Би БИД хэн,.. юу вэ?

Би ХЭН бэ?.., бид хэр ТОМ вэ?


Би сайхан цэцэглэх дэлхий шигээ амьд гариг уу?

Бүрэнхий шөнийн тэнгэрт гялалзах одод шиг үлэмж нэг нь үү?

Бөөн сүүл цацруулан шатаж яваа сүүлт ОД уу?

Бяцхан дүрсхийгээ л өнгөрөх агаарт шатах толир уу?


Бүх л ертөнц таталцал түлхэлцлийн хүчинд оршдог гэх юм

Биетийн, массын хэмжээ нь чухал! түүнээс цөм үүсдэг л гэх юм

Бидний нарнаас том гариг оршихгүй л гэж тооцох юм

Буцлах цөм нь аяндаа нар болгон хувиргаж хийн бөмбөлөгт шилждэг л гэлцэх юм


Хавь орчноо татаж сорон жингээ тэгвэл нэмээд л байвал нар болчихдог шинжтэй?

Хажууханд минь байгаа аварга бархасвадь маань тэгүүл нар болох цаг ирэх ч юм шиг?

Хийн цэнэгт үүл хуйлран эргэлдэж массаа нэмсээр нар болдог ч гэж бас эрдэмт олон хэлцэх?

Харин нар илчээ алдсаар хар нүх болж нуугддаг гэж хүмүүний ухаан ч түүнчлэн өгүүлэх?


Хар нүх ч бас том жижиг оршиж, үүсдэг сөнөдөг нэгддэг салдаг л гэх?

Хаяавч хил нь нүд тархи шиг бүхнийг зураглан хадгалж бэхжүүлдэг л гэх?

Харин голдоо орсон гэрлийг ч гаргалгүй хоолоо шингээх ходоод шиг минь уусгадаг гэх?

Хэмжиж харж үзэгдэх ч над шиг л орчлонгын дайдад түм бумаараа сэмхэн хөвдөг л гэх?


Ингээд бодохоор жин ихтэй хүмүүс маань нар болон тэмүүлэх оддын бяцхан шивнээ ч юм шиг?

Ирж очих орчлон маань од дуурайн хээлэх эрчмийн "алагхан нэгдэл" солонго ч юм шиг?

Инээх минь цацаргалт атлаа татлалцал, уурлах минь шингээлт мөртлөө түлхэлцэл ч юм шиг?

Ихсэх багасахын туйл бүхэн нь учир заагтай энэ орчлон чинь би юу? би чээн орчлон юмуу?


Би хэрэв орчлон, олон тэрбум эс, атом цацраг агуулагч амьд гэрлэн бурхан юм бол?

Бид хэрэв нэгдсээр асар том оюун шимт ертөнцийг бүтээдэг, бодит хүч бурхадын гэгээн дүр юм бол?

Болох болохгүйн зааг дээрхи хувиарлалт оноолтоо хүлээж буй нарны нэгхэн дөл юм бол?

Бурхан ч буг нь ч тэгээд бидэн шиг дүрсээ хувиргасан оддын нууцхан анивчаа юм бол?


БИ БИД чухам хэн юм? юу ч юм тэгээд?

Буурал орчлонд чухам яах ч гэж морилов доо?

Бүхнийг "авч өгөхийн хэмжээг" заах жингийн туухай ч юм уу эсвэл?

Бултайн ургах өнгийн цэцэгс тариалах цэцэгчин ч юмуу даа янз нь,.. ;-)

            ***   ***   ***   ***   ***


Ганболд Д.Д     2017-10-10   14:51

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Удирдагчын сахих ёс ном

Анхны Гадаадад СУРАЛЦАГЧИД