АМЬДРАЛ

Амьдрал,..

Амьдрал бүхний төгсгөл бол бид юунд яарнам?!
Амьдрал  шинэ бүгдийн эхлэл бол бид юунд адганам!?
Амьдрал  холион бантангын цуглуулга бол хэнд юунд гомдолном!
Амьдрал  өгөх авахын тавилан бол бид юугаа гээж юуг арилжнам?

Алаг үрсийн инээд нулимс амьдралыг өнгөжүүлэн зурдаг
Амраг хосын баясал гоморхол амьдралыг чимэглэн хээлдэг
Азай буурлуудын урам түшигт амьдрал уянгалан эгшиглэдэг
Аз эзийн энэхэн хорвоо доо, бид бүгд амтлагхан гэгээн зүүд буюу..,

Алтан дэлхийд мэндэлсэн энэхэн чөлөө минь соньхон АМЬДРАЛ
Алдаж онох бүртээ сайжирч дэгждэг ухаарал минь гоёхон АМЬДРАЛ
Ард урдаа ерөөл билигтэй өлзийт замнал минь гэгээн АМЬДРАЛ
Аялгуулан эгшиглэгч өнгөт орчлон минь бүтэн АМЬДРАЛ

"Гэгээнтнээс Гэрийн ЭЗЭН" гэж сургаж номлодогчлон Монголчууд бид энэ сайхан амьдрал хүмүүн заяагаа дээдэлж, энэхүү өнгөлөг заяа тавилангаа анхаарч явууштайг сануулсан сүрхий ёс дэгтэй улс түмэн л дээ ерн.

2019-10-15   05:15  Ганболд Д.Д

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Ертөнцийн хэмжээ

21, 25, 55-р зууны,.. хожмын ШҮЛЭГ БОДРОЛ