Олон хэмжээст ЕРТӨНЦ

Таван хэмжээст ертөнц

Бидний толгойд 3D гэсэн хэмжээс хамгийн ойрхон ойлгогдож байдаг. Гэвч 0, 1, 2, 3, 4 гэсэн хэмжээсүүд гэж бий. Харин 5 хэмжээст ертөнц гэвэл юу болох вэ?

Математикчид цаашлаад астрофизикчдыг маань олон үеийн нөр их хөдөлмөр, судалгаа тооцоолол нь одоо энгийн хүмүүст ойлгогдохоор хэмжээнд хүрчээ. Гэхдээ үүнийг ойлгоход цэг, шулуун, квадрат, куб гэх мэт бага зэрэг геометрийн ойлголт бидэнд хэрэг болох байх. Хувь хүн гэдэг амьтан хоёрхон зүйлд л шууд итгэдэг. Нэг нь бодитоор нүдээрээ харсан зүйлдээ нөгөөх нь өөрөө ургуулан бодсон зүйлдээ л итгэдэг юм. Тэгэхээр нүдээрээ харж чадахгүй ч гэсэн ухаанаараа ургуулан бодож таван хэмжээст ертөнцрүү аялацгаая.

За ингээд эхлэе, 

- Бид ямар гээч ертөнцөд оршдог вэ? 

Ерөнхийдөө бол бид гурван хэмжээст орон зай дээр цаг хугацааны нэг хэмжээс нэмэгдсэнээр дөрвөн хэмжээст ертөнцөд амьдарч байна. Энэ бол бодитоор нотлогдсон зүйл юм. Бид гурван хэмжээст ертөнцөд хүссэн бүх зүгтээ хөдөлж бас харж чадна гэдгийг бүгд мэдэж байгаа байх. Харин дөрөв дэх хэмжээс болох цаг хугацааны тэнхлэг дээр бид зөвхөн ирээдүй гэсэн ганцхан чигт хөдөлж бас одоо гэсэн ганц л цаг хугацааг харж амьдардаг. 

Одоо тэгвэл 0-4 хүртэлх хэмжээс гэж юу вэ гэдгийг эхнээс нь хамгийн ойлгомжтойгоор загварчилж тайлбарлая, анхааралтай уншаарай:

- Тэг хэмжээс гэдэг нь цэг. Энэ нь нэг хэмжээс дэх шулууны хэрчмүүд болно

- Нэг хэмжээс гэдэг нь шулуун. Энэ нь хоёр хэмжээс дэх квадратын хэрчмүүд болно 

- Хоёр хэмжээст гэдэг нь квадрат. Энэ нь гурван хэмжээс дэх кубын хэрчмүүд болно

- Гурван хэмжээст гэдэг нь куб. Энэ нь дөрвөн хэмжээст дэх гиперкубын хэрчмүүд болно 

Тэгэхээр бидний гурван хэмжээст орон зай нь цаг хугацааны дөрөв дэх хэмжээсийн нэг хэрчим болж таарах нь. Бид үнэндээ яг энэ хэрчмийг хором тутамдаа харж, мэдэрч оршдог. Үүнээс ухан ойлговол бид яагаад зөвхөн одоо цаг дээр харж амьдраад байгаагаа ойлгож болно.

Одоо нийтлэлийн эх зургийг сайтар ажиглаарай. 
 
- Шулуун дээрх цэгийн хувьд шулуун нь цэг шиг харагдах бол шулуунаас холдож байгаад харвал шулууныг тэр чигт нь харж болж байна

- Хавтгай дээрх цэгийн хувьд хавтгай нь шулуун шиг харагдах ч хавтгайгаас холдож байгаад харвал хавтгайг тэр чигт нь харж болж байна

- Гурван хэмжээст орон зай доторх цэгийн хувьд орон зай хавтгай харагдах бол орон зайгаас гараад буюу дөрөв дэх хэмжээсээс харвал орон зай тэр чигтээ харагдана. Энэ нь бидний харж буй 3D ертөнц юм. Гэвч бид үүнийг цаг хугацааны тэнхлэг дээрээс харж байгааг мартаж болохгүй. Юу вэ гэвэл цаг хугацаа абсолют зогссон гэж төсөөлвөл бүх зүйл хөдлөхгүй бөгөөд бидний харж буй зүйл хавтгай юм шиг харагдах юм. Энэ нь яг л жаазан дахь уран зураг үзэж байгаатай адил. Харин цаг хугацаа хөдөлж, явж байгаа гэж үзвэл бүх зүйл хөдлөх бөгөөд бидний харсан бүхэн маань 3D харагдана. Энэ үедээ бид цаг хугацааг бодит гэдгийг бодож мэдэрч байгаа юм. Ихэнх маань төрөхөөс эхлээд үхэн үхтлээ энэ бодолтойгоо л дуусна.

Одоо бүгдээрээ төсөөллөөрөө таван хэмжээст ертөнцөд аялал хийцгээе,

Дээрх орон зайн шилжилтүүдээс дүгнэвэл бид цаг хугацааны тэнхлэгийг дотор талаас нь хараад байгаа нь анзаарагдаж байна уу. Энэ нь юу вэ гэхээр бидэнд цаг хугацааны зөвхөн ганц хэрчим нь л харагдаад байна гэсэн үг. Энэ нь цаг хугацаа урсан өнгөрч байгаа хэдий ч бид бодит байдалд үргэлж одоо цаг дээр байгаад байгаагийн шалтгаан нь юм. Хэрэв ямар нэгэн аргаар тав дахь хэмжээсрүү гарч чадвал бид цаг хугацааг тэр чигт нь харах бөгөөд энэ үед сансар огторгуйн цаг хугацааны хэрчмүүд бүгд нэгэн зэрэг харагдана. Өөрөөр хэлбэл бидэнд өнгөрсөн, одоо, ирээдүй цагууд бүгд нэгэн зэрэг харагдах ёстой болж таарч байна. Энэ үед бид маш том цочролд орох боловч эцэстээ, цаг хугацаа гэж байдаггүй юм байна аа гэдгийг хамгийн түрүүнд мэдэрч ойлгох болно.

Харамсалтай нь бид таван хэмжээст ертөнцийг бодитоор харах боломжгүй. Бидний бие өөрөө дэндүү механик бөгөөд гурван хэмжээстийн бие болохоор таван хэмжээстэд орших боломжгүй юм. Таван хэмжээст ертөнцийг харахын тулд гурван хэмжээст физик биеийн хувьд хэзээ нэгэн цагт хар нүхний дэргэд очоод шууд үсэрч орон азаа үзэх ганц таамаглал төдий арга байгаа. Гэвч хамгийн ойрын хар нүх хүртэл сансрын хөлгөөр ниснэ гэвэл хүн төрөлхтөн хэдэн мянган үеэрээ аялаад ч барахааргүй хол. Тэнд сансрын хөлөг нь ч дангаараа хүрч чадахгүй бөгөөд замдаа хуучирч муудан сүйрсэн байх болно. Эсвэл хүн төрөлхтөн сансарт бага хэмжээний хар нүх үүсгээд түүнрүүгээ үсэрч орвол таван хэмжээстэд тавтай морил гэж магадгүй. Гэхдээ ийм боломж одоохондоо байхгүй бөгөөд ирээдүйд ч чадах эсэх нь тун эргэлзээтэй. 

Та бүгдийн бодлоор таван хэмжээст ертөнцөд очих ямар арга байна вэ?

Дээрх нийтлэлийг уншаад ойлгохгүй байвал хоёр эсвэл гурван удаа уншвал аяндаа толгойд бууж ирнэ. Нийтлэлээс бүр ойлгохгүй зүйл байвал коммент бичиж хэлэлцээрэй. Тэгээд бүгд нийтлэг нэг ойлголттой болцгооно.




хэрчим гэлгүй гиперхавтгай/1-кохэмжээст буюу өгөгдсөн огторгуйн хэмжээсээс 1-ээр бага хэмжээст/ гэж ярьвал илүү ойлгомжтой, цэг бол шулууны, шулуун хавтгайн, хавтгай  биеийн гиперхавтгайнууд, энэ утгаар хэрчим квадратын тал, квадрат кубын талст, куб нь 4-хэмжээст кубийн биет  гэж ярьвал илүү ойлгомжтой санагдлаа, бид  superstring онолоор 10-хэмжээст, M-онолоор 11 хэмжээст огторгуйд амьдарч байгаа юм гэнэ лээ

"Олон хэмжээст ертөнц" гэсэн нэр томьёог хэн гаргасан юм бүү мэд. Зарим хүмүүс энэ нэр томьёог сонсоод "далд ертөнц", "сүнслэг орчин", "хар нүх", "ид шид" энэ тэр гээд хадуураад явчихдаг. Хэмжээс гэдэг бол хоёр юмуу олон хувьсагчтай тэгшитгэл (функц)-ийн хамаарлыг координатын систем дээр дүрслэн үзүүлэх л арга шүү дээ. Өөрөөр хэлбэл ямар нэг функцын хувьсагч нөгөө хувьсагчаасаа хэрхэн хамаарч байгааг тоон үзүүлэлтээр харахаас илүүтэй график дүрслэлээр харвал илүү хялбар ойлгомжтой байдаг учраас координатын хэмжээс гэдэг зүйлийг хэрэглэдэг юм. Хоёр хувьсагч нэг нэгнээсээ хамаарсан функцын тоон хамаарлыг хавтгай дээр дүрсэлж харж болдог бол гурван хувьсагч нэг нэгнээсээ хамаарсан функцын тоон хамаарлыг 3 хэмжээст буюу огторгуйн орон зайд дүрсэлж харахаас өөр арга байдаггүй. Огторгуйн орон зай гэдгийг ямар нэг биетийн өндөр, урт, өргөнийг харуулах гэсэн утгаар биш, гурван хувьсагчийн координатыг илэрхийлэх гэсэн утгаар ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл гурван хувьсагч гэдэг бол зөвхөн өндөр, урт, өргөн гэсэн оврын хэмжээс биш, хугацаа, температур, даралт, жин, хүч, тэр бүү хэл санхүүгийн орлого, зарлага гэх мэт ямар ч хувьсах тоон үзүүлэлт байж болно. Физик, математик, одон орон, ер нь аливаа салбарт гурваас олон хувьсагчаас хамаардаг үзүүлэлтүүд (функцүүд) маш олон байдаг. Гэтэл гурваас олон хувьсагчтай функцын хамаарлыг тоо, хүснэгт зэргээр илэрхийлж харах боломжтой байдаг боловч графикаар дүрсэлж нүдээр харах боломжгүй байдагт л гол асуудал байдаг юм. Түүнээс биш 4 хэмжээс, 5 хэмжээс байдаг, байдаггүй, энэ бол "далд ертөнц", "сүнслэг орчин", "хар нүх" гэж маргалдах утгагүй зүйл. Товчхондоо бол 4 хэмжээс, 5 хэмжээс, олон хэмжээс гэдэг нь ердөө олон хувьсагчтай функцын хамаарлыг хэлж байгаа юм гэж ойлговол зохино.

А. Хурцбилэг За тэгэхээр миний бичиж байгааг анхааралтай уншаарай. 
Эйнштэйн нэгдэл буюу unification-ийн онолын томьёоллыг хайж, амьдралынхаа сүүлийн мөчүүдийг хүртэл цаас харандаанаас салаагүй гэдэг. Тэгэхээр чиний асуултын хариу нь олон хэмжээст ертөнц, зэрэгцээ ертөнц гэх мэтийг хамгийн анх Эйнштейн бодож олон нийтэд түгээжээ. Анхдагч нь Эйнштейн бол үргэлжлүүлэн судалсан нь түүний шавь нар болоод газар газрын дэлхийн хамгийн шилдэг онолын физикчдын судалгаа юм. Тэдний судалгаа нь 5 ч биш 11 хэмжээст тэнхлэг, яг дэргэд байх паралель ертөнц, утаснаас гарах авиануудаар бүрдэх үзэсгэлэн төгөлдөр орчлон ертөнц гэх мэтээс бүрдэнэ. Утасны онолын санаа уул нь энгийн. Орчлон ертөнц бүхэлдээ цорын ганц элементээс бүрдэнэ. Тэр нь төсөөлөхөд ч бэрх өчүүхэн хэмжээтэй, чичирхийлэх энергийн утас юм. Энэ утасны янз бүрийн хэлбэлзэл нь янз бүрийн материйг үүсгэнэ. Хөгжмийн чавхдаснаас гарах төрөл бүрийн авиа ер бусын, аварга симфонийг үүсгэх мэт. Энэ тодорхойлолтыг Эйнштейн болоод дэлхийн шилдэг онолын физикчид олон жилийн нөр их хөдөлмөр судалгаагаараа бичсэн юм шүү дээ. Хэрэв чи олон улсын алдартай ШУ-ны сэтгүүлүүдийг пепперүүдийг уншдаг бол утасны онол болоод олон хэмжээст ертөнцийн тухай арай өөр ойлголттой байх байлаа.

Постон дээрх зураг бол энгийн хүмүүст зориулж олон хэмжээсийг хамгийн амар аргаар ойлгуулах гэж зурсан маш алдартай зураг. Үнэндээ олон хэмжээст ертөнцийн зурагнууд хүн ойлгоход тун төвөгтэй хэлбэртэйгээр дүрслэгдсэн байдаг. Постны зураг шиг шугаман хувьсагчтай хэмжээсүүдийг захын дунд сургуулийн сурагч математик загварчлалаар n... тоо хүртэл гаргаж томьёолж чадна. 

Тэгэхээр чи Эйнштейн болоод дэлхийн шилдэг онолын физикчдын олон жилийн нөр их хөдөлмөрийг ердөө л нэг дунд сургуулийн огторгуйн геометрийн хичээлийн түвшинд адилтгаж үнэлж байна гэсэн үг.

Нэгдлийн онолыг англи хэлээр String theory гэж нэрлэдэг. Үүнийг хайгаад уншаарай. Ойлговол арай өөрөөр бодох болно оо.

Харин парапсихологчдийн паранормал байдлын тухайд бол юу ч гэж хэлж болно. Тэр бол чөлөөтэй.

Олон хэмжээст ертөнцийн жишээ зураг: Энэ зургийг маш олон жил судалсны эцэст дүрсэлсэн байдал нь.



Эхлээд 5н хэмжээст огторгуй байгүй гэж бодоцгоож байсан. Гэвч Эйнштейн болоод түүний залгаламчлагчид болох онолын физикчид, нэгдлийн онолыг хөгжүүлэгчид хэмжээсүүд 5-с ч илүү бий гэж таамагладаг. Христофер Ноланы Интерстеллер киноны гол утга учир нь 5D ертөнцийн тухай өгүүлдэг. Тэгэхээр байдаг болж таарах гээд байгаа юм. Нэгдлийн онол нь англи хэлээр String theory гэж бий. Асар том бас маш сонирхолтой онол. Одоохондоо ямар ч эрдэмтэд энэ онолыг үгүйсгээгүйг бодоход их учир байгаад байгаа юм.


Bilguun Bayarsaihan За тэгэхээр, ийм босоо үл итгэсэн эсвэл үл хүндэтгэсэн байдлаар олон хэмжээст ертөнцийг төсөөлнө гэвэл хэзээ ч бүтэшгүй зүйл болно. 

Эхлээд постны зурган дээрх шугаман хувьсагчаар зүйрлүүлсэн хавтгай болоод хэрчмүүдийн учир зүйн дарааллыг үнэн сэтгэлээсээ ойлгох хэрэгтэй. Энэ бол энгийн хүмүүст олон хэмжээсийг ойлгуулах гэсэн маш энгийн хэрнээ алдартай зураг. ШУ-ы зураг дүрслэлүүд саяын комментын зураг шиг ойлгоход хүндрэлтэй зурагнууд байдаг.

Тэгээд үнэхээр сонирхож байвал Нэгдлийн онол буюу String theory-ын тухай уншиж орчлон ертөнцийн дүрслэлийн талаар наад захын ойлголттой болох хэрэгтэй. Үүнийг утасны онол ч гэж нэрлэдэг. Олон хэмжээст ертөнц, хажууд дэргэд орших параллель ертөнцийн тухай анх Эйнштейн тодорхойлсон байдаг. Одоо бол дэлхийн аль шилдэг гэсэн онолын физикчдын судлаж буй тэргүүлэх онол гэж явдаг.

Oppenheimer Arm Асуултын бичлэгийн хэлбэр ширүүн уншигдаад байж магадгүй. Чиний анхны постонд орон зай, цаг хугацаа хоёр ямар ялгаатайг тодорхойлж өгөөгүй байна. Тийм учраас чиний 5н хэмжээст төсөөлөл Эвклидийн огторгуйд уу, Минковский огторгуйд уу гэдэг нь ялгаатай болно. Учир нь Эвклидийн огторгуйд бид цаг хугацааг ялгахын тулд тусад нь хүчээр салгаж авч үзэх ёстой, харин Минковский огторгуйд бол хугацаа, орон зай хоёр эсрэг тэмдэгтэй учир анхнаасаа ялгарна. 

Комент чинь Калаби-Яау цогцийн нэг хэлбэрийг төлөөлүүлсэн байдал нь. Аан Калаби-Яау цогц /манифолд/ гэдэг нь олон хэмжээст огторгуйд муруйлт үүсвэл түүнийг илэрхийлэх огторгуйнуудыг төлөөлж байгаа юм. 

Утасны онол дангаараа нэгдэлийн онол биш. Өөр өчнөөн нэгдэлийн онолууд бий. 

Эйнштейн биш квант физикийн талынхан анх паралель ертөнцийн санааг гаргасан. 

Утасны онол дахь паралель ертөнц нь квант механик дахь паралель ертөнцөөс. 

Чамаас асуулт асуугаад байгаа нь нэгдсэн нэг ойлголтонд хүрж байгаад цаашлах гээд байгаа юм. Аливаа зүйл, хүнийг шууд дүгнэхээсээ өмнө эхлээд агуулга, асуулт хоёр руугаа л анхаарах хэрэгтэй шүү 😉

Bilguun Bayarsaihan Чи ерөнхийд нь ойлгож л байгаа юм байна. Ийм хүн байгаа нь сайн хэрэг. Гэхдээ чи нэг зүйлийг огт ойлгоогүй бололтой. Постны утга учир нь группын гишүүдэд анхан шатны ойлголт өгч байгааг харахыг хүсэхгүй зүгээр л алдаа хайж байгаа хүн шиг л харагдахаар байна. Нийтээр анхан шатны ойлголттой болж цаашаа явна аа. Хэн нэгэнд зориулж үсрэхгүй. Би өөрийн түвшинд ч юм уу өөртэйгээ ойролцоо эсвэл өөрөөсөө илүү түвшний хүмүүст зориулж пост бичсэн бол яг чиний хүсээд байгааг бичиж санал бодлоо солилцох байлаа. Чи ингэж янз үзэж хэт босоо байсны оронд хамтраад дараа дараалан постууд оруулж гишүүдийг соён гэгээрүүлбэл уул нь зүгээр юм. Аливаа зүйлийг шууд эсрэгцэж дүгнэхээсээ өмнө постны агуулгыг ойлгох хэрэгтэй. Мэдээж хэн ч чадаж байвал нэгдлийн онол, өөр юуны ч онол зохиож болно. Гэвч Утасны онол нь тэргүүлэх онол гэдгийг олон улсын ШУ-ы сэтгүүлүүд дээр бичээд байдгийг мэдэх биз. 

Мөн Эйнштейн квант физикт дорвитой хувь нэмэр оруулсан хүн. Планкын санааг өргөтгөн Гэрлийн квантыг Шинжлэх Ухааны онол болгож өгсөн түүхэн гавьяатай. 1905 онд бичиж байсан гэрлийн квантын онолоороо сүүлд 1922 онд нобелийн шагнал авч байсан хүн гэдгийг эрхбиш мэдэх биз ээ. Тэгэхээр Эйнштэйнийг квант физикээс салгаж бусдыг нь квант физикийн талынхан гэж ярих нь эмгэнэлтэй бөгөөд утгагүй зүйл шүү дээ.

Хэрэв үнэхээр чи асуугаад байгаа асуултаа асуумаар байвал дараагийн удаад чи пост оруулж болно, тэгээд бүгдээрээ ярилцая хэлэлцэе санаа бодлоо солилцоё. Энэ нь л группын утга учир нь. Бусдад ч сонирхолтой байна.


Oppenheimer Arm Үхэлгүй үзчих арга гарчих бхоо кк 😁 ерн манайхан "нарийн бие"-д шилжиж хадан гэртээ очлоо гэхээс хөөвөл яалтчгүй бие баравч 4D дээ оршиж квант орондоо бөөм долгион доо хэлбэлзээл бжээдэг шигээ хэхэ 😅

Харин квантаас цаашлуул 5D дээ хүрч 

*орон зай цаг хугацаанаас салж* ухамсарт инергийн түвшиндээ очдог хэмээн санадаг даа, бүдүүлэг хэлүүл сингуляр цэгтээ шингэдэг гэхиймуу хаашайн ✨😋✨😛✨

Миний төсөөлж үзэж дуулснаар 5D хэмжээст  очиж хүрэвч өнөө 'там диваажин нэмэх хасах бөөм долгион' гэдэгчлэн ХОС ЗЭРЭГЦЭЛ эсрэг зүйлсийн нэгдэл байсаар бна гэж санадаг даа 😀



Хамгийн амархан арга нь ТӨСӨӨЛӨХ, гаргалгаа дэвшүүлэх, хувилбар гаргаж бодох л юм даа кк 😁😇🤗

4н үндсэн ХҮЧ гэдэг дээр нэмээд нэг хүчээ олж тодорхойлж дөнгөвөл тэгээд бараг 5D болчихно хэмээн санадийшд кк 😅

Далий донгодуул "цөмийн 2 хүчийг нэг гээд цахилгаан соронзон гравитацыг ижил гээл 2 болгоод багцалчуул" энэ хоёрыг °үүсгэгч, устгагч, тэнцүүлэгч° далд нууц хүч орчин нөлөөг нь хар матери харанхуй инерги хэмээн жишвэл 5 болон түүнээс дээшхи хэмжээсүүд бол эдгээр 3-н үндэс тулгуурын хувилбарууд шиг таамагладаг даа 😃

Сонирхолтой сэдэв сайхан пост хэлэлцүүлэг оруулсанд баярлалаа ✨🇲🇳😍🇲🇳💐🌺✨




Comments

Popular posts from this blog

Гариг өдрийн нэрс

Удирдагчын сахих ёс ном

Анхны Гадаадад СУРАЛЦАГЧИД