Одон орны Монгол зураг

ХҮН БОЛГОНЫ МЭДЭЖ БАЙХ ЗОХИСТОЙ ТҮҮХ

ПҮРЭВДОРЖ ЮРА-гийн энэ нийтлэлийг БАЛЖИННЯМ БАТНАЙДАЛ энэ группт оруулсан байна. Энэ хоёртоо маш их баярласан талархсанаа илэрхийлээд, өөрийн мэдэж байгаа зүйлсээ нэмэрлэе!

Энэ бол ОДОТ ТЭНГЭРИЙН ХАМГИЙН ЭРТНИЙ БҮТЭН ЗУРАГ гэдэг.

Монгол улсын НИЙТИЙН НОМЫН САН ( хуучнаар Сталингийн нэрэмжит нийтийн номын сан )-гийн архив болох АЛТАН ФОНД-д хадгалагдаж байгаа « ОДОТ ТЭНГЭРИЙН МОНГОЛ ЗУРАГ » бол маш ховор нандин бүтээл юм.

Энэ зургийг эрдэмтэн Б.Батжаргал, Б.Гончигдорж, Д.Зуухай, Л.Тэрбиш нар судлаад XIII-XIV зууны үед зохиожээ хэмээн үзэж байсан бол одоогоор ХУБИЛАЙ ЦЭЦЭН ХААН 1279-ээс 1283 оны хооронд Перс, Араб, Энэтхэг, Солонгос, Төвд гэх мэт газруудаас эрдэмтэдийг дайчлан авчирж, Хятад эрдэмтэн Guo Shoujing-гаар удирдуулсан бага гаргаж, Одон орны шинэ цогцолборт хүрээлэн байгуулахдаа бүтээлгэсэн байсныг тогтоосон.

Тийм ч учраас Одон орны анхны цогцолборт хүрээлэнг Монголчууд байгуулсан гэж түүхэнд тэмдэглэх ч байдаг.

Уг зурагт тэнгэрийн мандалын хойд туйлын АЛТАН ГАДАС одоор авч хойд хагасын 700 гаруй, өмнөд хагасын 600 гаруй нийт 1400 орчим оддыг батгаасан ажээ.
Одот тэнгэрийн энэхүү зураг нь 1530 мм голчтой дугуй дээр үйлдсэн ЧУЛУУН БАР-ын дардас юм.
Энэхүү зурагт оддын 12 орд, 12 сар, жилийн 24 улирал, ШАР ЗАМ-ын дагуу орших 28 одод болон одон орны ажиглалт ба тооцоо хийхэд чухал хэрэглэгддэг зарим тод оддын нэрсийг МОНГОЛ бичгээр бичжээ. Тэгэхдээ 28 оддын нэрсийг SANSKRIT бичгээр, бусдыг нь МОНГОЛ бичгээр бичсэн.
Үүнд:
1. Гоё хүүхэн
2. Мичид
3. Чөлөөт эх
4. Гөрөөсөн толгой
5. Хэрцгий охин
6. Өглөгт охин
7. Найрагт эх
8. Үнэг
9. Их морь
10. Бага морь
11. Харцага
12. Түүхчин
13. Тэргүүн дагуул
14. Салхины эх
15. Эрхтний тэнгэр
16. Марал
17. Хонхорцог
18. Онгоц
19. Суулга
20. Элдэв тэнгэртэн,
21. Яруу эгшигт
22. Тооно
23. Чөдөр
24. Хөвүүн хошуут
25. Могойч
26. Хүлэгч
27. Дэлгэрүүлэгч
28. Булаагч
Мөн бас Шийдэм гэж ч бий.

За ингээд боломжтой бол Бээжин хотын Jianguomen гудамжны эртний одон орны музей очиж үзэхийг бодоорой!
Чулуун бар нь Бээжинд, буулгасан цаасан хувилбар нь Монголдоо байгаа.

ODZORIG.M
Denver, Colorado, U.S.A

MEM of Denver Astronomical Society
MEM of American Astronomical Society
MEM of National Geographic Society

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Ертөнцийн хэмжээ

21, 25, 55-р зууны,.. хожмын ШҮЛЭГ БОДРОЛ