Хайрын ИНЭЭМСЭГЛЭЛ

Хайрын ИНЭЭМСЭГЛЭЛ

Хан тэнгэрийн аялгуу дуу шиг яруу
Хатан ижийн зөөлөн үнсэлт шиг уярам
Хар ус нуурт цуглах шувууд шиг гэгээн
Халгих сэтгэлийн төөнөх илч шиг халуун

Цаст сүмбэр уулсын орой шиг намуун
Цайлган аавын минь сургааль шиг бахдам
Цэцэгс найгах уужим хөндий шиг өнгөлөг
Цаг цагийн аясыг дуулах сэтгэл шиг уянгалаг

Миний бидний монголын
----- дөрвөн улирал тансаг аа
Мишээн гэрэлтэх хайрын
----- эгшигт инээмсэглэл тунгалаг аа

----- -----  дөрвөн улирал тансаг аа
----- -----  эгшигт инээмсэглэл тунгалаг аа

Ганболд Д.Д 2017-08-28  18:05

Хөгжмийн зохиолч О.Эрдэнээгийн шууд бичлэг /лайв/ -с аязыг монтажлан цахим нүүртээ хуулбарлав.

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Ертөнцийн хэмжээ

21, 25, 55-р зууны,.. хожмын ШҮЛЭГ БОДРОЛ