Нийгмийн хэлэлцүүлэг
Улсын ХӨГЖИЛ БОДЛОГО
1. Макро микро зорилт зорилгоо тодорхойлж, сонгуулиар тэрхүү зорилт зорилго дээрээ намууд аргачлалаа танилцуулж өрсөлдөх, уг төлөвлөлтөө загварчилж симуляцлан (компютер, AI хиймэл оюунаар тооцоолж, BigData их өгөгдөл үүсгэн) олон нийт мэргэжлийнхэнд үзүүлж саналыг нь авах нь ЗӨВ ХӨГЖИЛийн үндэс юм!
2. Төлөөлөгчийн болон гишүүдийн танхим нь эрх үүргийн давхцалгүй, асуудал шийдэл хаягдах гээгдэх ёсгүйгээр ёс зүйн болоод эрх зүйн бүрэн чадамжтай байж нийгмийн төлөөллөө гүйцэд хангахад чиглэсэн байх ёстой!
Төр улсын их, бага хурлын "шалгуур, босго" түмэнд ОЙЛГОМЖТОЙ, ТОДОРХОЙ, ХАРИУЦЛАГАтай хэлбэрэлтгүй болсон цагт ШУДРАГА ҮНЭН ЗӨВ зүйлс цэцэглэж дэлгэрдэг билээ!
3. Улс төрийн НАМын хууль болон улс "төрийн санхүүжилт"-н хуулийг даруй шинэчилж, намыг бодлого боловсруулагч, санаачлагч, хянагч байх хүрээнд нь тогтвортой ажлуулж төлөвшүүлэх, засгийн эрх авахад уралдах бус *иргэдийн, нийгмийн, ирээдүйн төлөө* ажилдаг болгох байлгах шаардлагатай!
Намын "гишүүнчлэлийг уян хатан {дижитал, хатуу, зөөлөн, түр хугацааны, сонгуульт хугацааны г.м}, зохистой төвшинд хатуу зөөлөн сонголттой, эргэх холбоотой, эрх үүрэг хариуцлагатай, нэгдсэн нэгдмэл ҮНЭТ ЗҮЙЛтэй болгож" хөндлөнгийн иргэдийн болоод гадаад °мэргэжлийн° хяналтай, нээлттэй санхүүжилтэй байлгах нь "нийгэм цэвэр тунгалаг байх" үндэс болох билээ.
4. Нутгийн удирдлага, иргэдийн хурлын үйл ажиллагааг төгөлдөршүүлж дэлгэрүүлэн, бүсчилсэн хөгжилтэй уялдуулан иргэдийн төвлөрөлийг зохистойгоор удирдаж, эдийн засгаа солонгоруулан зах зээлийн жам зарчимаар нь дэлхийд хүргэх гаргах замыг нээх хэрэгтэй!
5. Хяналтын "ажиллагаагүй, ойлгомжгүй, тодорхойгүй тогтолцоог халж", нэгнээ бүрэн нөхөх, хийдэлгүй, харилцан хамтран ажиллах ЭРҮҮЛ ЗӨВ ХЯНАЛТын тогтолцоог цогцлоосон цагт *хөгжлийн хөдөлгүүр* гацалтгүй сайнаар ажиллах боломжтой билээ!
1) ~ Улс төрийн *сонгогддог, томилогддог* албан тушаалтнууд хэний юуны төлөө ажиллаж, ямар хариуцлага хүлээж, хэрхэн ямар эрх үүрэг эдэлдэг талаар НЭГДСЭН МЭДЭЭЛЭЛ байхгүйн улмаас ЭЗЭНГҮЙ ТӨРийн эмгэнэл үүсч үүдээд байгаа билээ.
2) ~ Төр засгийн Шинжлэх Ухаанд хандах, дэмжих, хөгжүүлэх бодлого цэгцгүй, хүчгүй, нөөц боломжгүй байгаа нь эргээд ТӨРийн ХАРАЛГАН явдал ихсэж, ИРГЭДийн БОЛОВСРОЛ чадвар чадал нимгэрч хүчгүйдсэн тул өнөө маргаашдаа уягдаж атомжих бололцоог завшигч тархи угаагчдад нээж, эмх замбараагүйдэл хавтгайраад буй билээ!
3) ~ Макро эдийн засаг нь өсч өргөжиж тэлж байх ёстой (хумигдаж царцаж багасах нь ядруурал ажилгүйдэл зэрэг нийгмийн сөрөг бүхнийг үүсгэж төрүүлж байдаг) дотоодын нийт бүтээгдхүүний хэмжээ нь хүн амынхаа өсөлттэйгээ тэнцүү буюу их байх шаардлагатай!
Ийм бодитой зам мөр НЭГДСЭН ЗОРИЛГО зорилтгүй болохоор, "өөрийн (мэргэжлийн холбоодын) болоод хөндлөнгийн хяналт" зөв сайн ажиллахгүй болж "инфляц мөнгөний ханш уналт" бүхнийг залгиж устгагч ТЭЭРЭМ болчоод байгаан ил билээ!
4) ~ Олон үзэл бодол, хүсэл зорилго, эрх ашгийг хангах зохицуулах нь төрийн үндсэн үүрэг ба энэхүү зайлшгүй шаардлагаар үүссэн АРДЧИЛСАН ТӨР демократ засаглал нь Монголд нутагшихдаа өөрсдийн *тулгуур соёл түүх, сэтгэхүйг* сайтар харгалзаагүйн улмаас хөрсөн дээрээ буухгүй холбирч улмаар гадна дотны тонуулч завшигч луйварчдад өгөөш болоод байгаа билээ!
5) ~ Анхдагч хэрэгцээ хангагдаагүй, аюулгүй эрүүл ажиллаж амьдрах орчин боломжгүй, хөгжих өөдлөх гарц замгүй нийгэмд хүчирхийлэл ёс суртахуунгүй явдал ихсэж учир тоймоо алдах ба нийгмийн хөгжлийг гацаагч болохгүй бүтэхгүй бүхэн хогийн ургамал шиг хаа сайгүй шавж хэн юм бүгдийг хордуулсаар байдаг тул ЭНЭХҮҮ ГАЖ ҮЗЭГДЭЛ бусармаг илрэлтэй хамтын хүчээр л тэмцэхээс өөр сонголтгүй байдаг!
~~~ Хариуцлага нь ёс зүйн, эрх зүйн хариуцлагаар илэрдэг
1/ Засч болох хүрээнд яригдах "ёс зүйн хариуцлага" нь улс төрийн болон хувь хүний, олон нийтийн өмнө гэхчлэн тооцогдож, иргэний оролцоо хяналтаар баталгаажин үр дүнгээ өгдөг бөгөөд зөв хэрэглэж чадвал маш сайн УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ билээ!
2/ Харин хууль зүйн хариуцлага нь хор холбогдол оролцогчдыг зөв тогтоохоос эхсүүлээд үүссэн гэм уршиг хохирлыг бүрэн юмуу дийлэнх хувийг нь арилгаж ахин давтагдахгүй байхад л чиглэх ёстой! ч эдүгээ дуртайн өөрсдийнхөө зэвсэг хэрэгсэл, муна бороохой, муу муухайгаа нуух ос хорслын багаж болгоод буйн гачлантай!
3/ Хуулийн биелэлтийг хянах хэрэгжүүлэх хараат бус байгууллага (шүүх прокурор цагдаа АТГ хяналтын байгууллага бүтцүүдийн) *эрх зүйд захирагдаж, хууль дээдлэх зарчим, эрх зүйт ёс хэм хэмжээг сахих* үүрэгтэй ба иргэний болоод томилогдож сонгогддог албан тушаалтнуудын эрх тэгш оролцоо, ижил тэнцвэртэй байдал боломжыг хангах нь ШУДАРГА ЁСны ардчилсан хүмүүнлэг нийгмийн [хүлээн зөвшөөрөгдөх легасил] шинж гол чухал үзүүлэлт билээ!
Comments
Post a Comment