Innovation ШИНЭЛЭГ АРГА ЗАМ ҮР ДҮН

Инновацийн эсрэг тал нь шинэчлэл юм.

Инноваци гэдэг нь эдийн засаг, нийгмийн салбарт нэмүү өртөг шингэсэн шинэлэг зүйлийг үйлдвэрлэх буюу нэвтрүүлэх, өөртөө шингээх, ашиглах, бүтээгдэхүүн, үйлчилгээ, зах зээлийг шинэчлэх, өргөжүүлэх, үйлдвэрлэлийн шинэ аргыг боловсруулах, удирдлагын шинэ тогтолцоог бий болгох нэгдмэл ойлголт билээ.
  Энэ бол БОДИТ нөлөөлөл авч ирэх үйл явц, үр дүн юм.

Инновацид анхны бүтээл, бүтээлч хэрэглээ багтдаг бөгөөд инновацийг шинэ санаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаа өрнөлийг бий болгох, хүлээн зөвшөөрөгдөх, хэрэгжүүлэх үйл явц гэж тодорхойлдог.

Инноваци нь зах зээл эсвэл нийгэмд чухал нөлөө үзүүлэх шинэ бүтээлийг бодитоор хэрэгжүүлэхэд илүү тохиромжтой (өөрөөр хэлбэл шинэ ба сайжруулсан чадвар) бөгөөд бүх инноваци шинэ бүтээл шаарддаггүй.

~~~ Инноваци нь АСУУДАЛ болон БОЛОМЖыг тодорхойлж, шинэлэг санаа аргачлалыг тогтоож дэвшилтэд БҮТЭЭГДХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭг нэвтрүүлэх *үйл явц, өрнөл тэлэлт, үр дүн" юм.

Инноваци нь  шинэлэг байдлын зэрэг (компаний хувьд шинэ үү, зах зээлд шинэ үү? салбартаа шинэ үү, эсвэл дэлхийд шинэ үү?) болон инновацийн төрөл (үйл явц эсвэл бүтээгдэхүүн үйлчилгээ эсэх) хэмээх хоёр үндсэн хэмжигдэхүүнтэй юм.

Инноваци нь /хувь хүн эсвэл бүлэг хүмүүс хамтран ажиллаж/ бүтээлч санааг эдийн засгийн нөхцөлд тэрхүү утгаар нь хэрэгжүүлэхийг чухалчилдаг үүгээрээ бүтээлч байдлаас ялгаатай!

(Бүтээлч байдал <> инновацийн ялгаа) ийм бөгөөд өөрөөр хэлбэл *шинэлэг, ашигтай санаа гаргах* болон "бүтээлч санааг амжилттай хэрэгжүүлэх" хоёрыг ялгаж үздэг.

БИЗНЕСийн өнцгөөс бол бизнес эрхлэгч нь *баялаг бүтээх шинэ нөөц бий болгох, эсвэл одоо байгаа нөөц баялгийг бий болгох чадамжийг нэмэгдүүлэх* арга хэрэгсэл юм.

Инноваци сонгодог тодорхойлтоороо ашиг олох үндсэн зорилгодоо хүлэгддэг ч нийгмийн инноваци, тогтвортой ногоон инноваци болон эвдлэх өөрчлөх инноваци, хариуцлагатай инноваци зэрэг төрөл хэлбэрүүдтэй байдаг.

Инноваци  innova_/латинаар шинэчлэх, сэргээх/ ба хуучныг устгаж шинэчлэгч, шинийг нурааж хуучин сайныг сэргээх санаа юм.
{Капиталзмыг Социализмаар, гар урлалаас үйлдвэрлэлд, аж үйлдвэрийн технологийн парк инкубатороос гарааны бизнес түүний өсөлт рүү! ж/нь цахиурын хөндий г.м}
Бизнес эдийн засагт инноваци нь өсөлтийн хурдасгуур болдог!

Зохион байгуулалт, СТРАТЕГИ төлөвлөлтийн иноваци нь хэрэглэгчийн баазыг нөөцлөх өргөтгөх үүднээс чанар, үнэ, үйлчилгээнд тулгуурласан арга замыг эрэлхийлдэг!

Мэдлэгийн кластеруудад харъяалагдах (судалгаанд суурилсан бизнес инкубаторууд) бүс нутгийн, улс орны болон үндэсний э/з-г өдөөх нэмэгдүүлэх зорилгоор төрөөс санхүүжилт авч тэлж томрох бодлогоор байгуулагддаг!

[Дөрвөн төрлийн инновацийн загвар:
~Радикал инноваци : "шинэ давамгайлсан загварыг бий болгож, улмаар шинэ архитектурт холбогдсон бүрэлдэхүүн хэсгүүдэд шингэсэн дизайны үндсэн ойлголтууд шинэ багцыг бий болгодог."
~Өсөн нэмэгдэж буй инноваци : "тогтоосон загварыг сайжруулж, өргөжүүлдэг. Сайжруулалт нь бие даасан бүрэлдэхүүн хэсгүүдэд тохиолддог боловч дизайны үндсэн үзэл баримтлал, тэдгээрийн хоорондын холбоосууд хэвээр үлддэг."
~Архитектурын инноваци : "зөвхөн тэдгээрийн хоорондын харилцааг өөрчилдөг инноваци [загварын үндсэн ойлголтууд]
~Модульчлагдсан инноваци : "зөвхөн технологийн дизайны үндсэн ойлголтыг өөрчилдөг инноваци
   Энд техникийн шинэчлэлийн тухай ярьж байгаа ба үйлчилгээний инноваци, байгууллагын шинэчлэл гэх мэт өөр төрлийн инноваци ч бий билээ!]

Инновацийн үе шат нь:
1. Санаа бий болгох
2. Асуудлыг шийдвэрлэх
3. Үр дүндтэй, ашигтай, ач тустай хэрэгжүүлэх явдал юм.

Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Удирдагчын сахих ёс ном

Анхны Гадаадад СУРАЛЦАГЧИД