Амьдрал сайхан амьдрах сайхан

Сонголтгүй СОНГОЛТ <3

Сар жил галав эринээр тоолшгүй цаг хугацаанд
Сүүдэрт орчлонд саатаж морилоод өнгөрөх хүмүүний л заяа
Сайн муу түмэн учрал сүлэлдэх гэгээн замбуулинд
Сар нартай ижилсэж өнгөжин цэцэглэх бидний л амьдрал

Сэтгэл эгшиглэж хайр ундрах бидний хорвоо гоёхон
Сонголтгүй ч СОНГОЛТтой бидний ертөнц сайхан

Яргуйн хавар зуны хур шиг алаглан асгарах л орчлон
Ялдам сэтгэл намрын жимс өвлийн цас мэт хээтэх л амьдрал
Явах ирэх мөч хуваарьтай ч алтран гялалзах л агшин
Янагхан хайр хүсэл мөрөөдлийн жигүүртэй амтат л тавилан

Сэтгэл эгшиглэж хайр ундрах бидний хорвоо гоёхон
Сонголтгүй ч СОНГОЛТтой бидний ертөнц сайхан

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Ертөнцийн хэмжээ

21, 25, 55-р зууны,.. хожмын ШҮЛЭГ БОДРОЛ