Мөнгөний Санхүүгийн ДЭГЛЭМ

1. Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн дэглэм (глобальный финансиализм) бол — капитализмын амь тавилт бөгөөд посткапиталист ирээдүйд чиглэн алсын хараатайгаар дахин хуваарилалт хийж байгаа юм.   

Источник: zavtra.ru


Андрей Фурсов. 

Даяарчлалын талаархи олон үлгэр сарнин хийссэн хэдий ч түүнийг: нэгдүгээрт – зохион бүтээсэн төслийн үйл явц биш, харин обьектив үзэгдэл гэж үздэг хүмүүс, хамтрах хэлбэр (интеграци) болон олон улсын хамтын ажиллагаатай (интернационализаци) хольж будилдаг; хоёрдугаарт - оролцогч бүх талуудын ашиг сонирхлыг харгалзах илүү хурдан бөгөөд шударга боломж даяарчлалд л байгаа гэж боддог хүмүүс өнөөг хүртэл цөөнгүй байдаг. Харин даяарчлалын эзэд нь, төлөөлөгчид нь өөрсдөө тэс өөр бодолтой байдаг юм.

Генри Киссинджерийн хэлснээр бол даяарчлал гэдэг – Америкийн ноёрхлыг тогтооход зориулсан шинэ нэр томъёо. Энэ нь ч үнэн. Харин тив дамнасан металлургийн эзэнт гүрэн ABB-гийн эзэн Перси Барневик илүү тодорхой, ил тодоор : «Даяарчлалыг би, миний группын ашиг сонирхлын эрх чөлөө гэж тодорхойлж байна. Бид хаашаа хүснэ, тэр газраа хөрөнгө оруулах, Хаана хүснэ, тэр газраа юмаа зарах эрх чөлөө гэж тодорхойлж байна, Тиймээс нийгмийн нөхцлүүд, хөдөлмөрлөх хүчний эрхийн тал дээр хамгийн бага хязгаарлалтыг бид олох боломжтой болно» гэж 1995 онд хэлсэн юм. Өөр үгээр хэлбэл, интернационалчлалаас (олон улсын хамтын ажиллагаанаас) ондоо Даяарчлал байна. Нэг талаас, шинжлэх ухаан-технологийн (электроник, харилцаа холбооны хувьсгал) дэвшлийнхээ ачаар, нөгөө талаас, капитализм ба АНУ-ын давамгайлалтай тэнцүү өрсөлдөхүйц анти-капитализм (капитализмын эсрэг) системийн нүүр царай болохынх нь хувьд ЗХУ-ыг устгасны үр дүнд дэлхийд хамгийн хүчирхэг байх эрхийг (капитализм ба АНУ) олж авч буй – тэр Даяарчлал.  

Францын аугаа их социологич Пьер Бурдьегийн зөв байсан юм. Тэрээр: Даяарчлал бол ямар нэг объектив бодит байдал ч биш, тавилан ч биш. Харин эдийн засгийг төр улс, нийгмийн хяналтнаас чөлөөлж, хяналтгүй хүч болгон хувиргахын тулд ухамсартайгаар нэвтрүүлж буй улстөрийн чиглэл юм гэж онцолсон. Тиймээс даяарчлал нь тодорхой нэг анги давхаргын ашиг сонирхолд нийцүүлэн, урьдчилан тодорхойлсон улстөр-эдийн засгийн нэгэн хэлбэр бөгөөд интеранционализмаас чанарын ялгаатай. 

Эдийн засгийн хувьд, тодорхой хэлбэл Санхүүгийн хувьд энд шинэ зүйлс орж ирсэн нь – Санхүүгийн зах зээлийн даяарчлал, гүйлгээний капитал гэх мэт (транзакционный капитал).

Эдийн засгийн нарийвчилсан утгаар бол даяарчлал гэдэг нь – Бодит эдийн засагт ихээхэн хэмжээний санхүүгийн шимэгч виртуал загварыг (байгууламжийг) босгох явдал юм. Энэ давхар бүтэц нь бодит эдийн засагтай ямар ч хамааралгүй.  

Бурдье даяарчлах үзэл санааг ДОХ-оор өвчлөхтэй зүйрлэсэн нь санаандгүй ч юм биш. ДОХ нь хүний дархлааны тогтолцоог устгадаг. 

Би харин ингэж нэмж хэлнэ: Неолиберал санхүүгийн дэглэмийн даяарчлал нь - нэг талаас үхэхийнхээ өмнө улайран зүтгэж буй капитализмын амь тавилт. Нөгөө талаас, капитализмын “орох хаалган” дээрх капиталын анхдагч хуримтлалынх нь толин тусгалт процесс. ( капитализмын эхэнд, анхны үе шатын босгон дээр)  

Эхний капиталистуудад хуримтлагдсан анхны хуримтлал нь чухамдаа, капитализмын эдийн засгийн системийг эдийн засгийн бус баазаар/суурь/ бий болгохын тулд сул дорой ертөнцийг дээрэмдэн тоносны үр дүнд бий болсон түүхтэй. (Англид хашаалах, далайн дээрэм...гэх мэт- .орч)

Даяарчлал нь шинэ посткапиталист (капитализмын дараахь) системийнхээ үндэс суурийг бодитоор бий болгохын тулд өнөөдөр мөн л сул доройг дээрэмдэж байна. Өөрөөр хэлбэл; 'капитализмын мөхөл' ба 'посткапиталист ирээдүйд чиглэсэн дахин хуваарилалт' нэгэн зэрэг явагдаж байна гэсэн үг юм.

(Тайлбар: Хашаалах. Шинэ цагийн эхэнд европт нийтийн эзэмшлийн газруудыг хүчингүй болгож эхлэв. 15-19 дүгээр зуунд Англид хашаажуулж дууссан. 15-16 дүгээр зуунд Англид даавууны үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжсэнээр, ноосны үнэ өсч, бэлчээр маш чухал болохын зэрэгцээ тариаланчдын газрыг хүчээр хураан авч байв. Аж ахуйг нь фермерт шилжүүлэн суурин, суудаг болгож эхэлсэн. Далайн дээрэм. Бараг л хүн бүр мэднэ, баатарлагаар сурталчилдаг биз дээ, барууны кинонууд дээр-.орч) 

(үргэлжлэл бий)

Дэлхийг нийтээр нь хамруулсан санхүүгийн дэглэм (глобальный финансиализм) бол — капитализмын амь тавилт бөгөөд мөн посткапиталист ирээдүйд чиглэн алсын хараатайгаар дахин хуваарилалт хийж байгаа хэрэг юм.

Источник: zavtra.ru


Андрей Фурсов....


(Үргэлжлэлийн 3-р: Даяарчлагдсан дэлхийн Эзэн-Умард ба боол - Өмнөд, ашиггүй хүмүүстэй - улс орнууд) 

3...

Дэлхийн хамгийн баян 15 хүний хөрөнгө Африкийн Сахараас өмнүүр орших бүх улсын (ӨАБНУ-аас бусад) ДНБ-ийг нийлүүлснээс давсан.

Манай гаригийн хамгийн баян 225 гэр бүл 1 их наяд доллар (1 000 000 000 000$) эзэмшдэг. Энэ нь хүн төрөлхтний бараг тэн хагас (47%)-ийнхаас хагас их наядаар их байна. 

Францад 2017 онд (1937 онд ч мөн ийм байсан юм) удирдах/эдийн засгийн эрх мэдлийг 200 гэр бүл эзэмшиж байна. Өнөөдрийн Швейцарьт толгой 3% болох хамгийн баян 300 хүн, хүн амын үлдсэн 97% -тай тэнцэхүйц буюу 374 тэрбум швейцар франк эзэмшдэг. Тэгш бус байдал ганц Умарт ч биш, Өмнөдөд өсөн нэмэгдсээр байгаа юм. Өмнөдийн хамгийн хөгжсөн орны нэг Бразильд хүн амын 2% нь тариалангийн газрын 43%-ийг хянадаг. Харин 4,5 сая хөдөөгийн хөдөлмөрчин хүмүүст газар огт байхгүй. Зөвхөн хагарал, зааг өссөн төдийд харин юу болж байна вэ гэхээр, санхүүгийн-капиталист даяарчлалын нөхцөлд хүн амын ихэнх хэсэгт нь хөгжлийн ямар ч хэтийн төлөв байхгүй, өөрийн болгосон байсан/хуучирсан эдийн засаг нь доройтон, ядуурал өсөж, улмаар мөхөхөд хүргэж байна. Хөгжил энд ухралт болж төгсөж байна.  

Би неолиберал даяарчлалын зорилтуудын нэг болох, үндэстний-улсын шинж чанарыг (адилслыг) устган, харин бүсүүдээр ижилссэн, өөр өөр гарал үүсэлтэй цөөнхүүд л болгон сольж буй тухай нь яриа ч үгүй байна.

Даяаршcан ертөнцийн толгойлогчид нь эдийн засгийн хувьд - үндэстэн дамнасан корпорациудын пирамид юм. Эдний нэлээд нь бүхэл бүтэн улсаас ч илүү хүчин чадалтай. «Женерал Моторс»-ын санхүүгийн үйл ажиллагааны цар хүрээ Дани улсын ДНБ-ээс давсан байдаг бол, «Эксон Мобил» — Австрийнхаас давсан.

2011 онд Цюрихийн политехникийн дээд сургуулийн гурван ажилтан 60 000 компанийг “охин” компаниудтай нь судалсан судалгааныхаа үр дүнг «Дэлхийн корпоратив засаглалын тор» гэсэн нэртэй нийтэлсэн. Цөм нь болох 737 үндэстэн дамнасан корпораци дэлхийн нийт санхүүгийн 80%-ийг, супер цөм болох — 147 үндэстэн дамнасан корпораци дэлхийн санхүүгийн 40 %-ийг хянадаг нь тогтоогдсон. Супер цөмүүдийн Дээд цөм нь болох 27 үндэстэн дамнасан корпораци байна. Энэ «матрёшка» эх нь — хамгийн баян бөгөөд нөлөөтэй нь.

Дэлхийн нийт худалдааны 82%-ийг Умард хянадагийг тооцож үзвэл Өмнөдийн бололцоо гэдэг яриа бол үлэмж хий хоосон, хуурмаг зүйл юм. Үүн дээр Зимбабве улсын ургамлын тосны үйлдвэрлэлийн түүхийг Зиглер жишээ болгон авч үзсэн байна. Умардын ХАА-тай өрсөлдөх чадваргүйн улмаас энэ салбар 1991 -1996 оны хооронд ердөө тавхан жилийн дотор 92%-иар унаж, улмаар устсан билээ. Умардын Эдийн засгийн Хамтын ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (OECD)  гишүүн орнууд  жилдээ 355 тэрбум долларын татаасыг ХАА-даа оруулдаг-тэрхүү Умард шүү дээ. Йим мангасуудтай Зимбабве яаж өрсөлдөх юм бэ? «Сургуулийн хөвгүүн шалгарсан хулгартай (зодолдож) үзэлцэж чадна гэж үү? » (В. Высоцкий). Тэр үед Марракешед (Марокко улсын хот) болсон хурал дээр энэ Хойдуудын төлөөлөгчид, дэлхийн ХАА-н зах зээлийг тэр маягаар аль болох хурдан либералчлавал Өмнөдийн орнууд даяарчлалаас ашиг шимээ хүртэх болно гэж буурай хөгжилтэй (манайханд “хөгжиж буй” гэж орчуулдаг-орч) орнуудад амлаж байлаа шүү дээ. 

(Жич : Энэ байгууллагын гишүүн орнууд нь, Австрали, Австри, Бельги, Канад, Чех, Дани, Финлянди, Франц, Герман, Грек, Венгр, Исланд, Ирланд, Итали, Япон, Солонгос, Люксембург, Мексик, Нидерланд, Шинэ Зеланди, Норвеги, Польш, Словак, Португали, Испани, Швед, Швейцари, Турк, Нэгдсэн вант улс, Нэгдсэн улс, Чили,Эстон, Израиль, Словени-орч) 

Гэхдээ асуудал, улс орнуудыг бүх үйлдвэрлэлтэй нь устгахад ч биш, харин дэлхийн хүн амын үлэмж хэсэг нь ашиггүй гэж тооцсонд байгаа юм. Хоёр нэр томъёо гарч ирсэн: «буурай хөгжилтэй улс орон » ба «ашиггүй хүн ам» гэсэн. (1971 онд гарч ирсэн хэллэг, заримдаа бүүр «дөрөвдөгч ертөнц » ч гэдэг юм,  одоо бол Хоёрдагч, Гуравдагч ертөнц гэж ч байхгүй болсон болохоор.) 

Энэ "ашиггүй хүн ам бүхий улс орнууд" гэдэг нь юу вэ? 640 сая хүн амыг хамруулсан 48 орон буюу энэ дэлхийн хүн амын 10% юм, Тэднийг ашиггүй гэж нэрлэж байна. Хэн нэгнийг ашиггүй гэж нэрлэх нь юу гэсэн үг вэ?  Үнэн хэрэгтээ амьдрах эрхийг нь үгүйсгэж байна гэсэн үг. Энэ бол бүүр Untermensch ч биш: унтерменшүүдэд зарим нөхцөл болзолт, наад зах нь оршин байх эрх байсан, Харин ашиггүй Homo nonrentabilis-ууд  тодорхойлолтоороо ч түүнийхээ мөн чанараар, оршин байх, амьдрах албагүй: Тэд дэлхий (даярчлагдсан)  ертөнцөд таарахгүй, тэнд тэд илүүдэл (идэгч ам гэнэ ээ) 

Буурай хөгжилтэй улсууд, ашиггүй хүн амтай улсууд төсвийнхөө 20%-ыг Умарын эзэддээ төлөх өрөндөө зарцуулдаг, энэ нь нийгмийн амьтан болох хүмүүсийг өр төлбөрийн зөвхөн хүүгээр нь л идэж байна гэсэн үг.

(жич: манай улс энэ дотор тууж яваа биз дээ! Төсвийнхөө нэлээд хэсгийг өрийнхөө зөвхөн хүүнд өгнө; төсөв нийгэмд зарцуулагдах байв, нийгэмд нь хүн гэдэг нийгмийн амьтан байдаг даа, түүнд зарцуулагдах байв, Нийгмээсээ ашиг шим хүртэж амьдардаг, мөн тэр хүн хөдөлмөрлөдөг, Гэтэл тэр хөдөлмөрийн үлэмж хэсэг нь Умардын хүмүүсийг тэжээхэд буюу тэдэнд өгөх өрөнд, хүүнд нь явна, Тэгэхээр тэд буурай орны хүнийг "идэж" байгаа юм...-орч)

Эхэн үеийн капиталист-Англид  «хонь хүнийг идэж байсан », хашаалах үед зогсоохыг оролдсон хүмүүсийг өлгөн дүүжилж байсан бол, хожуу капиталист ертөнцөд «мөнгө хүмүүсийг идэж байна», энэ дараагийнхыг дүүжилж өлгөх шаардлагагүй— тэд өлсгөлөн, өвчнөөсөө өөрсдөө үхэж байна.

 Буурай хөгжилтэй орнуудын бүсээс ганцхан орон ховор нөхцөл шалтгаан бүрэлдсэний улмаас мултарч үлдсэн нь Ботсван – энэ улс «туйлын буурай хөгжилтэй» — бөглүү тойрогт хамаардаггүй. Домгийн “Зах зээлийн үл үзэгдэх гар” -т л гол учир нь байгаа юм биш. 

Домгийн гэдэг учир нь — “чөлөөт зах зээлийн жишиг” гэж үздэг mid-Victorian market дээр нь хүртэл судалгаа хийхэд (хатан хаан Викторийн үе, 1850–1870-он буюу зах зээлийн дунд үе) энэ "чөлөөт зах зээлийн жишиг" нь эдийн засагт зориулан зохион бүтээгдээгүй, харин нийгэм-улстөрийнх байсан гэдгийг баталсан.  

Үнэхээр "Чөлөөт зах зээл" хэмээх нь нийгэм-улстөрийн журам байсан ба, зохих арга хэмжээнүүдээр дэмжигддэг (тулгуурладаг) юм.

Аль эрт үеэс л ямар ч зах байхгүй байсан. Өнөөдөр учиргүй л бүгдээрээ "зах зээл" гэж нэрлэдэг юман дээр нь АНУ-ын цэргийн хүчээр дэмжигддэг монополиудын цуглуулга байдаг билээ. 

Иймээс, тэгтэл их зүтгэсэн даяарчлалын авъяастан Томас Фридман хүртэл ийн бичсэн байна: « 

2. Дэлхийг нийтээр нь хамарсан санхүүгийн дэглэм (глобальный финансиализм) бол — капитализмын амь тавилт бөгөөд  посткапиталист ирээдүйд чиглэн алсын хараатайгаар дахин хуваарилалт хийж байгаа хэрэг юм.

Источник: zavtra.ru


Андрей Фурсов.


2.
Даяарчлал бүхэл бүтэн давхаргууд, бүс нутгуудыг ирээдүйгээс эрчимтэйгээр зайлуулж, огтлон хаяж байна. Макс Галло даяарчлал дэлхийг жинхэнэ даяар нэгдмэл болгохгүй, харин эсрэгээрээ хэсгүүдэд таслан хувааж байгааг олж харсан юм: 

а. Даяаршсан баян ертөнц Умард– Энэхүү тэнгэр баганадсан ертөнцөд орших дэлхийн хүн амын 20 хувь нь дэлхийн баялгийн 80%-ийг эзэмшдэг, автомашины 80%, эрчим хүчний 60 % - ийг хэрэглэдэг. 

б. Орон нутгийн ертөнц Өмнөд – Борчуулын ертөнц ( хүн амынх нь 75% ядуу борчуулын хороололд амьдардаг улс орнууд). Тэнд бол дундаж наслалт 40-өөс ихгүй, заримдаа түүнээс ч бага. 

Хүн амын дундаж наслалт нийгмийн тогтолцооны мөн чанараар тодорхойлогддог гэдгийг тооцвол, дэлхийн баячууд дэлхийн ядуусыг зөвхөн мөлжиж ашиглаад ч зогсохгүй, тэдний амьдралыг нь зооглож байна гэж хэлж болно. Тэдний ажиллах цагийг нь төдийгүй бүх цаг хугацааг нь завшиж буйгаараа тэр юмаа. 

Дээдсүүд нь доодсуудаас юуны түрүүн гар дээрх бэлэн цаг хугацаагаараа хоорондоо ялгарсан ертөнцийг дүрслэсэн «Цаг хугацаа» кино энэ нөхцөл байдлыг үнэн зөв тусган харуулдаг. (Время / 2011/ Фильм / Джастин Тимберлэйк, In time –Эндрю Никкол. )

Германы эдийн засагч Р. Хикель, Ф. Штрикштрок нар даяарчлагдсан капитализмыг — «Killer Kapitalismus» гэж нэрлэсэн нь учиртай. Эдгээрээс гадна бусад олон эдийн засагчид ЗХУ оршин тогтносоор байсан бол, даяарчлал зүгээр нэг удаашрах ч байсан юм биш, ийм байдлаараа хэрэгжих ямар ч боломжгүй гэж онцлон хэлдэг. 

1991 оны дараа, материаллаг баазаа таягдан хаясан “санхүүгийн хэлбэрт” капитализм нь тогтвортой ажил эрхлэлт, цалингийн доод хэмжээ, бусад олон зүйлийн "гинжээ" мултлан хаяв.  

Энэ нь ЗХУ ”татан буугдсан” -аас хойших эхний 10 жилийн дотор л тодорхой харагдав (1992–2002 он.) Өрнөд ядуу буурай орнуудад өгдөг тусламжаа огцом  бууруулж, түүнчлэн хөрөнгө оруулалтаа ч эрс багасгасан юм. Ази болон Африк тивд, ЗХУ-ыг сөрөх шаардлагаар улс орнуудад, ард түмнүүдэд нь сайныг хүсдэг гэж харуулдаг байсан нь одоо огт хэрэггүй болсон. 2002 он гэхэд л нэг хүнд ноогдох орлогын түвшин сул дорой хөгжилтэй 81 оронд буурчээ.  

Швейцар Жан Зиглер энэ талаар:

«Берлины хана нурсантай, ЗХУ задран унасантай, БНХАУ-ын хүнд суртлын аппаратыг гэмт хэрэгт тооцсонтой нэгэн зэрэг даяарчлалын дэгдэлт болсон ба түүнтэй хамт - ямар ч баталгаагүй амьдрал, чөлөө завгүй ажилтай «прекариат» ажиллах хүчин бий болж, нийгмийн халамж хамгаалал устсан юм” гэжээ.

«Прекариат» гэх шинэ нэр томъёо үзэгдэх болсон нь тохиолдлын зүйл биш. Англи хэлнээ Precarious нь «хэврэг, эмзэг, сул» гэсэн утгатай үг. Энэ нь тохиолдлын ажил эрхэлдэг- өдөр бүр биш, өдөрт хэдэн цагаар, тэгээд бас ямар ч нийгмийн хамгаалал, баталгаагүй хүмүүсийн өсөн нэмэгдэж буй бүхэл бүтэн давхарга юм. Тэдний тодорхойгүй сул дорой ахуй байдал нь мөн тэднийг эмзэг аюултай болгодог.

Прекариат нь баян хүмүүсийн, нийгмийнхээ эсрэг буюу ядуусын эсрэг хийж байгаа дайн болох Даяарчлалын нэг үр дүн юм. (Неолиберализмын мунхаг таран(модоор хийсэн зэвсэг) Тэтчер "нийгэм гэж байхгүй, эрэгтэй эмэгтэй хүмүүс л байдаг" гэж дэмий нэг хэлээгүй!) 

Нэг талд нь —‘нийгмийн хоосон ахуйн’ хүлээлгийн өрөөнд амьдардаг оршин суугчид болох прекариат, нөгөө талд нь – баялаг, энд дурдагдан санаж байх хэдэн цифр бий.

( үргэлжлэл бий)

F15-ыг үйлдвэрлэдэг «Макдоннелл Дуглас» -гүйгээр, «силикон хөндий» - гүйгээр, түүний “ажлууд”-гүйгээр, хамгийн гол нь дэлхийн хэмжээний суртал ухуулгын машингүйгээр Макдональдс оршин тогтнохгүй” ». 

Ийнхүү зах дээр хүчирхэг, дайны нударган зогсож байна. 

Цэрэг зэвсгээс гадна даяарчлагчдад эдийн засгийн хүчтэй зэсвгүүд бий: Дэлхийн Худалдааны байгууллага, ОУВС, Дэлхийн банк...

(Үргэлжлэл бий)

Дэлхийг нийтээр нь хамарсан санхүүгийн дэглэм (глобальный финансиализм) бол — капитализмын амь тавилт бөгөөд посткапиталист ирээдүйд чиглэн алсын хараатайгаар дахин хуваарилалт хийж байгаа хэрэг явдал юм.

Источник: zavtra.ru


Андрей Фурсов.

4. Цэрэг зэвсгээс гадна даяарчлагчдад эдийн засгийн хүчирхэг зэвсгүүд нь бий: Дэлхийн Худалдааны Байгууллага (WTO), Олон Улсын Валютын Сан (IMF), Дэлхийн Банк (WB) . 

Жон Кеннидийн засгийн газарт Батлан Хамгаалах Яамны сайд байсан Роберт Макнамара гэдэг хүн Дэлхийн Банкны тэргүүнээр удаан ажилласан. Вьетнамын дайныг хариуцаж асан БХЯ-ын сайд байх үеийнхээсээ илүү олон хүнийг Дэлхийн Банкны тэргүүн байхдаа хөнөөсөн гэж даяарчлалын тухай бүтээл туурвисан зохиолч Жон Мендор түүнийг хэлсэн билээ. (Макнамара 1968 оны 4-р сараас 1981 оны 6 сар хүртэл 15 жил ДБ-ны захирал)

Чухам Макнамарагийн үеэс л хөгжил дэвшлийг эдийн засгийн өсөлтөөр дүйцүүлэн авч үзэж эхэлсэн юм. Үүнээс өмнө нь хөгжил дэвшил нь – нэг зүйл, эдийн засгийн өсөлт –тусдаа өөр зүйл гэж үздэг байсан бөгөөд Макнамарийн үед эдийн засгийн өсөлт бол тулгын чулуу гэсэн өөр хандлага давамгайлан гарч ирсэн. Энэ сүүлчийнх буюу "эдийн засгийн өсөлт" гэдэгт нийгмийн үр ашгийг харгалздаггүй, зөвхөн цэвэр тоон үзүүлэлтүүд юм. (!)

Жишээлбэл, эдийн засгийн өсөлтөөр ЗХУ нь АНУ-д дийлдсэн, харин нийгмийн үр ашгаар бид тэднээс илүү гарсан байсан. Энэ үзүүлэлт маань гэнэт л чухал биш болж хувирсан бөгөөд ЗХУ-д, тэр дундаа зөвлөлтийн хожуу үед бид дайсныхаа хэлц яриаг хүлээн авцгааж, өөрөө өөрсдийгөө дайсныхаа категориудаар үнэлдэг болсон юм. Хэрвээ чи хамгийн түрүүнд дайсныхаа нүдээр ертөнцийг хараад байвал, нэг их удахгүй, ухамсартай ухамсаргүйгээр тэдний ашиг сонирхлын төлөө үйлддэг болдог юм. 

Өөр нэг байгууллага нь Олон улсын валютын сан (ОУВС). Энэ байгууллагын талаар хангалттай их бичигдсэн, гэхдээ ганц зүйлийг дахин сануулахад илүүдэхгүй: Латин Америкийн хамгийн хөгжингүй орнуудыг ОУВС яаж "алсныг" санаж байх хэрэгтэй. 1970-аад онд латин америкийн орнуудын ОУВС-д төлөх өр 60 тэрбум долларт хүрсэн бол, 1980 онд хэдийнээ 204 тэрбум, 1990-ээд онд 443 тэрбум, 2002 он гэхэд 750 тэрбум болсон юм. Бас санаанд багтамгүй нэгэн зүйл болсон нь: гэрэлт ирээдүйтэй гэж шагшигдаж байсан, бүс нутагтаа хамгийн хөгжингүй Аргентин улс даяарчлалын аалзны торонд орооцолдож үхэлтэй нүүр тулсан. 

Нэг үгээр хэлбэл даяарчлал бол- өөрийнхөө супер ашигийн баталгааг хангаж, өөрийнхөө дүрмийг дотор нь тогтоосон зуу зуун тарган аалзны нэхсэн, аалзны тор юм. Энэ торонд байхдаа эдгээр дүрмүүдээр нь тоглохгүй байж болох уу? Түүх сөрөг хариулт өгч байна. Бразил гэж улс байлаа, бас тэднийд маш алдартай, радикал, зүүний эдийн засагч Кардозу гэдэг хүн байв. Тэр 1995 онд Бразилын ерөнхийлөгч болсон юм. Бразилд 1995-2002 оных шиг, томоохон улсын засгийн эрхэнд тийм чадварлаг хүмүүс нэг дор байсан тохиолдол тун ховор гэж судлаачид тэмдэглэдэг. Тэдгээрийн дотор юуны өмнө улсын ерөнхийлөгч нь – зүүний, гялалзсан, эдийн засагч Кардозу,  Гадаад яамны сайд Селсу Лафер, хууль зүйн яамны сайд Алоизу Нуньес болон бусад олон хүмүүс байв. 

Тэд бүгдээрээ радикал зүүнийхэн байсан боловч удалгүй АНУ-ын сангийн яамны (шүтэн бишрэгчид болон хөлсний хүмүүсийг нь хэлээгүй шүү!) зарц нар болсон гэж шинжээчид үздэг. Кардозу ч хуучин хамтрагчиддаа юу ч битгий хий гэж тайлбарласан байв.

Ингээд зүүнийхний удирдлагын үр дүн: Маш олон хүн өлөн зэлмүүн, гадаад өр хэт их өссөн, гэмт хэргийн түвшин эрс нэмэгдсэн зэрэг байлаа. Кардозу, түүний нөхөд засгийн эрхэнд байхдаа "зүүний үзэл санаагаа” өөрсдөө гутаасан юм. Хөрөнгөтнүүд харин одоо ингэж хэлэх боломжтой болов:  «Зүүний талынхан ирсэн, Хар даа! Та нар юунд дарангуйллын эсрэг байсан юм бэ? Дарангуйлалд тийм сайн байсан байхад,  зүүнийхний үед ийм муу болсон»

Даяарчлалын хавхнаас нэг орон ганцаараа мултарч гарч чадахгүй, гагцхүү хэд, хэдэн орон - угзрах чадалтай томоохон, гэрээт холбоо л магадгүй юм гэдгийг Бразилын зүүнийхний энэ туршлага хэлж өгч байна. 

БРИКС-ийг тиймэрхүү байгууллага гэж харж байгаа хүмүүс цөөнгүй. Түүнийг нэлээд хүн англосаксончуудын даяарчлалын альтернетив хувилбар гэж танилцуулж, Бриксийн даяарчлал бол (илүү дэлгэрэнгүй хэлбэл:Транс-Евразийн Торгоны зам орчим, эх газрын Хятадын даяарчлал) англи-америкийн даяарчлалаас өөр, харилцан ашигтай, шударга байх болно гэж сануулдаг. Капиталист даяарчлалыг шударга байна гэж итгэдэг хүмүүс л ингэж барагцаалж байгаа нь энэ юм. Гэхдээ огт тийм биш. БРИКС-ийн эв нэгдлийг хэтрүүлэн үнэлж болохгүй юм.    .

                              (үргэлжлэл бий)...


Дэлхийг нийтээр нь хамарсан санхүүгийн дэглэм (глобальный финансиализм) бол — капитализмын амь тавилт бөгөөд посткапиталист ирээдүйд чиглэн, алсын хараатайгаар дахин хуваарилалт хийж байгаа хэрэг юм.

                               Источник: zavtra.ru

                                  Андрей Фурсов.

5.

...БРИКС-ийн эв нэгдлийг бас хэтрүүлэн үнэлж болохгүй. Нэг дүр зураг. 2011 онд Д. Стросс-Кан (ОУВС-гийн захирал ) албан тушаалаа орхисон дуулиант үйл явдлын дараа БРИКС-ийн орнуудад боломж гарсан билээ. (Домини́к Гасто́н Андре Стросс-Кан — Францын эдийн засагч, улс төрч. 2007 оны 9 сарын 28-наас 2011 оны 5 сарын 18 хүртэл ОУВС-гийн захирал) 

Хэрэв тэд бат бэх байж, нэгдэж оролцсон бол сул орон тоон дээр өөрийн (дундын) нэр дэвшигчээ оруулчихаж чадах байсан. Гэтэл Энэтхэгээс бусад нь европ-америкийн (хойд атлантын) нэр дэвшигч Кристин Лагардад санал өгсөн юм. Энэтхэг ганцаараа барууны нэр дэвшигчийг дэмжээгүй билээ. Бусдаасаа гойд идэвхтэй байсан нь Хятадууд байв. Энэ дэмжлэгийнхээ ачаар тэд ОУВС-гийн дэд захирлаар, Кристин Лагардын орлогчоор БНХАУ-ын Ардын банкны орлогч дарга асан Минь Чжу-г тавьж чадсан. Лагардыг африкчууд дэмжсэн, ОХУ дэмжсэн, Бразильчууд ч дэмжсэн. Уг нь Энэтхэгийн нэр хүндтэй, боломжийн нэр дэвшигч ерөнхий сайдын орлогч, нэрт эдийн засагч Монтек Сингх Ахлувалия тэнд байсан шүү дээ. 

БРИКС-ын эвслийн улсууд нь өөр хоорондын холбооноос илүү аж үйлдвэржсэн орнуудтай (АНУ, Япон, ЕХ ) нягт ойр харилцаатай. БРИКС-ийн хурлууд хаана болдог билээ? Заримдаа эдгээр улсуудад, заримдаа Вашингтонд.

БРИКС ОУВС-гийн орнуудтай зөвлөлдөж, тэдэнтэй “цагаа тааруулдаг”. Түүнээс гадна Кристин Лагардын орлогч, ОУВС-гийн гүйцэтгэх захирал, БРИКС-ийн орны хүн Минь Чжу БРИКС гэдэг бол - улс орнуудын хөгжлийн үзүүлэлт ойртсоны үр дүн юм: (бриксийн ба дэлхийн хамгийн хөгжсөн орнуудын) гэсэн санаагаа хэлсэн. Тэрээр мөн энэ эвслийг ОУВС-гийн ивээл доорхи нэгдэл гэж нэрлэдэг. 

Тэгэхээр энэ ямар юмных нь өөр хувилбар  байх билээ? Үнэн хэрэгтээ - цаг хожиж, ирээдүйн посткапиталист дэлхий дээр ноёрхохдоо бэлтгэх боломжийг хөрөнгөтнүүдэд олгож буй -Нэмэлт тулгуур түшиг юм. Ѳндөр технологийн Америкийн эдийн засгийн цехийн үүрэг гүйцэтгэж буй – Хятад ба АНУ-ын хоорондох эдийн засгийн бахим харилцаа; мөн Энэтхэгийн эрх мэдэлт элитүүд англо-саксын тухайлбал британын эрх мэдэлтнүүдийн хүрээлэлд багтан орсон зэрэг холбоо үүнийг бас нотолж байна.

Дашрамд хэлэхэд, Энэтхэгийн Их британи дахь хөрөнгө оруулалт ЕХ-ныхоос давдаг.  БРИКС нь дэлхийн “аж үйлдвэржилтийн дараах нийгэм”- ийн альтернитив загвар байж болох юм гэсэн тезис ч тун даажинтай. 

Янз бүрийн тооцоогоор Энэтхэгийн ДНБ-ий 50-70%-ийг гар хөдөлмөр эзэлдэг, Хятадын ДНБ-ий 50-60%-ийг мөн гар хөдөлмөр эзэлж байна. Энэ тэгээд “аж үйлдвэржилтийн дараахь” - ирээдүй юу?  Харин «аж үйлдвэржээгүй» энд байна. Мөн энэхүү гар хөдөлмөр л өөрийн эдийн засгийн өсөлтөөрөө капиталист ертөнцийг, англосакс цөмтэй нь тогтоон барьж байгаа юм.

Энэ бүгдээс харахад, БРИКС нь хэрэг дээрээ системийг устгахын тулд биш, харин түүнийг энэ хэвээр нь хадгалахад үйлчилж байна. Тэгээд ч 1995 онд БРИКС дэлхийн эдийн засгийн өсөлтийн 10%-ийг бүрдүүлж байсан, 2015 онд 30% -д хүрсэн. Үүнээс гадна эдийн засагчид эндээс Хятад ба Энэтхэгийн 2010 оны ДНБ-ийг хасчихвал, дэлхийн эдийн засгийн GDP нь 1980 оны түвшинд очих байсан гэдэг. Өөрөөр хэлбэл, Энэтхэг, Хятадын гар хөдөлмөр чухамдаа системийг дэмжиж, туйлдаж буй капитализмыг нугарч унагалгүй, төгсгөлийг нь хойш татаж байна. Харин энэ бүхэн хамгийн хатуу, ширүүн мөлжлөгийн үндсэн дээр хангагдаж байна. Жишээ нь БНХАУ-ын тусгай бүс дэх ажилчид өдөрт доод тал нь 16 цаг ажиллаж, хамгийн багаар хатуу тогтоосон 5 минутаас ихгүй завсарлагатай ажилладаг. Цагийн цалин хөлс нь хагас евро ч хүрдэггүй. Тэгээд, санаа зоволтгүй ээ, та бүүр ав! (хямдхан, хэрэггүй юмыг үл тоомсорлосон хүнд өгөхдөө хэлдэг хэллэг) Хятадын гар үйлдвэрийн "боолын тоглоомын" цалингийн зардал нь 6%- аас хэтэрдэггүй, заримдаа бүр бага байдаг.  

Эцэст нь хэлэхэд, тооцоогоор (утгаар нь биш): Бриксийн орнууд, ялангуяа Хятад, Энэтхэг хоёр зөвхөн Умардынхантай биш бие биентэйгээ өрсөлддөг. (АНУ, Хятад 2-ын өрсөлдөөн ч тодорхой байна) 

Сайнаар хэлбэл БРИКС бол – Капсистемийн цөмөөс биш, олигархи дэглэмтэй орнуудын дундаас үүссэн нөхцөл байдлын, сөргүү, тактикийн холбоо.

Бүүр хамгийн сайнаар хэлье гэвэл- гол цөмтэй харьцуулсан өөрийн байр сууриа (хэлэлцээр хийх эрх мэдлээ) сайжруулахыг эрэлхийлж буй хагас зах хязгаар. (Тэр цөмд, тэнд оруулна гэсэн юм бол байхгүй. ) 

ОХУ –ын хувьд, Зөвлөлтийн үлдээсэн өвөөр нөхцөлдсөн тусгай газар: бэлэн цөмийн зэвсэг, НҮБ-ийн АБЗ-ийн гишүүнчлэл нь  (саналын эрхтэй) үргэлжилж байна. 25 дахь жилийнхээ (зууны дөрөвний нэг) түйвээлтэн дээрээ байгаа хэдий ч орчин цагийн харьцангуй өндөр түвшний боловсролтой. (Үлдээсэн өвүүд нь-орч) 

Өнгөрсөн үеийн эдгээр "нэмэгдлүүд" нь өнөөдрийн "хасагдалтай" хамт оршиж буй Оросын өнөөгийн нөхцөл байдал бол тусдаа сэдэв болно. (Өнгөрсөн үеийн үлдээсэн давуу талууд өнөөдрийн тасралтгүй нэмэгдсээр буй сул талуудтай хамт оршиж буй-орч) 

                              Автор: Андрей Фурсов

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Удирдагчын сахих ёс ном

Анхны Гадаадад СУРАЛЦАГЧИД