Хорвоогын *гоёхон* НҮҮДЭЛ
~~~ Хорвоогын гоёхон НҮҮДЭЛ ~~~
Хайртай үрс хойчис доо яарч уясч зүрх нүүж л байдаг
Хонгор амрагаа санан үгүйлж хайрууд хором бүрт нүүж л явдаг
Хотол олноо энэрч билиг оюунтнууд бичиг ном тэрлэн нүүдлэж л суудаг
Хосгүй ачит ээж аавдаа тэмүүлж халуун сэтгэлүүд нүүж хөвөрч л гэрэлтдэг дээ
Буурал түүх бүхнийг бүүвэйлж асран нүүх нь сайхаан
Будант хорвоог зөөж амьдрал өөрөө хөврөх нь гоёхоон 🇲🇳😍🇲🇳
Орчлонг хээлэн уянгалан бид биенээ өргөж өнгөлж нүүсээр л байдаг
Огт зогсох чөлөө эрхгүй бүгд урагшаа сайн сайханд зорьж нүүдлэн явдаг
Одоо маргааш өнгөрсөнг хуйлан хураан шилж сонгон нүүж зөөж л байдаг
Орь ганцхан хүслээ нандигнан олон олон мөрөөдлөө дэлгэн нүүж хөвөрч явдаг даа
Буурал түүх бүхнийг бүүвэйлж асран нүүх нь сайхаан
Будант хорвоог зөөж амьдрал өөрөө хөврөх нь гоёхоон 😘🇲🇳😍
Санаж тэмүүлэх бүхэндээ хүрэх гэж элэгдэж эмтрэн гээж олж аяланхан нүүдэг
Саруул орчлонг таньж зөрж бүдэрч босож мишилзэнхэн гүйж дэгддэг
Сайны ерөөл гэгээн бүхэнд цэцэглэн дэлгэрэн үрслэнхэн ургадаг
Санаа сэтгэл ариун гэгээн болгонг түүж түгээж хөврөнхөн нүүдэлдэг дээ
Буурал түүх бүхнийг бүүвэйлж асран нүүх нь сайхаан
Будант хорвоог зөөж амьдрал өөрөө хөврөх нь гоёхоон 🇲🇳😘🇲🇳😍🇲🇳
Ганболд Д.Д 2022-12-18 10:10ам
Comments
Post a Comment