ҮГ амьтай СЭТГЭЛ зөнтэй НУТАГ
Үлээх салхи нь өвгөдийн үнсэлт шиг, сэнгэнэн илбээд байдаг
Үзүүрт нь үүлс хээтэх, уулс нь аргадан хүнгэнэж дуулаад байдаг
Үлгэрийн сайханг өвөртөө өөртөө, шингээж шаштирлан туульсалдаг
Үнэнхүү диваажин, Миний нутаг Монгол орон минь эрдэнэсийн өлгий л дөө
Хуурын эгшиг, цуурын аялгуундаа орчлонг бүүвэйлэгч МӨНХ ТЭНГЭРИЙН нутаг аа
Хорвоогын сайхан уярлын хэлээр, хайраар халгигч СЭТГЭЛ ЗӨНГИЙН ӨЛГИЙ нутаг аа
Намираа бороо нь солонгорон цацарч, халуу дүүгтэл төөнөөд байдаг
Нас насны шүлэг дуугаар хурлан, намайг чамтай хөглөн хөөргөөд байдаг
Нарны шижир туяа шиг алаггүй ээж, дулаахан энхрийлэх өвгөдийн сургаальтай
Нартын диваажин Миний нутаг Монгол орон минь асралын ариун голомт л доо
Хуурын эгшиг, цуурын аялгуундаа орчлонг бүүвэйлэгч МӨНХ ТЭНГЭРИЙН нутаг аа
Хорвоогын сайхан уярлын хэлээр, хайраар халгигч СЭТГЭЛ ЗӨНГИЙН ӨЛГИЙ нутаг аа
Саруул тал сүрлэг уулсынх нь алагхан, цэцэгсийн шивнээ нь аргадан соронздоод байдаг
Сар жилийн тэртээгээс долгилон мяралзах, ном эрдэм нь өнгөжин гялалзаад байдаг
Сайны ерөөл ашдын билигтэй оюунлаг түмний, уухай түрлэг нь хөөсрөн шуугиад амтлагдаг
Сав ертөнцийн диваажин Монгол орон минь амьдралын өргөө л дөө
Хуурын эгшиг, цуурын аялгуундаа орчлонг бүүвэйлэгч МӨНХ ТЭНГЭРИЙН нутаг аа
Хорвоогын сайхан уярлын хэлээр, хайраар халгигч СЭТГЭЛ ЗӨНГИЙН ӨЛГИЙ нутаг аа
(Хөгжмийн зохиолч Магсаржав ахаас үүтгэв) 2021-02-15 03:50
Comments
Post a Comment