Posts

Showing posts from 2022

Хорвоогын *гоёхон* НҮҮДЭЛ

~~~ Хорвоогын гоёхон НҮҮДЭЛ ~~~ Хайртай үрс хойчис доо яарч уясч зүрх нүүж л байдаг Хонгор амрагаа санан үгүйлж хайрууд хором бүрт нүүж л явдаг Хотол олноо энэрч билиг оюунтнууд бичиг ном тэрлэн нүүдлэж л суудаг Хосгүй ачит ээж аавдаа тэмүүлж халуун сэтгэлүүд нүүж хөвөрч л гэрэлтдэг дээ Буурал түүх бүхнийг бүүвэйлж асран нүүх нь сайхаан Будант хорвоог зөөж амьдрал өөрөө хөврөх нь гоёхоон 🇲🇳😍🇲🇳 Орчлонг хээлэн уянгалан бид биенээ өргөж өнгөлж нүүсээр л байдаг Огт зогсох чөлөө эрхгүй бүгд урагшаа сайн сайханд зорьж нүүдлэн явдаг Одоо маргааш өнгөрсөнг хуйлан хураан шилж сонгон нүүж зөөж л байдаг Орь ганцхан хүслээ нандигнан олон олон мөрөөдлөө дэлгэн нүүж хөвөрч явдаг даа Буурал түүх бүхнийг бүүвэйлж асран нүүх нь сайхаан Будант хорвоог зөөж амьдрал өөрөө хөврөх нь гоёхоон 😘🇲🇳😍 Санаж тэмүүлэх бүхэндээ хүрэх гэж элэгдэж эмтрэн гээж олж аяланхан нүүдэг Саруул орчлонг таньж зөрж бүдэрч босож мишилзэнхэн гүйж дэгддэг Сайны ерөөл гэгээн бүхэнд цэцэглэн дэлгэрэн үрслэнхэн ургадаг Санаа...

Ю.Цэдэнбалыг зайлуулсан ЧУЛУУ

Ю.Цэдэнбалыг огцруулж ЗХУ-д цөлсөн асуудлыг БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга МАХН-ын төв хорооны улс төрийн товчооний гишүүн Д.Содном 2004 оны “Хувийн мөрдөгч” сонины №24-д ярилцлага өгөхдөө Ю.Цэдэнбалыг огцруулан зайлуулж бүх албан тушаалыг нь аван ЗХУ-д цөлсөн нь онцгой үйл явдал байсан ,  хэрэв тэгж зайлуулаагүй бол биднийг зайлуулаад зогсохгүй цус урсах байсан гэжээ. МАХН-ын ТХ-ны Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга асан Дулмаагийн Содном гуайн  зусланд очиж  Ю.Цэдэнбалыг улсын удирдагчийн суудлаас нь авч хаясан тухай ярилцсан ярилцлага :    Та сайхан зусч байна уу? 20 жилийн өмнөх тэр явдлыг эргэн дурсаач?   Цэдэнбал даргыг чөлөөлөх асуудлыг 1983 оны эцсээр Москвад Ю.В.Андропов дарга шийдсэн юм билээ. Тэгээд Эрдэнэт үйлдвэрийг ашгийг хуваах талаарх Д..Моломжамц, Ж.Батмөнх, П.Жамсрай бидний саналыг Д.Майдар, А.И.Филатова нар эсэргүүцэж улмаар биднийг Хятадын талыг баримтлагч гэж зарлан 1984 оны 9 сарын бүгд хурлаар ажлаас ...

Мөнгөний Санхүүгийн ДЭГЛЭМ

1. Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн дэглэм (глобальный финансиализм) бол — капитализмын амь тавилт бөгөөд посткапиталист ирээдүйд чиглэн алсын хараатайгаар дахин хуваарилалт хийж байгаа юм.    Источник: zavtra.ru Андрей Фурсов.  Даяарчлалын талаархи олон үлгэр сарнин хийссэн хэдий ч түүнийг: нэгдүгээрт – зохион бүтээсэн төслийн үйл явц биш, харин обьектив үзэгдэл гэж үздэг хүмүүс, хамтрах хэлбэр (интеграци) болон олон улсын хамтын ажиллагаатай (интернационализаци) хольж будилдаг; хоёрдугаарт - оролцогч бүх талуудын ашиг сонирхлыг харгалзах илүү хурдан бөгөөд шударга боломж даяарчлалд л байгаа гэж боддог хүмүүс өнөөг хүртэл цөөнгүй байдаг. Харин даяарчлалын эзэд нь, төлөөлөгчид нь өөрсдөө тэс өөр бодолтой байдаг юм. Генри Киссинджерийн хэлснээр бол даяарчлал гэдэг – Америкийн ноёрхлыг тогтооход зориулсан шинэ нэр томъёо. Энэ нь ч үнэн. Харин тив дамнасан металлургийн эзэнт гүрэн ABB-гийн эзэн Перси Барневик илүү тодорхой, ил тодоор : «Даяарчлалыг би, миний группы...

"Бондын зах зээл" Улс_Төр дайн

Эрх мэдлийг эдүгээ Хаан, Еөк, ЕС, ЗГ,  парламент хянаж чадахгүй болж ажлын байруудыг эзэмшигч "элитүүдийн бүлэг" гартаа авсан юм! Ноён Бонд  Билл_Грос /Bill Gross~CEO PIMCO/  бол Бонд арилжааны салбарын 700н тэрбумаар хэмжигдэх бондын зах зээлийн тэргүүлэгч ба дэлхий дээр одоо нийт 85н триллон доллартай тэнцэх БОНД бий гэдэг! БОНД бол дэлхийн САНХҮҮ гийн болон УЛС ТӨРийн ертөнцийг холбож байдаг маш хүчтэй хэрэгсэл юм! {Бондын зах зээл хямарвал тэтгэвэр буурч, тэтгэвэр тэтгэмж авагчдын орлого багасна!} 2007 оны зунаас эхэлсэн дэлхийн санхүүгийн хямралын үед АНУ-н ЗГ-н бондууд хөрөнгө оруулагчдын аврал ын од болж зах зээлийнх нь хөрөнгө болоод хувьцааны үнэ нь унахаас хамгаалж бай дайнтайЭртний Грект "ДАЙН бол бүх зүйлийн ЭЦЭГ гэсэнчлэн дайн нь бондын эцэг" " ажээ! Вандерхайтны мөнгөний төлөөх дайн гэдэг " мөнгөний уутн, алтны авдарн гэдэстэй үхсэн дайчдын дайны зурагт" дүрсэлсэнчлэн одоо цагт газар нутгийн бус МӨНГӨНИЙ ДАЙН бүх дай...

Газар хөдлөлт НгБ_БрБаж

1. Газар хөдлөлт биш барилга байгууламж, гал, ус сүйрэл дагуулдаг гэж геологчид хэлдэг! 2. Газар хөдлөлтөнд БрБаж тэсэвч учрах ГАМШИГ сүйрлээс зугатах нь хэцүү бэрх билээ! 3. Аянга цахилгаанаас ялгаатайн газар хөдлөлт давтагддаг! 4. Торнадо хуй салхи, үер, зуд, түймэр, хэт халуун, хүйтэн нь газар хөдлөлтөөс дутахгүй гамшиг эрсдэл учруулдаг! 5. Эдгээр гамшиг сүйрэлийг давах, багасгаж бууруулах зорилго нь *НОГООН БАРИЛГЫН үндсэн шийдэл, технологи аргачлал, техникийн дэвшил ололт болон хөгжих ёстой!?!!! ~ 1. а) Барилга байгууламж (БрБаж) нь өөрөө эвдрэл хохирол гамшгийн шалтгаан үндэс болохгүйн тулд МАТЕРИАЛын "хийц, технологи, шийдэл" сонголт нь оновчтой байх ёстой төдийгүй хабрид шинжтэй, хөнгөн мөртлөө бөх бат байх хэрэгтэй! ~~ Үндсэн мод төмөр бетонон хийц хэрэглээг ИННОВАЦЛАЖ, нано технологийн тусламжтай *сүвэрхэг, мяндаслаг, хими физик үйлчлэлд тэсвэртэй* шинэлэг болгож шинэчилж сайжруулан СТАНДАРЧЛАХ ЁСТОЙ! ~~ Ингэхдээ зөөж барихад хялбар дөхөм, бутарч задрахгүй, шатаж х...

5н Толгой НҮҮРС (тээвэр, эзэмшил)

Энд хуваалцах баримт сэлт Монгол Улсын хувь заяаг цаашид нүүрсний картелууд мэддэг байх уу, ард түмэн мэддэг байх уу гэсэн амин чухал асуултад хамаатай тул анхааралтай уншиж тусгаж аваарай. Нэн ялангуяа нүүрсний хулгайн эсрэг тэмцэж байгаа залууст зориулж цаг гарган бичиж бн. Мэдлэг, мэдээлэлтэй тархи гэдэг талбай дээр нүцгэлсэн бие, мулзалсан толгойноос илүү хүчтэй байдаг юм шүү. Нүүрсний картелууд яахаас ч буцахгүй болохыг батлах нэг ийм саяхны түүх. Монголд Энержи Ресурс гэгддэг Mongolian Mining Corporation 2016 онд Кэиманы арлууд дахь оффшор бүсэд дампуурлын шүүхээр орсон юм. Энержи Ресурс гэдэг нь улсын орд Тавантолгойн хамгийн их өрөмтэй Ухаа худаг, Баруун наран ордуудыг тасдаж авсан хувийн уурхай. MCS групп анхнаасаа энэ уурхайг Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр, Сү.Батболд нар буюу жинхэнэ МАНАНгийн засаглалын үед улстөрийн махинац хийж хувьд авсан байдаг. Энэ бол Монголын түүхэнд гарсан анхны системтэй хуульчлагдсан нүүрсний хулгай байсан гэж хэлж болно. Тэрийгээ Хонконгийн бирж ...

Монгол УХААН СОЁЛ МЭДЛЭГ

"Нүд аних_бие барах", "НҮДээ аньж, шүд чих сэтгэл шунал хүслээ хүлж баглах" нь ихээ ялгаатай ч *үнэн худлын хооронд 4н хуруу зай* байдагчлан бас тун дөхүү тул "муу амьд явснаас сайн үх" гэж ярьдаг нь ийн билээ!!! Жинхэнэ МОНГОЛ ухаан, сэтгэл, оюун гэж ийм ажгуу! 🇲🇳😘🇲🇳😍🇲🇳 Ихийг багад, багыг ихэд багтаан голч төвч ЖУДАГтай амьдрах сургааль ном үлгэрлэл маань жинхэнэ НҮҮДЛИЙН СОЁЛ ИРГЭНШИЛ бөгөөд үүний бичиж дагаж болдоггүй ба байнга шинэчлэгдэн сайжирч ТӨГСӨРЧ өгсөж байдаг °ерөөлтэй° билээ!!! 🌹💐🌺 (Жич: Эдүгээх ойлголт ЁС номоор бол *Иноваци_шинэчлэл, сайжрал_ апдэйт, модернаци_шинэчлэлт* гэгч энэ билээ! 😘🇲🇳😍 “НҮД АНИЖ” СУРАХЫН УЧИР БУЮУ АМЬДРАЛЫГ ТЭНЦҮҮЛЭХ УХААН  ХХ зууны Монголын алдартай уяачдын нэг Мөнхийн Данзанням гуай дархан аварга Жигжидийн Мөнхбат гуай хоёр “дээлтэй төрсөн” ахан дүүс явсан юм билээ.  1970 аад оны сүүлч зуны сайхан цагт Төв аймгийн Баянцагаанд Ж.Мөнхбат аварга М.Данзанням гуайнд өнжин хонон хөдөөлжээ. Дархан аваргыг зоч...

БҮГД НАЙРАМДАХ ЗАСАГ

Эх сурвалж:  түүхч Ц. Цэрэндорж  ЯАГААД ЗААВАЛ “БҮГД НАЙРАМДАХ” ГЭЖ?: ҮГИЙН ГАРЛЫГ МӨШГӨХҮЙ (Хураангуй хувилбар) Би багадаа “Бүгд Найрамдах Монгол Ард Улс” гэдэг үгийг яагаад ингэж нэрлэдэг юм бол, “Бүгд Найрамдах” гэдэг нь яг ямар утгатай юм бол гэж гайхаж байсан удаатай. Ихэнх хүнд тийм бодол төрж байсан байх. Тэгээд лав л тэр үед учрыг нь олж чадаагүй юм даг. Хожим ханз үсэг жаахан оролдох болсны дараа ямар учиртай үг болохыг нь мэдэж билээ. Үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь. Англиар republic гэдэг нь “нийтийн юм, нийтийн эд зүйл, нийтийн ажил хэрэг, үйлс” хэмээх утгатай латин хэлний res publica хэмээх үгээс гаралтай билээ. Republic нь угтаа улсын нэр биш, засаглалын нэр юм. Харин republic хэмээх латин үгийг монголчууд яагаад “Бүгд Найрамдах” гэж орчуулах болов? Энэ үгийг анх дорно дахинд орчуулж хэрэглэсэн улс бол Япон билээ. Японы газарзүйч  Мицүкүри Шого (箕作省吾) 1845 онд зохиосон Японы хамгийн анхны дэлхий дахины газрын зураг болох “Шинээр үйлдсэн дэлхийн бүх зураг (新製輿地全...

Чингис хаан, чанчун Бумбын захиа

Image
Чингис хааны Чанчунь бумбад илгээсэн захидал түмэнд түгээ!  Мөнх тэнгэр Хятад улсын туйлширсан тансаглал, биеэ тоосон ихэмсэглэлийг цээрлэн орхин одлоо. Харин би, хойд зүгийн зэрлэг онгон нутагт амьдрагч, бусдаас онцгой хүсэл тачаалтай бус юм. Би тансаглалыг үзэн яддаг бөгөөд даруу зохистой хэрэглээг даган мөрддөг. Надад нэг л хувцас, нэг л хоол бий. Би жирийн малчидтайгаа адил хүнс хэрэглэн, тэдэнтэй адил навсархай хувцас өмсдөг. Би ард түмнээ өөрийн хүүхдүүд гэж үздэг бөгөөд авьяас билэг дүүрэн нэгнийг эн зэрэгцэх ах дүүгээ шигээ санадаг. Бидний үндсэн зарчим нэг бөгөөд бие биенээ ташуурдах зүрх зориг үргэлж эвлэлдэн нэгтгэдэг. Цэргийн сургуулилтанд би үргэлж урд нь дагуулж жинхэнэ тулаанд хэзээ ч хойно суудаггүй. Долоон жилийн дотор би агуу их амжилтыг бүтээж, бүтэн дэлхийг нэг гүрэн дор нэгтгэж чадлаа. Би онцгой өвөрмөц чанартай нэгэн биш юм. Гэхдээ Kин улсын төр тогтворгүй учраас Мөнх тэнгэр намайг хаан ширээнд (Кин улсын) залархад тусалж байна. Өмнөд нутгийн Сүн улс, хойд зүг...