ОХУ-н элчин сайдын ЯАМ

Татьяана Сятчихина: Монгол дахь байгалийн хийн хоолойн төслийн өртгийг тооцож байна. Дуусгаад төслөө эхлүүлнэ

тогтоон барьж, хязгаарлаж, тэдний одоо хэлж байгаачлан Орост "стратегийн ялагдал" хүлээлгэж, дэлхийн тавцанд зүй ёсоор гүйцэтгэх ёстой үүргийг нь гүйцэтгүүлэхгүйн тулд Украин улсыг бүх талаар ашиглаж байгааг харуулж байна. Украин болон барууныхан Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэхээс татгалзсан, Киев Украины зүүн өмнөд хэсэгт өөрийн иргэдийн эсрэг явуулж буй цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсэн, НАТО болон түүний дэд бүтэц манай улсын хилд тултал ойртох аюул занал нүүрлэсэн зэргээс болоод Орос улс Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулахаас өөр сонголтгүй болгоход хүргэсэн.

Цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш нэг сарын дараа буюу 2022 оны 3-р сарын сүүлээр Киев хоёр улсын хувьд ерөнхийдөө тохиромжтой улс төрийн хэлэлцээр байгуулахад бэлэн байсан. Гэвч Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон тэргүүтэй барууныхан дахин хөндлөнгөөс оролцож, Украины эрх баригчдыг хэлэлцээр байгуулахаас татгалзаж, цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхийг шахсан бөгөөд одоо тэд сөргөлдөөнийг уртасгахын тулд чадах бүхнээ хийж, Киевийн дэглэмд зэвсэг, сумын нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тагнуулын мэдээлэл, цэргийн “зөвлөхүүдээр” хангаснаар үндсэндээ Оростой шууд дайтаж байна.

Мөн саяхан Барууныхан Украин дахь мөргөлдөөнд шууд оролцож байгааг нотлох ээлжит баримт илэрсэн. Тодруулбал, Германы цэргийн өндөр албан тушаалтнууд хоорондоо Крымын гүүрийг довтлохын тулд дотоодын Taurus пуужингуудыг ашиглах боломжийг хэлэлцэж байсан ярианы бичлэг нийтлэгдсэн. Германы канцлер О.Шольц өөрийн улсыг мөргөлдөөнд зарчмын хувьд оролцохгүй байгаа хэмээн мэдэгдсэний дараахан шүү дээ. Тус бичлэгт цэргийн объектуудад цохилт өгөх тухай биш, харин зорчигч тээврийн галт тэрэг, олон мянган иргэний тээврийн хэрэгсэл өдөр бүр явдаг гүүрийг нураах тухай ярьж байсныг анхаарна уу. Түүнээс гадна, ярилцаж байсан Германы цэргийнхэн тэдний пуужин хүүхдийн цэцэрлэг дээр унаж магадгүй гэдгийг тайвнаар хүлээн зөвшөөрч байв.

Мөн Германчууд өөрсдөө АНУ-ын болон Их Британийн цэргүүд Украинд аль хэдийнээ байрласан хэмээн мэдэгдсэнээр тэднийгээ өөрийн эрхгүй илчилсэн нь анхаарал татаж байна.

Ийнхүү Барууны орнууд Украин дахь мөргөлдөөнд шууд оролцож байгаа нь илт байгаа бөгөөд Оросын удирдлагууд энэ тухай нэг бус удаа мэдэгдэж байсан. Энэхүү илчлэл нь ач холбогдлынхоо хувьд Европын удирдагчдын аль нь ч Минскийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх бодолгүй байсныг хүлээн зөвшөөрсөнтэй дүйцэхүйц хэмжээний хэмээн Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров тэмдэглэв. Анхаарал тавьсанд баярлалаа” гэв.

 

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Ертөнцийн хэмжээ