Хүүхдийн Эмчилгээний ГЭГЭЭ ТӨВ

Хүүхдийн төрөлжсөн мэргэжсэн эмчилгээ сувилгааны төв нь УРТ ХУГАЦААНЫ ТОГТМОЛ ЭМЧИЛГЭЭ асаргаа шаардлагатай, бага насны хүүхдүүдийг үр дүнтэй эдгээж, сэргээж дээрдүүлэх үндсэн зорилготой болно.

Үүний тулд бие физиологи организмын эм эмчилгээ, засал сувилалаас гадна сэтгэл санаа орчны нөлөө тус дэмээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлж улмаар зохих байгууллага хүмүүстэй хамтран уг шалтгаан тархац хор уршгын илрүүлж НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДийг хөгжүүлэх үндсэн зорилго чиглэлтэй байна.

Зөвхөн эмчүүлэгчийн ахуй нөхцөл асуудалд анхааралгүй, ар гэр нас хүйс нөхцөл боломжын судалж шинжлэн зохих ЭМЧИЛГЭЭНИЙ СТАНДАРТ зэрэглэл төвшинг тогтоож, гадаад дотоодын адил төрлийн мэргэжлийн хүмүүс байгууллагатай тогтвортой хамтран ажиллахыг эрхэмлэнэ!

Иймээс дараахи асуудал бодлого чиглэлд онцгойлж анхаарна:

1. Байршил, байр сууц орон зай, ахуй нөхцөл нь ЭКО аюулгүй төдийгүй эдийн засгийн хүндрэлгүй зохих түвшний ашиг орлоготой байх

2. Мэргэжлийн тоног тохөөрөмж, лиценц зөвшөөрөл бүхий албан хаагч эмч сувилагч бүхий баг хамт олны шилэгдмэл нэгдэл байх

3. Байнгын өсөн дэвжих шинэчлэгдэн сайжрах ЗАСАГЛАЛ удирдлага менежментийн орчин үеийн бүтэц зохион байгуулалттай байх ба үйл ажлаа өргөжин тэлж нийт олонд хүрч үйлчлэхийг эрхэмлэх.


• ХҮҮХДИЙН ГЭГЭЭ ТӨВ нь ижил төстэй байгуулага хамт олон хүмүүстэй үргэлж нээлттэй хамтран ажиллах ба уламжлалт Монгол ахуй ёс соёлыг дээдэлж, өөрсдийн онцлог үйл ажиллагааг хэвшүүлж нэвтрүүлэн хүүхдийн төлөөх үнэт зүйлсийг чухалчилна.

• Эмчилгээ сувилал заслыг мэргэжлийн түвшинд хийх төдийгүй урьдчилан сэргийлэх гэмтэл бэртлээс хамгаалах арга зүйг боловсруулан нийгмийн хариуцлага, мэргэжлийн ёс зүйг дээдэлж ажиллана.


ГЭГЭЭ ТӨВ нь *Монголын ёс гурав* үнэт зүйлээ нандигнаж, энэхүү зарчим "алсын хараа" зорилт зорилго доо гуйвшгүй байж УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХАЙРЛАН ХАМГААЛАХ, ЭМЧЛЭН ЭДГЭЭХ ёс зүй эрхэмлэлээ бат сахиж үлгэрлэн манлайлах болно.




Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Ертөнцийн хэмжээ

21, 25, 55-р зууны,.. хожмын ШҮЛЭГ БОДРОЛ