СОЁЛЫН хөгжил өөрчлөлт

Шөнөөр түмэн бодол бэлчээхүй дор, "төрийн төлөө огтоно" болж боож үхдэг л юм бна кк

Соёл хүмүүжил (уламжлал)-н цаг үеэс "соёл технологийн" эринд шилжиж бна.
Тэгвэл энэ СОЁЛ гэгч юу вэ? 
Мэдээж соёлын олон ойлголт тодорхойлт байдагч ХҮНИЙ тэр тусмаа НИЙГМИЙН СОЁЛыг онцлон ярьж бгаамоо. /19-20 зуунд соёлын ялгаралаасаа болж Манж мөхөж Хятад эзлэгдэж, Монгол автономитоо устгуулж Америк нээлттэй хаалганы бодлогоор хүчирхэгжин үйлдвэржсэн Английн соёлтой тулж байсан тэр цаг өдгөө нэлээдгүй хувирчээ. Тухайн цагт академик мэдлэг буюу суралцдаг боловсрол англи европт цэцэглэж ерөнхий боловсролыг хүн бүхэн үнэгүй хүртдэг болоод нарийн мэргэжил мэргэшил үнэ цэнэтэй болж аж үйлдвэрийн хувьсгал ид цэцэглэж байв./
Тиймээс *ХЭН нийтэд хэрэгцээтэй чадвар эзэмшиж үнэлэгдэнэ!? төдий хэмжээгээр ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГААР БАЙДЛАА хадгалж, олж байжээ! 
Энэ өнцгөөс харж бодвол "нийгэм хүний соёлын шалгуур үзүүлэлт" нь *зорилт зорилгоо тодорхойлж* давуулаг хийгээд сул байдлын хэмжүүр болдог ажээ.
Тэгэхээр өнгөрсөн зуунуудад СОЁЛ нь уламжлагдаж,  хүмүүжил төлөвшилөөр илэрхийлэгдэж байсан ба хэдүй олныг хамарсан зүй зохистой төлөвшил түвшинтэй байх тусмаа илүү ҮНЭ ЦЭНЭТЭЙ СОЁЛыг үүсгэж байлаа. 
Одоо харин хэрэглээний болон технологийн үсрэнгүй өөрчлөлтийн улмаас хил хязгааргүй соёл нэвтэрч, хүний болон нийгмийн ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ өмнөхөөсөө эрс ялгараад буй билээ.
Ийнхүү үзвээс СОЁЛ гэдэг нь аажимдаа даяныг хамарч, бүхнээр зөвшөөрөгдсөн хөгжлийг авч ирэгч, түүчээлэгч АЛСЫН ХАРАА, ЭРХЭМ ҮНЭТ ЗҮЙЛ ажгуу!
Тэгвэл СОЁЛ ТЕХНОЛОГИ нь өмнөх соёлуудаасаа "хязгаарлалт, уламжлал, жоргүй"-гээрээ илт өөр бөгөөд хүний чадвар боломж чадавхийг илүү шаардах төдийгүй СЭТГЭЛ ХАНДЛАГААР ТОДОРХОЙЛОГДДОГ өвөрмөц шинжтэй юм.
Ингэхээр МОНГОЛЧУУД БИД дэлхийн энэ соёл шинэчлэлд даруй нэгдэж ГЛОБАЛ ЗАН ЧАНАР, уламжлалт нүүдлийн соёлоо утгаар нь сэргээж цэцэглүүлбээс нэгэн цул ОЮУНЛАГ ТҮМЭН болж цэнгэлийн манлайд хүрч болох нь тод харагднам.
СОЁЛ ТЕХНОЛОГИ нь соёлын технологи ба технологийн соёлоосоо зөрүүтэй ялгаатайг нэмээд хэлэхэд илүүдэхгүй буйзаа. Угтаа ХАНДЛАГА СЭТГЭЛД суурилсан, ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛийг эрхэмлэсэн, ГЛОБАЛ СЭТГЭХҮЙГ шаардсан, ЭКО ТӨЛӨВШИЛтэй ИРЭЭДҮЙ ӨНГӨРСӨНг холбож даяаршсан, хүрээлэн буй орчин уур амьсгалд суурилсан ХҮН МЭДЛЭГийн зөв хосмол нь СОЁЛ ТЕХНОЛОГИ болоод байгааг цугаараа анхаарууштай л даа, баярлалаа.

Юу юугүй үүр цайхнээ, шинэ өглөө шинэ амьдрал шинэ сайхан бүхний мэнд хүргэе 💐😁🇲🇳😃🇲🇳😍🌺

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Ертөнцийн хэмжээ

21, 25, 55-р зууны,.. хожмын ШҮЛЭГ БОДРОЛ