Монгол УХААН СОЁЛ МЭДЛЭГ

"Нүд аних_бие барах", "НҮДээ аньж, шүд чих сэтгэл шунал хүслээ хүлж баглах" нь ихээ ялгаатай ч *үнэн худлын хооронд 4н хуруу зай* байдагчлан бас тун дөхүү тул "муу амьд явснаас сайн үх" гэж ярьдаг нь ийн билээ!!!

Жинхэнэ МОНГОЛ ухаан, сэтгэл, оюун гэж ийм ажгуу! 🇲🇳😘🇲🇳😍🇲🇳

Ихийг багад, багыг ихэд багтаан голч төвч ЖУДАГтай амьдрах сургааль ном үлгэрлэл маань жинхэнэ НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ бөгөөд үүний бичиж дагаж болдоггүй ба байнга шинэчлэгдэн сайжирч ТӨГСӨРЧ өгсөж байдаг °ерөөлтэй° билээ!!! 🌹💐🌺

(Жич: Эдүгээх ойлголт ЁС номоор бол *Иноваци_шинэчлэл, сайжрал_ апдэйт, модернаци_шинэчлэлт* гэгч энэ билээ! 😘🇲🇳😍


“НҮД АНИЖ” СУРАХЫН УЧИР БУЮУ АМЬДРАЛЫГ ТЭНЦҮҮЛЭХ УХААН 

ХХ зууны Монголын алдартай уяачдын нэг Мөнхийн Данзанням гуай дархан аварга Жигжидийн Мөнхбат гуай хоёр “дээлтэй төрсөн” ахан дүүс явсан юм билээ. 
1970 аад оны сүүлч зуны сайхан цагт Төв аймгийн Баянцагаанд Ж.Мөнхбат аварга М.Данзанням гуайнд өнжин хонон хөдөөлжээ. Дархан аваргыг зочилж дуусахын үес тэр зун М.Данзанням гуайнтай айл зусч байсан Мөржавын Тожил гэгч хүн тэднийд орж ирээд хүү Даваахүүгийн нь чихэнд: “Миний дүү, аваргыг манайхаар нэг оруулаадхаарай. Ах нь нэг үрээ бэлэглэх гэсэн юм” гэжээ. Даваахүү гуай Мөөеө аваргад хэлж тэд М.Тожил гуайнд орж мөн л идээ цагаа болцгоожээ. Бяцхан цайллага өндөрлөхөд М.Тожил гуай Ж.Мөнхбат аваргад хадаг барьж “За аваргадаа нэг морь бэлэглэж байна. Ганц юм хүнд тулгаад юүхэв гэж бодоод хоёр үрээ бариад уячихсан, Та өөрөө сонгоод ав” гэжээ. Тэд гэрээс гарч морины уяанд очиход хэцэнд шар үстэй навсгар хүрэн үрээ, сайхан зээрд үрээ хоёр уяатай байна гэнэ. Мөөеө аварга Даваахүү гуай хоёр морины уяаг холхон өнгөрөөд зэрэгцэж зогсоод шээж тэгэхэд Мөнхбат гуай: “За дүү, алийг нь авах вэ?” гэжээ. Даваахүү гуайн нүдэнд сайхан зээрд үрээ эхнээсээ туссан болохоор эргэлзэх юмгүй, ”Зээрд нь хавьгүй илүү юм. Зээрдийг нь ав” гэжээ. Ж.Мөнхбат аварга толгой дохиод, “Эднийх хурдтай айл уу” гэж. Даваахүү гуай “Хурдтай хурдтай, дээхнэтэй (1960-аад оны дундуур) зээрд азаргаар улсаас хоёр гурван ч айраг амсч байсан” гэсээр буцаж уяанд хүрчээ. Мөнхбат гуай уяан дээр очоод “За ах аа, танд гялайлаа, би энэ навсгар хүрнийг авна аа” гээд, гайхаж хоцорсон Даваахүү гуайд хандаж “Миний дүү л адуундаа тавьж уяж байж дээ” гээд хөдөлжээ. “Зөрж авах байсан юм бол хүнээс юунд асуудаг байна аа” гэж эгдүүцсэн Даваахүү гуай машинд суумагцаа “Та, хүн зээрдийг нь ав гээд байхад чинь яаж байгаа юм бэ” гэхэд Мөөеө гуай “Чи л өөрөө зээрдээр олон айрагдсан гэсэн шүү дээ. Зээрдээр тоо нь гүйцээ юм байлгүй гэж бодоод хүрнийг нь авчихлаа” гэжээ. 
Нээрээн л М.Данзанням гуайн уясан хүрэн соёолон нь хойт жилийн нь улсын наадамд түрүүлсэн гэдэг. 

Энэ явдлаас хойш хэдэн жил өнгөрч 1984 оны нэгэн өдөр Мөнхбат аварга Даваахүү гуайг хэрэг болгон дуудаж гэнэ. Мань хүнийг очиход аварга урьдчилж бэлдсэн хадаг гаргаж бариад “За дүү минь, бөх морь хоёр нэг саванд багтдаггүй юм байна аа. Хүрэн азаргыг би танайд өгчихье. Ах (Мөнкхийн Данзанням гуайг хэлж байна)-ын нэр дээр уралдуулна уу аль чи өөрийнхээ нэрээр тавина уу, өөрөө л мэд. Хүрэн азарга бид хоёр, хоёр биенээ хаагаад нэг л болдоггүй ээ” гэсэн гэдэг. Даваахүү гуай баярлан хадгийг авч байхад дотор нь “Мань хүн өөрөө бодов уу, хүнээс асуув уу, за аль нь ч байсан миний л талд бодож” гэсэн шүү юм орж байх юм гэнэ ээ. 

Ингэж ХХ зууны их хүлэгч Мөнкхийн Данзаннямд ирсэн хүрэн азарга хойт жилээс нь эхлэн улсын их баяр наадамд даруй гурав түрүүлж хоёр ч удаа айрагджээ. 

Нэгэн жилийн шинэдээр Даваахүү гуай Мөөеө аваргад золгож хуучлах зуур “Ах аа, хүрэн азарга манайд ирээд л их олон түрүүллээ. “Хоёр гараар” уяж байсан шиг, таны өмнө эвгүй санагддаг юм” гэхэд Жигжидийн Мөнхбат аварга: “Миний дүү битгий тэгж бодож бай. Ах бид урьдын сайн сайхан ерөөлтэй улс. Ах нь ч гэсэн “өнөө хаалтаа авчихаад” нэг сайхан хүүтэй болсоон” гэж суусан нь 1985 онд мэндэлсэн М.Даваажаргалыгаа хэлсэн ажгуу. 

“Юм учиртай мод мөчиртэй”, “Хүний буян, худгийн ус хоёр хэмжээтэй” ч гэдэг. Алдар нэрийн дон, эд баялагийн шунал аливаа бүхнээс ангид байж, хэрэгтэй цагт нь эд бүгдээс “нүд анин” татгалзаж тэгж хувь тавилангаа засч амьдралаа тэнцүүлэхийн ухаан энэ ээ.

Жигжидийн Мөнхбат гэж халхын заяагаар төрсөн эрийн агуу явсаны нэгэн нууц нь язгуурын ийм ухаантайнх байж дээ гэснийг, эдүгээ эд бүхний хойноос нүдээ ухаж өгөхөөс үл буцагсад хаврын яргуй шиг олон болсон цагийн өнгөнд дахин нэг сануулахын ялдар, Монгол Улсад Бүгд найрамдах төрийг тогтоож Үндсэн хуульт ёсны учгийг гэрэлтүүлсэний нэгэн зууд дөхсөн ойн өдрийн, эмгэн гаригийн сонин болгож хуучлавай.

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Удирдагчын сахих ёс ном

Анхны Гадаадад СУРАЛЦАГЧИД