Супер нэгдлийн ОНОЛ

БОДИТ БАЙДАЛ гэж:

1. "Орон зай, цаг хугацааны" хувьд "тогтоодох, нотлогдох" боломжтой
2. "Шинж байдал, үзэгдэл, хувиралын" хувьд "шалтгаан, үр нөлөө" төлөв дагавартай
3. " Устах хийгээд орших, үүсэх болон замхрах" харилцан уялдаа холбоотой

ӨНГӨ, ДҮРС, ДУУНЫ "нэгдэл, хослол, ялгарлал"-г хэлнэ гэж боддог.

тэгвэл БОДИТ БУС гэж:
дээрхи БОДИТ байдлыг "тодорхойлох хийгээд үл тодорхойлогч" хүчин зүйл болон эс нөлөөлөгч дам шижимт далд "нөлөөл, оршихуйн" хүртэгдэж юмуу эс хүртэгдэх "уялдаагүй холбогдошгүй олонлог мэдлэгийг" хэлэх юм гэж санадаг.

Ингэхээр СУПЕР НЭГДЛИЙН ОНОЛ" гэдэг маань энэхүү БОДИТ болон БОДИТ БУС үйлчлэлийн харилцан хамаарлыг тооцож бодож гаргасан "математик илэрхийлэл" юм л даа.

Жаахан тодотгон товчилбол физик биетийн ТАТАЛЦЛАЛЫН ба БӨӨМСИЙН бие даасан тогтвортой хуулиудын уулзах цэг, нэгдсэн зарчмыг олж шийдлийг нээх гарц, шинжлэх ухааны дараагын шатны ОНОЛЫН ТОМЪЁОЛОЛ билээ.

арай энгийнчлэн өгүүлбээс "ОРЧЛОНГЫН гадна дотно явагдаж буй үйл явцын харилцан "уусалт, задралыг" ОЮУН УХААНЫ ХҮЧЭЭР ТАНИН МЭДЭХ аргачлал гэж үзмой.

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Ертөнцийн хэмжээ

21, 25, 55-р зууны,.. хожмын ШҮЛЭГ БОДРОЛ