Хорвоогын *гоёхон* НҮҮДЭЛ
~~~ Хорвоогын гоёхон НҮҮДЭЛ ~~~ Хайртай үрс хойчис доо яарч уясч зүрх нүүж л байдаг Хонгор амрагаа санан үгүйлж хайрууд хором бүрт нүүж л явдаг Хотол олноо энэрч билиг оюунтнууд бичиг ном тэрлэн нүүдлэж л суудаг Хосгүй ачит ээж аавдаа тэмүүлж халуун сэтгэлүүд нүүж хөвөрч л гэрэлтдэг дээ Буурал түүх бүхнийг бүүвэйлж асран нүүх нь сайхаан Будант хорвоог зөөж амьдрал өөрөө хөврөх нь гоёхоон 🇲🇳😍🇲🇳 Орчлонг хээлэн уянгалан бид биенээ өргөж өнгөлж нүүсээр л байдаг Огт зогсох чөлөө эрхгүй бүгд урагшаа сайн сайханд зорьж нүүдлэн явдаг Одоо маргааш өнгөрсөнг хуйлан хураан шилж сонгон нүүж зөөж л байдаг Орь ганцхан хүслээ нандигнан олон олон мөрөөдлөө дэлгэн нүүж хөвөрч явдаг даа Буурал түүх бүхнийг бүүвэйлж асран нүүх нь сайхаан Будант хорвоог зөөж амьдрал өөрөө хөврөх нь гоёхоон 😘🇲🇳😍 Санаж тэмүүлэх бүхэндээ хүрэх гэж элэгдэж эмтрэн гээж олж аяланхан нүүдэг Саруул орчлонг таньж зөрж бүдэрч босож мишилзэнхэн гүйж дэгддэг Сайны ерөөл гэгээн бүхэнд цэцэглэн дэлгэрэн үрслэнхэн ургадаг Санаа...