Ээж дээ

ЭЭЖ дээ

Энхрийлж, элбэрэл хайраараа хэзээд өлгийдөх ижийнхээ ачийг
Эрх танхил үрс нь бид бүрэн гүйцэд хариулахсан даа
Энэ орчлонд мэндлэхдээ, хугас хариулдаг юм гэх
Эргэх хорвоогийн нугачаанд, хагас хариулбал зол ч гэх

"Хүү минь хүний энд хүрчээ" гэж баясвал, дөмөгхөн хариулахнээ гэж бодоод
Хүж дэлхийг орхихдоо, "Үр дээ их баярлалаа" гэвэл бүтэн шахуу хариулжээ гэж санаад
Хөөрхөн ач зээг нь цэцэглүүлвээс гүйцэд хариуллаа хэмээн баясаад
Хүү нь таныхаа ачийг хэзээд хариулсаар л явах болноо

Ачит ээжийнхээ ачлалыг хэрэндээ товхийтэл хариуллаа ч
Ард нь хийж гүйцээх юм мундашгүй арвин даа
Алдрайхан үрээ таныхаа хайраар өлгийдөн цэнгүүлж
Асрал буяны дээдийг өргөх минь зогсошгүй дээ

Ээжийнхээ ачийг хүний ёсоор хариулавч
Эгнэшгүй ивээл бахдам сууг тань гүйцэшгүй билээ
Эхийнхээ ач ивээлийг хэн ч нөхөж баршгүй хэлтэлшгүй
Энэ хорвоод хэтийдсэн эрхэм ачлалыг нь давашгүй билээ

Хүслийн санахуйн хязгаараас ч алсрах
Хөөрхий, бурхан ижийнхээ өгөөж буянд гялайхдаа
Хүнд бүгдэд нь нөмөрлөсөн хань,  аавынхаа ачыг бахаднам...
Хүүдээ үрдээ бүхнээ зориулах, эцэг эхээр хэн бүгд бахархнам

Буй бүхнээ дэгжээж, ээжийн ачыг хариулах нь хүний ёс
Булт олноо тэтгэн, хүн шиг явах нь аавын захиас
Булбарай үрээ ачилж, ханиа хайрлах нь тэнгэрийн хишиг
Бахархал итгэлээр жигүүрлэх нь хүмүүний эрхэм ёсоо

Ганболд Д.Д

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Удирдагчын сахих ёс ном

Анхны Гадаадад СУРАЛЦАГЧИД