Чингис хааны төрсөн хугацаа

ТӨРСӨН, МЭНДЭЛСЭН өдөр үгүй ИХ ХААН.

ХААНЫ төрсөн он сарыг "түвдийн лит" эд мэдүүлсэн ТАШААРАЛ.
Чингис хааныхаа үйл амьдралыг үнэлж дүгнэх нь уг хүний төрснөөс эхлээд тэнгэрт хальсан түүхийн бүх үнэнийг тухайн үеийнх нь ТҮҮХИЙН ГҮН УХААН, шүтлэг бишрэл үйл хэрэгтэй хамтатган тодруулах ёстой юм. Чингис хаан 1155, 1162, 1167 онд төрсөн гэсэн зөрүүтэй тоо түүх, толь, сурах бичгүүдэд байна. Арабын түүхчид( Рашид ад дин зэрэг) " ГАХАЙ ЖИЛТЭЙ ЭХЭЭС ТӨРСӨН"(Өүлэн эх гахай жилтэй)  гэсэн мэдээг " Гахай жил эхээс төрсөн" гэж ойлгон сурвалждаа тэмдэглэснийг баримталж дэлхийн гол нэвтэрхий толь бичгүүдэд ТЭМҮЧИН 1155, 1167 онд төржээ гэсэн нь их хааны үйл хэрэг төдийгүй хувийн нь түүх ч эндүүтэй байгааг илтгэнэ. 1162 онд төрсөн гэж ой тэмдэглэж байгаа нь МАНЖийн ноёрхолын үед төрийн хэргийг хөтлөх болсон НАНХИАДын хуанли болон хожуу үеийн (18 р зууны) ТҮВДийн шашны Төгсбуяны ЛИТийг баримтлан сурвалж бичгүүдийн он тооллыг эндүү тайлсан хэрэг. Түүхч,гүн ухаанч Н.НАГААНБУУ агсан ИХ ХААНЫ ТӨРСӨН өдөр нь 1161 оны 12р сарын 21 гэх тооцоо болон МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО нд дурдагдах бусад он цагуудыг залруулсан олон жилийн судлагааг ҮНДЭС ний ( билгийн биш улирлын) МОНГОЛ ын уламжлалт зурхай дээр тулгуурлан тогтоосон байдаг. Түүнчлэн их хаан Хөх Монгол Гүрнээ тунхагласан нь 1206 он биш 1205 оны намар бар жилийн эхэн Монголын хулгана сараас бар сар буюу 9-11 р сар гэдгийг олон түүхэн сурвалж үзэн харьцуулж МОНГОЛ ЗУРХАЙ, ТООЛОЛ, ЦАГЛАБАР аар тогтоосон байдаг. Энэ бүхэн буруу байвал шинжлэх ухааны үүднээс няцааж залруулах ёстой. Гэтэл нягталж хариулах эрдэмтэн МОНГОЛ д байхгүй байх шиг байна. Монгол улсын ерөнхийлөгч асан Элбэгдорж 2011 оны эцсээр Их хааны төрсөн өдрийг дэлхийн Монголчуудын ёс, тахилгын эртний тов уламжлал болон түүхийн үнэнээс хадууран зөрүүлж ТҮВД төгсбуянтын Литийг ухраан тооцсон С.ЖИЙМЭН гийн арван хэдэн жилийн өмнөх ажлыг шинжлэх ухааны шинэ нээлт мэт завшин ашиглаж " 3 р жарны усан морин жил" гэх мэт гол сурвалжуудад ер байдаггүй " мэдээ" зохиож Монгол зурхайн улирлын тоолол бус ТҮВД шашны зан үйлийн билгийн гэх тооллоор тооцсон нь жил болгон төрсөн өдөр нь өөрчлөгдөж байхаар, ИХ ХААНаа төрсөн өдөргүй болгосон нүгэлт хорт үйл болов. Тухайн үед ЧИНГИС ХААН СУДЛАЛЫН ХОЛБОО, ЧОЙМОО, НАГААНБУУ болон бусад тулхтай түүхч, судлаачид эсэргүүцэн тайлбар, үндэслэл, холбогдох түүхэн баримтуудыг өгөн сануулсан ч эс хайхран анхны ямар ч үндэслэлгүй зарлиг гарган ЧИНГИС ХААНЫ МЭНДЭЛСЭН ӨДӨР БУЮУ МОНГОЛ БАХАРХЛЫН өдөр хэмээн эхлүүлсэн нь өдгөө хэвшиж шинэ ерөнхийлөгч Баттулга мөн л үл нягтлан энэ жил 11р сарын 20 нд зарлиг гарган тэмдэглүүлж байна. МУУ ЮМ МОДОН УЛААТАЙ гэж энэ дээ. Жил болгон төрсөн өдөр нь өөр өөр сар, өдөрт таардаг ганц хүн л ИХ ХААН маань боллоодоо энэ дэлхийд. Ийм шившигтэй дэлхийн доог тохуу болсон түүхээ гажуудуулсан зүйл хийчхээд ямар нүүрээрээ өөрсдийгөө ЧИНГИС ийн хойчис гэх үү. Хэн ч ЧИНГИС хааны удам гэж зөвшөөрөхгүй шүү дээ. Уг төгсбуянт Лит нь 1747 онд зохиогдож түүнээс хойш мөрдсөн үнэнтэй. Зүй нь " Монголын эртний улирлын тооллын морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн" буюу Григорийн тоололд шинжлэх ухаан шилжүүлснээр ес эхлэх өдөр буюу 1161 оны 12 р сарын 21 билээ. Гэтэл 500 шахам жилийн дараа зохиогдсон Түвд лам Зонхава гийн нас барсанд зориулсан  тахилга хийх хугацаагаа  олдог Төгс буянт Литээр ( билгийн тооллын аргачлалаар) ерөнхийлөгч нар зарлигдаж ТҮҮХЭН ГАЖУУДАЛ гарган ой тэмдэглүүлж эхэллээ. Нүүдэлч малч Монголчуудын шинэ он намар байсан , энэ цаг хугацааг буруу гаргасан байна гэж нэртэй Литэч Л.Тэрбиш, Ц.Махбал нар ч санал нэгтэй буруушааж байх. Гэтэл ерөнхийлөгч асан Элбэгдорж мугуйдлан зарлиг гарган эхлүүлсэн ИХ ХААНАА ТӨРСӨН ӨДӨРГҮЙ болгосон гажуудал шинэ ерөнхийлөгч Баттулгааар үргэлжлэн түүх төөрөлдөх болов. Чингис хаан 1155, 1162, 1167 онд төрсөн гэсэн зөрүүтэй тоо түүх, толь сура бичгүүдэд байдгыг эхэнд дурдсан. Манайх 1162 онд төрсөн гэж гандангийн Төгсбуянт гэх 15 р зууны Түвдэд үүсч 17 р зуунд Монголд орж ирсэн Литийн бүдүүлэг баримжааг төрийн хэрэгт үндэслэн тов тархаасан. 13 р зуунд НУУЦ ТОВЧОО гоо Хэрлэн мөрний Хөдөө аралд бичихдээ өөрсдийн тоололгүй байснаас ХУЛГАНА ЖИЛИЙН ГУР САР гэх мэт он саруудыг НАНХИАД ХУАНЛИ чаас асууж бичсэн, эсвэл бүр 500 гаруй жилийн дараа Зонхава Лувсандагва гэдэг Түвд ламыг бурхан гэж шүтэхдээ авч хэрэглэсэн Төгсбуянт хэмээх оршуулгын буяны өдрийг олдог шинэ Литээр нөхөж бичсэн гэж " СЭТГЭЖ" яаж чаддаг байнаа энэ ЭЛБЭГДОРЖ ийнхон. Монголын том эрдэмтэд Түвд толгойтой Ленинч мэдлэгтэй асны гор хор энэ мэт үндэсний эмгэнэл үүтгэсээр. Манай мэргэд гадны юмыг шүүрэн авахдаа мэргэшсэн ч Монгол хүнээ Монгол эрдмээ мэдэхгүйн жишээ энэ. Монголын түүхийн учрыг орос школь юу болгодгийг бид мэднэ. Төгсгөлд нь тэмдэглэн дурдахад Түүхч Гүн ухаанч Н. НАГААНБУУ агсан Их Хааны төрсөн нь 1161-12-31 гэх тооцоо болон МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО-нд дурдагдах бусад он цагуудыг залруулсан олон жилийн судлагаа, үндэсний зурхай дээр тулгуурлан тогтоосноо ард түмэндээ барьсан байгаа. Түүхийн хүрээлэн манайх зурхайн байгууллага биш гэсэн байдлаар хандах, нэгэнт дэлхий даяар 1162 он гэснээр түгчихлээ, одоо үүнийг хөдөлгөж хэрэггүй. Сайндаа л хэдэн сарын юм уу ганц оны зөрүү байгаа биз зэргээр мэлзэж бултах жишээтэй. Түүнчлэн Их хаан ХӨХ МОНГОЛ гүрнээ тунхагласан нь 1206 он биш 1205 оны намар бар жилийн эхэн Монголын бар сар гэдгийг олон сурвалж түүх баталгаажуулдаг. Эцэст нь уриалан хүсэх ану:
Эртнээс Монголчууд жилээ 4 н улиралд хуваасан улирлын тоололтой бөгөөд ӨВЛИЙН ТЭРГҮҮН САР ын шинийн нэгэн нь маргах аргагүй Өвлийн улирал эхлэдэг есөн ес эхлэх өдөр Григорийн тооллын 12 р сарын 21 н юм. Иймд жил болгон ИХ ХААНЫХАА ТӨРСӨН ӨДРИЙГ 12 р сарын 21 нд тэмдэглэх ёстой.
Мөнх тэнгэрийн дор мөнхөд орших МОНГОЛ МИНУ.
Үргэлжлэл бий
Монгол ухаан 9н эрдэм номноос.

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Ертөнцийн хэмжээ

21, 25, 55-р зууны,.. хожмын ШҮЛЭГ БОДРОЛ