Posts

Хувьсгалчдын ТҮҮХ нууц бичиг

ХУВЬСГАЛЧДЫН ХАРИЛЦАЖ БАЙСАН НУУЦ ТҮЛХҮҮР БИЧИГ Нууц түлхүүрт орсон нэр томъёоны нэлээд хэсэг нь хүний нэр юм. Нууц түлхүүрт шифрлэгдсэн 78 хүнийг харьцуулж үзвэл: 22 нь МАН-ын гишүүд, үүнд: С.Данзан, Д.Бодоо, Д.Догсом, Д.Сүхбаатар, Д.Чагдаржав, Д.Лосол, Х.Чойбалсан нар болон тэдний хамтран зүтгэгчид, 11 нь В.И.Ленин, ОК/б/Нам, тухайн үеийн Зөвлөлтийн төрийн зүтгэлтэн, 13 нь үндэсний тусгаар тогтнолын үзэл санаа бүхий монгол түшмэдүүд, 16 нь монгол ноёд лам нар, хятадын цэргийн эрхтнүүд байв. Мөн үйл ажиллагаа, учир холбогдол нь одоогоор тодорхойгүй 16 хүн байна Нууц түлхүүр бичигт МАН-ыг буриадын хоршоо, түүнд багтаж байсан бүх хүмүүсийг адуу, Нийслэл Хүрээнд үлдсэн МАН-ын гишүүдийг шар булигар, Оросоос тусламж гуйхаар явсан хүмүүсийг хар булигар гэж бүхэлд нь нэрлээд Богд-Будухов-Буянов, Эх дагина-Эхдулам, Жалханз-түвэд хоргой-Жамбажав, Да лам-Медев-Пеленов, Дилав-юм оёх машин-Демитр, Дархан ван-Даранов, Чин ван лам-Чагдаржав, Базаррагчаа гүн-Базаров, Норов гүн-Бурдуков, Нямжав гүн-Н...

Innovation ШИНЭЛЭГ АРГА ЗАМ ҮР ДҮН

Инновацийн  эсрэг тал нь шинэчлэл юм. Инноваци гэдэг нь эдийн засаг, нийгмийн салбарт нэмүү өртөг шингэсэн шинэлэг зүйлийг үйлдвэрлэх буюу нэвтрүүлэх , өөртөө шингээх, ашиглах,  бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах зээлийг шинэчлэх, өргөжүүлэх, үйлдвэрлэлийн шинэ аргыг боловсруулах, удирдлагын шинэ тогтолцоог бий болгох нэгдмэл ойлголт билээ.   Энэ бол БОДИТ нөлөөлөл авч ирэх үйл явц, үр дүн юм. Инновацид анхны бүтээл, бүтээлч хэрэглээ багтдаг бөгөөд инновацийг шинэ санаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаа өрнөлийг бий болгох , хүлээн зөвшөөрөгдөх , хэрэгжүүлэх үйл явц гэж тодорхойлдог. Инноваци нь зах зээл эсвэл нийгэмд чухал нөлөө үзүүлэх шинэ бүтээлийг бодитоор хэрэгжүүлэхэд илүү тохиромжтой (өөрөөр хэлбэл шинэ ба сайжруулсан чадвар) бөгөөд бүх инноваци шинэ бүтээл шаарддаггүй. ~~~ Инноваци нь АСУУДАЛ болон БОЛОМЖ ыг тодорхойлж, шинэлэг санаа аргачлалыг тогтоож дэвшилтэд БҮТЭЭГДХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ г нэвтрүүлэх *үйл явц, өрнөл тэлэлт, үр дүн" ...

УУЛС ХАЙРХАНУУД

Image
Уулсаа уулчдаа аргадан тайтгаруулмаар санагдаад, тэртээ алсаас ч шивнэх шиг болоод анирланхан тэрлэв. Бахдам УУЛС Буурал тэргүүн нь цайран мишээж мөстөнхөн гялалзсан Бахдам орой нь будантан манарч хийсэнхэн жавхалзсан Бараантах шил нь үүлэндээ умбаж хөхрөнхөн мяралзсан Бэл энгэр нь цэцэглэн гоёж хээлэнхэн эмжсэн Миний нутгийн сүрлэг уулс      --- хөх тэнгэрийн соёрхол зарлигтай Монгол зон мөнхөд дэгжих      --- эртний туульсын ашид ерөөлтэй Бараалах онь нь ихэмсэг мэлтийж суналзанхан сүмбэрлэсэн Бэрх цавчил нь янгир наадуулж сүүдэрлэнхэн тонгочсон Бартаат хормой нь амьтад эрхлүүлж баясууланхан тоглуулсан Булаг рашаан нь бүхнийг ундаалж жаргаанхан цэнгүүлсэн Миний нутгийн сүрлэг уулс      --- хөх тэнгэрийн соёрхол зарлигтай Монгол зон мөнхөд дэгжих      --- эртний туульсын ашид ерөөлтэй Бодол хүсэл нь дотроо зангирч очтонхон цахилсан Билэгт ёс нь сургааль өгүүлж хүнгэнэнхэн дүнхийсэн Баясалт үзэмж нь сайныг зөгнөж дээдлэгдэнхэн ...

СОЁЛЫН хөгжил өөрчлөлт

Image
Шөнөөр түмэн бодол бэлчээхүй дор, "төрийн төлөө огтоно" болж боож үхдэг л юм бна кк Соёл хүмүүжил (уламжлал)-н цаг үеэс "соёл технологийн" эринд шилжиж бна. Тэгвэл энэ СОЁЛ гэгч юу вэ?  Мэдээж соёлын олон ойлголт тодорхойлт байдагч ХҮНИЙ тэр тусмаа НИЙГМИЙН СОЁЛыг онцлон ярьж бгаамоо. /19-20 зуунд соёлын ялгаралаасаа болж Манж мөхөж Хятад эзлэгдэж, Монгол автономитоо устгуулж Америк нээлттэй хаалганы бодлогоор хүчирхэгжин үйлдвэржсэн Английн соёлтой тулж байсан тэр цаг өдгөө нэлээдгүй хувирчээ. Тухайн цагт академик мэдлэг буюу суралцдаг боловсрол англи европт цэцэглэж ерөнхий боловсролыг хүн бүхэн үнэгүй хүртдэг болоод нарийн мэргэжил мэргэшил үнэ цэнэтэй болж аж үйлдвэрийн хувьсгал ид цэцэглэж байв./ Тиймээс *ХЭН нийтэд хэрэгцээтэй чадвар эзэмшиж үнэлэгдэнэ!? төдий хэмжээгээр ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГААР БАЙДЛАА хадгалж, олж байжээ!  Энэ өнцгөөс харж бодвол "нийгэм хүний соёлын шалгуур үзүүлэлт" нь *зорилт зорилгоо тодорхойлж* давуулаг хийгээд сул байдлын хэмжүүр бо...

ҮР ҮЙЛийн ОНОЛ НОМ хууль

Image
1. Орчлон хорвоод бүх юм *хосолмол бөгөөд урвуу хамааралтай* байдаг! Авах тусам багасаж <> Өгөх тусам ихсдэг ! ~ Наслах мэдэх хийх бүрийд ухаарч туршлагажиж дадлагаждаг ~ Хаяж мартаж үгүйсгэх бүрт хоосорч тэнэгтэж гээгддэг ~ Юу тарина,түүнийгээ л хураадаг! ~ Алим модноосоо хол унадаггүй! Энэ нь ҮЙЛийн ЗАМ ХЭЛБЭР ажиллагаа механизм билээ 😁 2. Эхлэл бүхэн төгсөн өндөрлөж , алив бүгд дуусч барагддаг ! *Инерги нэгээс нөгөөд шилжиж хэлбэрээ л өөрчлөхөөс биш эхлэл төгсгөлгүй * гэдэг шиг мөнхийн төгс юм гэж үгүй тул "хэмжигдэж, орших чадах болох түвшиндээ" БҮХ ЗҮЙЛС хязгаарлагдаж, хүлэгдэж, тохирч байдаг. ~Эхлэл төгсгөлийн завсарт жаргаж , өрнөл хөгжил дунд цэнгэж , эхэлж төгсөх агшинд зовдог жамтай! ~Бурхан үүдээ хаавч цонхоо нээдэг! гэхчлэн өгөгдөл, чадамж, боломж оосоо хамаарч "жаргал нэгэнд нь зовлон болж байхад нэгд нь зовлон болох зүйл нөгөөд нь жаргал байдаг!" ~ Үрдээ ханьдаа биедээ шаналах нэгэн байхад үүнийг нь мөрөөдөх нэгэн б...

ХАЙРын ТОВчоон

Image
Хайр АМТ бас ҮНЭР юм Хайр Алдаа мөн Амжилт юм Өөрөө ирж өөрөө буцдаг ХҮЧ бол ХАЙР юм Өгч бас авч чаддаг хосгүй ХУРД бол ХАЙР юм Чиний миний буцлах цэг нь ХАЙР билээ Чиний миний хөлдөх цэг ч ХАЙР билээ Хайранд эхлэл үгүй шиг төгсгөл үгүй Хайранд оргил үгүй шиг ёроол үгүй Хайр нь хааяа андуурсан сугалаа ч болдог Хайр нь заримдаа алдсан ухаарал ч болдог Хайрын сайхан нь бүхнийг өнгөжүүлэх ч хатуурхаж булгиваас юуг ч үнс болгодог түүнээсээ ахин галт шувуу шиг АМЬДРАЛ Ч ҮҮСГЭХ *шид идтэй* л дээ кк :D

ҮГ амьтай СЭТГЭЛ зөнтэй НУТАГ

Image
Үлээх салхи нь өвгөдийн үнсэлт шиг, сэнгэнэн илбээд байдаг Үзүүрт нь үүлс хээтэх, уулс нь аргадан хүнгэнэж дуулаад байдаг Үлгэрийн сайханг өвөртөө өөртөө, шингээж шаштирлан туульсалдаг Үнэнхүү диваажин, Миний нутаг Монгол орон минь эрдэнэсийн өлгий л дөө Хуурын эгшиг, цуурын аялгуундаа орчлонг бүүвэйлэгч МӨНХ ТЭНГЭРИЙН нутаг аа Хорвоогын сайхан уярлын хэлээр, хайраар халгигч СЭТГЭЛ ЗӨНГИЙН ӨЛГИЙ нутаг аа Намираа бороо нь солонгорон цацарч, халуу дүүгтэл төөнөөд байдаг Нас насны шүлэг дуугаар хурлан, намайг чамтай хөглөн хөөргөөд байдаг Нарны шижир туяа шиг алаггүй ээж, дулаахан энхрийлэх өвгөдийн сургаальтай Нартын диваажин Миний нутаг Монгол орон минь асралын ариун голомт л доо Хуурын эгшиг, цуурын аялгуундаа орчлонг бүүвэйлэгч МӨНХ ТЭНГЭРИЙН нутаг аа Хорвоогын сайхан уярлын хэлээр, хайраар халгигч СЭТГЭЛ ЗӨНГИЙН ӨЛГИЙ нутаг аа Саруул тал сүрлэг уулсынх нь алагхан, цэцэгсийн шивнээ нь аргадан соронздоод байдаг Сар жилийн тэртээгээс долгилон мяралзах, ном эрдэм нь өнгөжи...