БИЕ СЭТГЭЛийн Эрүүл МЭНД
Бидний *БИЕ СЭТГЭЛ, мэдрэл даавар, ахуй орчин* ил далд ой ухамсар нь ЗОХИСТОЙ ТЭНЦВЭРийг шаардах бөгөөд энэ харьцаа алдагдвал хямралт байдал үүсч ӨВЧИН ӨВДӨЛТ ШАНАЛАЛд автдаг билээ!
Хотжилт төвлөрөлөөс үүдэж НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД муудаж доройтохын зэрэгцээ эмх замбараагүй хэрэглээ, буруу хоол хүнс ч эрүүл мэндийг сүйтгэх ба байгаль ОРЧНЫ БОХИРДОЛ ч олон өвчин өвдөлтийн суурь шалтгаан болоод буй тул өөрсдийгөө, бие сэтгэлийнхээ ЭРҮҮЛ МЭНДийг урамсартайгаар ЗӨВ ХАМГААЛЖ СЭРГИЙЛЭХ нь зайлшгүй билээ! 🇲🇳💧🇲🇳🌊🇲🇳
#АЗ ЖАРГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?#
Аз жаргалын шинжлэх ухааны үндэс нь юунд оршиж байна?
Барууны орнууд болон Америкчууд асар олон жилийн судалгаагаар аз жаргалын физиологийн үндэсийг нотолгоонд суурилан шинжлэх ухаанаар баталсаар байна.
Мэдрэл судлал, тархи судлал неросаенс шинжлэх ухаан маш хурдтай хөгжиж байна.
🥰Аз жаргал бол мэдрэмж төдий, ямар нэг хийсвэр ойлголт биш молекулын түвшинд нейротрансметр буюу үндсэн 4 даавраар нөхцөлддөг ажээ.
#Энхрийлэн хайрлах, урам зориг авах, дасгал хөдөлгөөн хийх, шим тэжээлтэй өөрт хэрэгцээтэй калорлог сайхан хоол идэх үед ялгардаг үндсэн 4 нийтдээ 100 орчим даавар байдаг байна.
🥰👍#1. СЕРОТОНИН#
Сайхан нарны илч гэрэл, гоё сайхан өнгө, уран зураг, урлагын сайхан бүтээл, байглийн сайхан орчин, загвар сайтай сайхан байр байшин харах сайхан шим тэжээлтэй хоол унд хэрэглэх үед ихээр ялгарна.
Серотонин их ялгарахаар мелатонин мөн идэвхжиж хүн амрах үедээ маш сайхан бөх унтаж амардаг байна.
🥰👍#2. ОКСИТОЦИН#
Хэн нэгнийг хайрлах, энэрэн нигүүлсэхүй сэтгэл төрөх, үнэн сэтгэлээсээ хайрлах үед ялгарна.
🥰👍#3. ДОФАМИН#
Урам зориг авах, сайшаагдан магтуулах, ажлын үр дүнгээс урам авахад ялгарна.
🥰👍#4. ЭНДОФИРИН
Дасгал хөдөлгөөн хийх, цэвэр агаарт ууланд алхах, йог хийх, идэвхтэй 45 минутын дасгал хийх үед ялгарна. Симпатик мэдрэл идэвхжих (дасгал хөдөлгөөн хийснээр Артерийн даралт бага зэрэг ихсэх, зүрний цохилт олшрох, амьсгал түргэсэх үед ялгарал улам бүр идэвхжинэ.)
Иймд та амьдралдаа идэвхтэй хандаж дасгал хөдөлгөөн хийж, сайхан шим тэжээлтэй хоол идэж, ажлаа урам зоригтой бүтээлч хийж, бусадтай эелдэг зөөлөн харьцаж, гэр бүл үр хүүхэд найз нөхөд хамт олонтойгоо найрсаг харьцаж, дотно хүмүүсээ энхрийлэн хайрлахад АЗ ЖАРГАЛТАЙ амьдрахыг шинжлэх ухаан нотолжээ.
Эх сурвалж: НЭМ-н судлаач АУ-ны доктор Одонгуа-н подкастаас товчлон бэлтгэв.
Comments
Post a Comment