ХАЙРын ТОВчоон

Хайр АМТ бас ҮНЭР юм
Хайр Алдаа мөн Амжилт юм

Өөрөө ирж өөрөө буцдаг ХҮЧ бол ХАЙР юм
Өгч бас авч чаддаг хосгүй ХУРД бол ХАЙР юм

Чиний миний буцлах цэг нь ХАЙР билээ
Чиний миний хөлдөх цэг ч ХАЙР билээ

Хайранд эхлэл үгүй шиг төгсгөл үгүй
Хайранд оргил үгүй шиг ёроол үгүй

Хайр нь хааяа андуурсан сугалаа ч болдог
Хайр нь заримдаа алдсан ухаарал ч болдог

Хайрын сайхан нь бүхнийг өнгөжүүлэх ч хатуурхаж булгиваас юуг ч үнс болгодог түүнээсээ ахин галт шувуу шиг АМЬДРАЛ Ч ҮҮСГЭХ *шид идтэй* л дээ кк :D

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Ертөнцийн хэмжээ

21, 25, 55-р зууны,.. хожмын ШҮЛЭГ БОДРОЛ