Posts

УУЛС ХАЙРХАНУУД

Image
Уулсаа уулчдаа аргадан тайтгаруулмаар санагдаад, тэртээ алсаас ч шивнэх шиг болоод анирланхан тэрлэв. Бахдам УУЛС Буурал тэргүүн нь цайран мишээж мөстөнхөн гялалзсан Бахдам орой нь будантан манарч хийсэнхэн жавхалзсан Бараантах шил нь үүлэндээ умбаж хөхрөнхөн мяралзсан Бэл энгэр нь цэцэглэн гоёж хээлэнхэн эмжсэн Миний нутгийн сүрлэг уулс      --- хөх тэнгэрийн соёрхол зарлигтай Монгол зон мөнхөд дэгжих      --- эртний туульсын ашид ерөөлтэй Бараалах онь нь ихэмсэг мэлтийж суналзанхан сүмбэрлэсэн Бэрх цавчил нь янгир наадуулж сүүдэрлэнхэн тонгочсон Бартаат хормой нь амьтад эрхлүүлж баясууланхан тоглуулсан Булаг рашаан нь бүхнийг ундаалж жаргаанхан цэнгүүлсэн Миний нутгийн сүрлэг уулс      --- хөх тэнгэрийн соёрхол зарлигтай Монгол зон мөнхөд дэгжих      --- эртний туульсын ашид ерөөлтэй Бодол хүсэл нь дотроо зангирч очтонхон цахилсан Билэгт ёс нь сургааль өгүүлж хүнгэнэнхэн дүнхийсэн Баясалт үзэмж нь сайныг зөгнөж дээдлэгдэнхэн ...

СОЁЛЫН хөгжил өөрчлөлт

Image
Шөнөөр түмэн бодол бэлчээхүй дор, "төрийн төлөө огтоно" болж боож үхдэг л юм бна кк Соёл хүмүүжил (уламжлал)-н цаг үеэс "соёл технологийн" эринд шилжиж бна. Тэгвэл энэ СОЁЛ гэгч юу вэ?  Мэдээж соёлын олон ойлголт тодорхойлт байдагч ХҮНИЙ тэр тусмаа НИЙГМИЙН СОЁЛыг онцлон ярьж бгаамоо. /19-20 зуунд соёлын ялгаралаасаа болж Манж мөхөж Хятад эзлэгдэж, Монгол автономитоо устгуулж Америк нээлттэй хаалганы бодлогоор хүчирхэгжин үйлдвэржсэн Английн соёлтой тулж байсан тэр цаг өдгөө нэлээдгүй хувирчээ. Тухайн цагт академик мэдлэг буюу суралцдаг боловсрол англи европт цэцэглэж ерөнхий боловсролыг хүн бүхэн үнэгүй хүртдэг болоод нарийн мэргэжил мэргэшил үнэ цэнэтэй болж аж үйлдвэрийн хувьсгал ид цэцэглэж байв./ Тиймээс *ХЭН нийтэд хэрэгцээтэй чадвар эзэмшиж үнэлэгдэнэ!? төдий хэмжээгээр ЭРХ ЧӨЛӨӨ ТУСГААР БАЙДЛАА хадгалж, олж байжээ!  Энэ өнцгөөс харж бодвол "нийгэм хүний соёлын шалгуур үзүүлэлт" нь *зорилт зорилгоо тодорхойлж* давуулаг хийгээд сул байдлын хэмжүүр бо...

ҮР ҮЙЛийн ОНОЛ НОМ хууль

Image
1. Орчлон хорвоод бүх юм *хосолмол бөгөөд урвуу хамааралтай* байдаг! Авах тусам багасаж <> Өгөх тусам ихсдэг ! ~ Наслах мэдэх хийх бүрийд ухаарч туршлагажиж дадлагаждаг ~ Хаяж мартаж үгүйсгэх бүрт хоосорч тэнэгтэж гээгддэг ~ Юу тарина,түүнийгээ л хураадаг! ~ Алим модноосоо хол унадаггүй! Энэ нь ҮЙЛийн ЗАМ ХЭЛБЭР ажиллагаа механизм билээ 😁 2. Эхлэл бүхэн төгсөн өндөрлөж , алив бүгд дуусч барагддаг ! *Инерги нэгээс нөгөөд шилжиж хэлбэрээ л өөрчлөхөөс биш эхлэл төгсгөлгүй * гэдэг шиг мөнхийн төгс юм гэж үгүй тул "хэмжигдэж, орших чадах болох түвшиндээ" БҮХ ЗҮЙЛС хязгаарлагдаж, хүлэгдэж, тохирч байдаг. ~Эхлэл төгсгөлийн завсарт жаргаж , өрнөл хөгжил дунд цэнгэж , эхэлж төгсөх агшинд зовдог жамтай! ~Бурхан үүдээ хаавч цонхоо нээдэг! гэхчлэн өгөгдөл, чадамж, боломж оосоо хамаарч "жаргал нэгэнд нь зовлон болж байхад нэгд нь зовлон болох зүйл нөгөөд нь жаргал байдаг!" ~ Үрдээ ханьдаа биедээ шаналах нэгэн байхад үүнийг нь мөрөөдөх нэгэн б...

ХАЙРын ТОВчоон

Image
Хайр АМТ бас ҮНЭР юм Хайр Алдаа мөн Амжилт юм Өөрөө ирж өөрөө буцдаг ХҮЧ бол ХАЙР юм Өгч бас авч чаддаг хосгүй ХУРД бол ХАЙР юм Чиний миний буцлах цэг нь ХАЙР билээ Чиний миний хөлдөх цэг ч ХАЙР билээ Хайранд эхлэл үгүй шиг төгсгөл үгүй Хайранд оргил үгүй шиг ёроол үгүй Хайр нь хааяа андуурсан сугалаа ч болдог Хайр нь заримдаа алдсан ухаарал ч болдог Хайрын сайхан нь бүхнийг өнгөжүүлэх ч хатуурхаж булгиваас юуг ч үнс болгодог түүнээсээ ахин галт шувуу шиг АМЬДРАЛ Ч ҮҮСГЭХ *шид идтэй* л дээ кк :D

ҮГ амьтай СЭТГЭЛ зөнтэй НУТАГ

Image
Үлээх салхи нь өвгөдийн үнсэлт шиг, сэнгэнэн илбээд байдаг Үзүүрт нь үүлс хээтэх, уулс нь аргадан хүнгэнэж дуулаад байдаг Үлгэрийн сайханг өвөртөө өөртөө, шингээж шаштирлан туульсалдаг Үнэнхүү диваажин, Миний нутаг Монгол орон минь эрдэнэсийн өлгий л дөө Хуурын эгшиг, цуурын аялгуундаа орчлонг бүүвэйлэгч МӨНХ ТЭНГЭРИЙН нутаг аа Хорвоогын сайхан уярлын хэлээр, хайраар халгигч СЭТГЭЛ ЗӨНГИЙН ӨЛГИЙ нутаг аа Намираа бороо нь солонгорон цацарч, халуу дүүгтэл төөнөөд байдаг Нас насны шүлэг дуугаар хурлан, намайг чамтай хөглөн хөөргөөд байдаг Нарны шижир туяа шиг алаггүй ээж, дулаахан энхрийлэх өвгөдийн сургаальтай Нартын диваажин Миний нутаг Монгол орон минь асралын ариун голомт л доо Хуурын эгшиг, цуурын аялгуундаа орчлонг бүүвэйлэгч МӨНХ ТЭНГЭРИЙН нутаг аа Хорвоогын сайхан уярлын хэлээр, хайраар халгигч СЭТГЭЛ ЗӨНГИЙН ӨЛГИЙ нутаг аа Саруул тал сүрлэг уулсынх нь алагхан, цэцэгсийн шивнээ нь аргадан соронздоод байдаг Сар жилийн тэртээгээс долгилон мяралзах, ном эрдэм нь өнгөжи...

Монголын түүх, хаадууд

Хүннү улс (МЭӨ209-46 он) Түмэн шаньюй (МЭӨ240-209 он) Модун шаньюй (МЭӨ209-174 он) Лаошан шаньюй (МЭӨ 174-161 он) Жюнчэн шаньюй (МЭӨ161-126 он) Ичиси шаньюй Увэй шаньюй Үшүлюй шаньюй Гуйлиху шаньй Чэдихоу шаньюй Хүлүгү шаньюй Хуанди шаньюй Хюили Жуанки шаньюй Уян Гуйди шаньюй Хуханье шаньюй Жижи шаньюй Фүжүлэй шаньюй Соушиэруди шаньюй Гуяа шаньюй Үжүлюй шаньюй (МЭӨ 8- МЭ 13) Үлэй Руоди шаньюй Юй шаньюй Удадихоу шаньюй (46-46) Умард Хүннү (46-93 он) Пүнү шаньюй (46-?) Юйлиу шаньюй (?-87) Би шаньюй (88-91) Ючужянь шаньюй (91-93) Сяньби Таньшихуай хаан Күйтү Кэбинэн Нирун Южиулюй Мугульюй Чэлухуй хан Тунугуй хан Бати/Бат хан Бисуюань хан Пихоуба хан Веньхети хан Мангэти хан Хэдуохан хан Жарун, 402-410 Хөхлүд хаан, 410-414 Татар хаан, 414-429 Ути хаан, 429-444 Тогочин хаан, 444-450 Ижин хаан, 450-485 Түлүн хаан, 485-492 Нагай хаан, 492-506 Богд хаан, 506-508 Чуну хаан, 508-520 Амгай хаан, 520-552 Брахман хаан, 521-524 Тибэд хаан, 552-553 Дэнжу хаан, 553 Амаржин хаан, 553-554 Дэншузи хаан, ...

Гариг өдрийн нэрс

7 ГАРГИЙН НЭР ДЭЛХИЙ ДАЯАР ИЖИЛ УТГАТАЙ  (I хэсэг)   7 гаргийн нэрийг олон хэлээр нэрлэхэд үндсэндээ 3 янз байх шиг. 1-рт: Гараг эрхсийн нэрээр нэрлэх буюу тухайн гараг эрхсийг төлөөлдөг бурхан тэнгэрээр нэрлэх; 2-рт: Тоогоор нэрлэх. 1 дэх өдөр гэх мэт. 3-рт: Дээрх хоёрыг хольж нэрлэх, эсвэл хослуулан нэрлэх. Монголчууд ингэж нэрлэдэг.  Тийнхүү нэрлэхдээ “өдөр”, “гараг” гэдэг үгийг залгах нь бий. ДАВАА ГАРАГ. Түвэдээр “сар” гэсэн үг. Орчуулбал “саран гараг” гэсэн үг. Англиар Monday, германаар Montag гэнэ. Өөрөөр хэлбэл, Moon, Mond буюу “сар” гэсэн үгээс гаралтай. Day, Tag нь “өдөр” гэсэн утгатайг та бүхэн мэднэ.  Оросоор понедельник, словакаар пондэлок гэх бөгөөд орос хэлний “неделя” гэдэг үг одоо “7 хоног” гэсэн утгатай боловч угтаа бол ням гаргийг хэлдэг үг байжээ. Өөрөөр хэлбэл,  “неделание“ буюу “ажилгүй, амралтын өдөр” гэсэн утгатай. Одоо ч словак зэрэг славян хэлэнд ням гаргийг “неделя” гэдэг хэвээр. Тиймээс “понедельник” гэдэг нь “неделя” буюу ням гаргийн...