21, 25, 55-р зууны,.. хожмын ШҮЛЭГ БОДРОЛ

21-р 25, 55-р зууны гээл таашгүй алсын ШҮЛЭГ бодрол..,

Шүлэг гэж юусан билээ?!! сэтгэлийн гэгээн дөл үү? дүрэлзэх гал уу!
Шүүдэр буусан өглөөний сэргэг мэдрэмж үү!?? сэмрэх бодлын хайлал уу! учиглах ухаан уу?
Шөнийн сарны уйтай дуулал уу?!! совин чимээлэх дуу юу? санаашрах сатаарал уу!
Шархалсан баярласан зүрхний өчил үү!?? эргэлзэх энэлэл үү? санаж сэхээрэх үүд үү!

Аль нь ч байсан бидэнд нэг л түүх, нэг л ирээдүй, ганц л "өнөөдөр" буй
Алаг зүрх, гэрэлт амьдралыг гийлгэх чиг олон ч гэлээ, ирээдүй "дотор" л буй
Алдах онохын хүлээснээс ангид хайр гэж буй ч гэсэн, гэтлэх гарц "сэтгэлд" л бий
Амьдрал төгсгөлгүйг мэдрэх оюунлаг чадавхи, мөрөөдөл буй ч, уламжилж эхлүүлэх сэхээрэл "итгэлд" л бий

Гоё шүү дээ, АМЬДРАЛ сайхан АМЬДРАХ сайхан
ГОЛ шиг урсаал УС шиг жирэлзээл өнгөрөх ч, ӨНГӨ ДУУ гайхамшиг
Ганцаардал бужигнаа зах эхгүй ч, мэндэлж төрөхийн заяа нь агуу
Ган шиг ХАТУУ ус мэт ЗӨӨЛӨН үргэлжлэх БИД өөрсдөө ч нууцхан ид шидээ

Ганболд Д.Д    2017-10-15   02:15

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Ертөнцийн хэмжээ