Амьдралын ЛУУЖИН <3

Сэтгэл нь зүрхээ зүрх нь тархиа чиглүүлбэл сайн уу?

Тархиндаа зүрх нь зүрхэндээ сэтгэл нь хөтлөгдвөл дээр үү?

Анх хорвоог би тод мэдрэхдээ өвөөтэйгээ морьж унаж байснаа санадаг
Алагхан тоглоом өрөөстэй цэцэрлэгт орж нийгэмд хөл тавих үеэс
Ангаахай балчир нас минь төгсөж томоо боллоо гэж бодсоон
А үсэг заалган сургуульд орох цагтаа л гэнэн томоогүй насаа үдэж буйгаа мэдсээн

Ангийхаа охинтойгоо үерхэн хөтлөлцөөд туулын эрэгт баясанхан байх даа
Аргагүй том болж нас нэмэгджээ хэмээн хөөрсөөн
Арван зургаан насандаа паспорт өвөртлөн нэгийг ухаарч олныг гайхширч хэрсүүжингээ
Арван найман нас анхны хайр гээл амьдралын далайд умбаж шинэ ертөнцөд хөл тавьсаан

Тэгээл сэлүүртэй сэлүүргүй шуургатай нартай хөвсөөр л
Тууш замд уралдааны машин шиг шуугин ниссээр их аяныхаа голд дөхөж буйгаа мэдэрч
Тойрон хөвөх түг түмэн завь онгоц бүхий ижил олныгоо тольдон элдвийг эргэцүүлж
Тойрч байрандаа эргэлдээ л байна уу? эсвэл
Төөрч будилаад замаа алдаж явна уу? гэсэн дээ луужингаа би харлаа

Харлаа үзлээ бодлоо, өнгөрсөнд лав харамсах юмгүй баясаал өнгөрсөн аж
Хүний хорвоо хойно хөл алдсан унасан бүдэрсэн юм ч цөөнгүй байж
Хүж дэлхий тул эрээнтэй бараантай л амьдарч аялжээ
Харин одоо? хэний юуны тулд хаашаа яаж явахаа анзаарч нэг тунгаая гэж санав

Хуйларсан олны дунд зомгол болон хөвөлтэй биш?
Хөөгдсөн юм шиг учиргүй уухилан галт тэрэг болж зүтгэлтэй биш?
Хүнгүй аралд гээгдсэн шиг хамаг бүхнээ шинэчилж эхлэлтэй биш?
Хүслийн хязгаартаа тэмүүлж эрсдэлтэйгээр амь золин нисэлтэй биш?

Тэгээл эрхэм оюунлаг гэгээлэг хэн бүхнээсээ суръя сонсоё хуваалцая
Тэнгэрийн оноолт тодорхой ч хүрэх чигээ замаа яаж харах вэ?
Тархи гэгч ухаалаг түүнээ сонсож зүрхээ дагах уу?
Тэнхэл алдрахад аргадан сэргээгч зүрхээ сонсож тархиа түүн лүгээ ажлуулах уу? гэж

Үдшийн олон ододтой хүүрнэлдэн өнгөрсөн, ирээдүйг анирлалаа
Үлгэр болгом түүх олныг дуулах гэж энэхүү мөртүүдийг тэрлэлээ
Үүрийн шаргал нарыгаа сүслэн, гэгээн бүхэнг санаж цэцэглэнхэн туурьвилаа
Үг сэтгэлээ хөврүүлж, ухаан сэтгэлийнхээ цацлаа өргөвөл тань баярланаа
Үнэн худлыг бид шүүхгүй ч шаштир болон түмний оюунд тамгалагдан түүхлэгднээ

Ганболд Д.Д 2017-10-05  01:10

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Удирдагчын сахих ёс ном

Анхны Гадаадад СУРАЛЦАГЧИД