Сансарын хосууд
Сансрын хайртууд болох Сугар болон Ангараг сансар огторгуйд хааяадаа уулзалддаг ба энэ ховорхон уулзалт 2017 оны 10 сарын 5 нд тохиох гэж байна. Тэдний дараагын уулзалт 2019 он хүртэл тохиохгүй юм.
Сугар бол тэнгэрлиг Эм эрчмийг, Ангараг тэнгэрлиг Эр эрчмийг төлөөлдөг бөгөөд энэ хоёр гариг уулзах үед хэн бүхэн ашиг тусыг нь хүртэж болох тусгай эрчим гаргадаг.
Өнгөрсөн удаад тэдний уулзалт 2015 оны 11 сард тохиосноос хойш, сансрын 2 хайртууд өөр өөр аян замаар явж байсан бол одоо тэд дахин нэгдэх гэж байна.
Сугар болон Ангараг сансрын хосууд тул, та бүхэн магад 2015 оны 11 сард таны хайрын амьдралд ямар чиг хандлагууд болон хэв шинжүүд таарах байсан эсэхийг эргэн харахыг хүсэж магад.
Ингэж харахдаа, энэ хугацаанд эргэн ирж байгаа эргэлт, таны хайр дурлал, харилцаа холбоог төгсгөсөн байна уу, аль эсвэл хайр дурлалыг авч үзэх таны үзэл бодол өсөн нэмэгдсэн байна уу гэдгийг олж мэдэх байх.
Сугар болон Ангараг сансрын хайртууд тул, тэдний уулзах тохиол зүгээр нэг романтик Хайраас ч илүү агуу зүйл юм. Энэ жилийн Охины ордод уулзалдаж байгаа тэдний уулзалт, гариг болон хүмүүст Хайрын хүчтэй мэссэжийг дуулгахаар ирж явна.
Сансрын энэ ховорхон тэнгэрийн биетүүдийн уулзалт Охин тэнгэрээр удирдагддаг Охины ордод тохиож байгаа нь, бидэнд өөрийн Эм эрчим, мөн чанартай илүү хослон зохицож эхлэх ёстойг дуулгаж байна. Ялангуяа, гаригийн түвшинд нийт даяараа хослуулахыг сануулж байна.
Сугар болон Ангараг хамтдаа ирэх тэр үеэр, бид Эр болон Эм эрчмээ тэнцүүлэх боломж олддог.
Эр хүч бол үйлдлийг гартаа авч, арга хэмжээ авахыг хариуцдаг гадагш чиглэсэн эрчим байдаг бол Эм хүч нь тусган бодох, бясалгах болон бүтээх шинж чанартай, дотогш чиглэсэн эрчим байдаг.
Бидний амьдралд эдгээр хоёр эрчим аль аль нь хэрэгтэй байдаг бөгөөд Дэлхийд зүй зохицолыг авчирч, тэнцвэрийг бүтээхийн тулд байдаг. Гэвч дэлхийн баруун хэсгийн ихэнх амьдралд Эр эрчмийг Эм эрчмээс дээгүүр авч үзэн, магтан дуулдаг. Энэ байдал нь энэ хоёр хүчний тэнцвэрийг алдагдуулж, улмаар биднийг зөн совинт болон бүтээлч Эм шинж чанаруудаас салгах шалтгаан болдог.
Эр эрчим илүү ноёрхсон үед Эм эрчим дарагдаж, улмаар дайн тулаан, догшин ширүүн ааш авир, мөнгөтэй холбоотой асуудлууд, шуналыг өдөөн, бүтээлч байдал саатагдан, хүмүүнлэг энэрэнгүй болон харилцаа холбоонд дутмаг байх талууд руу чиглүүлдэг.
Харамсалтай нь энэ бүх тоглоом, дүр зургууд өнөөгийн дэлхийд тоглогдож байгааг бид харж байна. Гэвч Сугар болон Ангарагийн энэхүү ховор уулзалт, бидэнд ийм маягаар байх албагүй гэдгийг сануулж байна.
10 сарын 5 нд болох Сугар болон Ангарагийн уулзалтаар, бидэнд Эр болон Эм эрчим, шинж чанараа тэнцүүлэх боломж олгож байна. Иймд хүн нэг бүр, өөрт зөв санагдсан эрчим бүхнээ тэнцүүлэх боломжтой бөгөөд түүний нөлөөгөөр бүхэл бүтэн дэлхийн хэмжээний үр дүнг өгч чадах юм.
Таны амьдралд зайлшгүй шийдвэр гаргах ёстой Эр эрчим хаана нь хэрэгтэй байна, аль эсвэл хаана нь нухацтай бодож бясалгах хэрэгтэй Эм эрчим хэрэгтэй байна гэдгийг өөрөөсөө магад асууж үзэж болох юм.
Та өөрийн амьдралд Эр хүчийг илүү авчирая гэвэл, доорх зүйлийг хийгээд үз:
Давуу талаа ашиглах боломж гарвал өөрийнхөө төлөө зогс
Зорилгынхоо зүг алхам алхамаар урагшил
Та хаана байхыг хүснэ, түүндээ хүрэхийн тулд жинхэнээр томоохон үсрэлт хийх юмуу тооцсон эрсдлийг хүлээж ав
Өөрийн сэтгэл хөдлөл болон мэдрэмжээ бусдад илэрхийл
Үнэнээс нуугдахын оронд сөргөлдөөнтэй нүүр тул
Өөрийн үйлдэлд хариуцлагатай бай
Хайрт дотно хүмүүсээ харж хамгаал, дэмжин тусал
Эрч хүчтэй дасгал хий
Харин өөрийн амьдралд Эм эрчмийг авчирахын тулд дараах зүйлсийг оролдоод үз.
Бусдыг тэдний нүдээр ойлгож мэдрэе гэвэл, бусдын оронд өөрийгөө тавьж үз
Дотоод зөн билэгтэйгээ хосолж, зүрхний дуу хоолойдоо итгэж найд
Хүчирхийлэл болон догшин ширүүнээр хариулт өгөхийн оронд, хайр болон хүнлэг энэрэнгүйгээр ханд
Өөрийн дотоод эрчимд тааруулан цагыг ганцаар өнгөрөө
Өөрийн бодол болон мэдрэмжээ тэмдэглэлдээ тусгаж бич
Юмсыг бүтээж, бүтээлч дур сонирхлоо хөгжүүл
Байгальд цагыг өнгөрөө
Энэ мэтчилэн та өөрт тэнцвэрийг авчрах ямар ая таатай зөв мэдрэмж төрж байна, түүнийгээ хийгээрэй. Бид бүгдэд өөр өөрийн “тэнцвэр” гэх тодорхойлолтод таарах хэлбэлзэл долгионтой, 10 сарын 5 нд хослон нэгдэж, өөрийг тань хөтлөхийг зөвшөөрөөрэй.
Ялангуяа ертөнцийн баруун хагаст, хэзээ хэзээнээс илүүтэй тэнгэрлиг Эр, Эм эрчмийг тэнцүүлэхэд суралцах хэрэгтэй байна. Тэнцвэр хэр их алдагдана, тэр хэрээр бид тэнцвэргүйг мэдрэх болно.
Сугар болон Ангарагийн энэхүү ховорхон уулзалт бидэнд, Эр болон Эм хүч гэж хоёул байдгыг сануулахаас гадна, мөн тэд хамтран ажиллах нь бид бүгд бүхэлдээ тэдэнтэй холбоотой гэдгийг мэдрэхэд тусалдаг.
Мөн энэ хоёр гаригийн хамтрал бидэнд хайрын шинэ аян замыг эхлүүлдэг. Дараа нь тэд өөр өөрсдийн замаар салан явахад бид Хайрлах болон Хайр гэдгийг бүр цоо шинэ түвшинд ойлгож мэдэх хичээлүүдэд суралцдаг.
Сугар болон Ангараг гаригууд, дараагын удаад 2019 оны 8 сарын 24 нд уулзалдана
Comments
Post a Comment