Амьдрал гэж юу вэ?
Амьд биет гэж "юуг, яагаад, хэзээ?" хэлэх нэрлэх вэ?
1. Бие даан нөхөн үржих, хөгжих чадвар нь эдүгээ хиймэл оюун төдийгүй робот ч үүсч хөгжиж буй билээ.
2. Үхэх төрөх үзэгдэл нь од гариг орчлонд байдаг түгээмэл зүй тогтол юм.
3. Зүрх цохилох буюу бодисын солилцоо явуулж *түүхий эд, инерги эрчим авч өгөлцөн ялгаруулах*-тай ижил зүйлс байгаль ертөнцөд элбэг бөгөөд "хэлбэр, шинж чанараараа л ялгагдаг" онцлогтой. Нарийндаа бол КВАНТ МЕХАНИК СОНГОДОГ ФИЗИКт ч энэхүү зарчим үйлчилдэг бөлгөө.
4. Бодол оюун ухаан буюу мэдээлэл хадгалж хурааж боловсруулах нь амьтай амьгүйгээс шаллтгаалж хамаарахгүй өргөн түвшинд ххрэглэгддэг зүйл болой.
5. *Сэтгэл, ухамсар, зөн билиг* зөвхөн хүн амьтан ургамалд байдаг гэж үзэх хандлагатай ч бүрэн баталж тогтоосон хэрэг биш бөгөөд бидний болоод шинжлэх ухааны одоогын төвшинд олж нээгээгүй байж болох билээ.
ДНК-д агуулагдах заавар код мэдээлэл нь машин сургалт хиймэл оюунд төдийгүй бөөмсийн түвшинд ч явагддаг үйл ажиллагаа ТОГТСОН ОНОЛ НОМ гэж үзэх нь хэтийдэхгүй юм.
Ингэхээр АМЬДРАЛын тодорхойлт үзэл онол нь олон талт өргөн сонголттой ойлголт болох тул "бөөмсийн стандарт загвар, квант механикийн магадлал, атом молекул" шиг ангилж, эрэмбэлж, төрөлжүүлэх нь зүйтэй билээ!
Энгийнээр *ИЛ ДАЛД АМЬДРАЛ, уурагт биеийн болоод бодисын амьдрал, ухамсарт болон нөхцөлт орчны амьдрал, бие даасан индивудал ба хамтын нэгдмэл амьдрал, зориудын бөгөөд санамсаргүй амьдрал* гэж хялбаршуулж ялгаварлан ангилж, төрөлжүүлбэл оновчтой санагднам.
Цаашилбал амьдралын ХУГАЦАА, ОРОН ЗАЙ, ЧАДВАР, ЧАДАЛ, ХҮРТЭЭМЖээр нь чиг ялгаж төрөлжүүлж болох билээ!
Эндээс өөрсдийн мэдэх амьтан ургамал, мөөг бичил биет вирус бактерийн амьдралыг түрдээ орхиод "өөрсдийгөө гүйцэт зөв таньж, мэдэж ярих нь нэн түрүүний зорилго хэрэгцээ" ажээ.
Бидний ХҮНИЙ оюун ухаант гэх АМЬДРАЛ нь угтаа: *Мэдээлэл боловсруулж дамжуулах боломж чадамж бүхий, ухамсар оюуны хослолтой, уурагт бие эд эсийн нэгдэл бөгөөд аливааг харьцуулж СОНГОХ ЧАДВАРтай бие даасан ХӨГЖИЛ дэвшил юм.
Гэхдээ амьдралын төсөөтэй ижил зүйлсийг адилтгаад ХОТ амьтай УЛС амьтай Гариг Одод амьтай гэж үзэх нь өрөөсгөл ба хүн амьтан ургамлын ч амьдралын мөчлөг үйл явц бүхэнг амьд хэмээх нь эндүүрэл болох талтай!
Тэгэхдээ том зургаар хараад *далайг бие даасан амьд биет, гариг оддыг эд эс шиг дотоод бүтэц, хар нүхийг ДНК адил амьдралын өөр ТӨЛӨВ ШИНЖ* гэж үнэлж дүгнээд судалж шинжих нь буруугүй билээ!
Comments
Post a Comment