөлдөржүүлж, технологожуулах талаар л хэлээд бгаа юм л даа ерн ;-)

Тухайлбал аль аж ахуй нэгж нийтийн эзэмшил зам талбайд дураараа халдсан өарчилсөн бвал эрх бүхий байгууллага хүмүүст замын цагдаа хандаж шуурхай шийдвэрлүүлдэг байх, зам түүний ашиглалт хэрэгжүүлэлтэнд замын цагдаа шууд нөлөөлж оролцон, судалгаа шинжилгээгээр хангадаг байх, түүнтэй холбоотой төсөв мөнгөний зарцуулалтыг хянаж шалгадаг байх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг техник технологийн тусламжаар сайтар хянаж удирддаг байх, хамгийн гол нь зам нийтийн эзэмшил газрын хужль ёсны шудрага байдлыг хангахад нийт иргэд байгууллагын оролцоог хангаж зохицуулах бүрэн эрхтэй байх гээл тоочоод бвал олон санаа бодол бдаг юмоо.
Нөгөө хийх хүн аргаа олж, хийхгүй хүн шалтаг хайна гэгч л болчихгүй бол ЗАМ ЗАМЫН ЦАГДААГЫН ШИНЭЧЛЭЛ ТӨГӨЛДӨРШИЛ нийт улсын ухамсар хандлага хөгжлийн хошуучлагч чиглүүлэгч болж болноо гэж олон жил бодож явдагаа хэрдээ товч сийрүүлэв ;-)

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Ертөнцийн хэмжээ

21, 25, 55-р зууны,.. хожмын ШҮЛЭГ БОДРОЛ